Хэлд ч ороогүй бяцхан охиныг хүчирхийлж өвчин халдаасан эр 4-хон жилийн хорих ял авлаа

Саяхан Сүхбаатарт дүүрэгт гурван настай охиныг хүчирхийлсэн ноцтой хэрэг гарчээ. Амьдралын эрээн барааныг ухаарах нь бүү хэл бүрэн гүйцэд хэлд ч ороогүй балчир охины хувь заяа сэтгэцийн гажигтай залуугийн гарт үрэгдэв.

Өдөржин шөнөжин зах дээр зогсож хоногийн хоолоо залгуулдаг залуухан эхийн ганц охин нь З аж. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр охины онгон хальс урагдсан болох нь тогтоогджээ. Сэтгэл нь шархлан нүдэндээ мэлтийсэн нулимсаа унагаж ядан охины эх Т бидэнд болсон хэргийн талаар ингэж ярилаа.

-Энэ хэргийг үйлдсэн этгээд танай хамаатан байсан юм уу . Яагаад охиноо харуулах болсон юм бэ?

-Яг манай хамаатан биш ээ. Анх намайг зах дээр зогсож байхад энэ залуу тэрэг түрдэг байсан юм. Нэг орой зах хаах болчихоод юмаа хурааж байтал тэр хүрч ирээд “Надад очих айл байхгүй, танайд хонож болох уу” гэж гуйсан. Би тэгэхээр нь өрөвдөөд зөвшөөрсөн. Манайх гэрийнхээ гадаа жижиг амбаартай байсан юм. Тэгсэн чинь Болдбаатар “энэ амбаарыг чинь сарын 3000 төгрөгөөр хөлсөлж сууя” гэсэн. Хоосон амбаар байлгаж байхаар мөнгийг нь аваад суулгая, охиндоо ч ханьтай боллоо гэж бодсон. 4 сараас хойш тэр ажил ч хийгээгүй. Хүүхэд харах хүнгүй болохоор Болдбаатарт захиж орхиод явдаг байсан. Урьд нь хажуу хашааны хөгшинөөр харуулдаг байсан юм. Болдбаатарыг итгэлтэй сайн залуу гэж бодож байсан.

-Болдбаатарыг ийм хэрэг хийснийг та яаж мэдэв? Охин чинь сайн ярьдаггүй гэсэн?

-Ойр зуурын юм ярина л даа. Болдбаатар 7 сараас эхэлж манай охиныг харсан. Ер нь нялх охиныг маань оролдож байна гэж санаанд огт бодогдоогүй. Нэг өдөр захаас орж иртэл охин маань уйлаад, бие нь өвдөөд хэвтээд байсан юм. Сандрахдаа өрхийн эмч дуудсан. Эмч ирээд үзэж байтал охин “Миний боов өвдөөд байна” гэж хэлэхэд нь бид ч гайхсан. Тэгээд үзэхэд ногоон идээтэй зүйл гарчихсан байсан. Бас маш их улайлттай байсан . Тухайн үед Болдбаатарыг сэжиглээгүй. Маргааш нь шинжилгээ өгөхөд тэмбүү өвчин болохыг мэдсэн. Тэгээд Болдбаатараас гарцаагүй боллоо гэдгийг ч ойлгосон. Түүнийг амбаарт унтаж байхад нь шууд цагдаад хэлж баривчлуулсан.

-Болдбаатар хэргээ хүлээхдээ юу ярьж байх юм? Сэтгэцийн гажигтай гэсэн үү?

-Хэргээ хүлээсэн. Шүүхийн сэтгэц эмгэг судлалын шинжилгээгээр оюуны хоцрогдол өвчтэй гэж гарсан. Гэхдээ үйлдсэн хэрэгтээ хариуцлага хүлээх, үнэн зев мэдүүлэг егөх чадвартай гэж байгаа. Золзаяаг таван удаа хүчирхийлсэн байсан. Охины маань онгон хальс нь урагдсан. Энэ бузар юмыг яах гэж гэртээ авчирсан юм бол гэж бодохоос гол харлах юм /уйлав./ Золзаягаас би энэ талаар их шалгаасан. Охин маань “Болдоо ах айл гэр болж тоглоё. Чи ээж нь, би аав нь гэдэг. Орон дээр гараад дүүжин даажин гэж тоглодог” гэж ярьсан. Муухай том боовоо охиных руу минь хийчихээд дүүжин даажин гэж хөдөлдөг байсан байгаа юм. Ийм л шившигтэй юм хийдэг болсон байна шүү дээ.

-Охины чинь бие гайгүй юу? -Эмчилгээ хийлгэсэн үү ? Гэхдээ л гуравхан настай хүүхэд өнгөний өвчин авчихна гэдэг чинь аймшигтай шүү дээ. -Таны нөхөр байдаггүй юм уу?

-Солонгост ажил хийхээр яваад ор сураггүй болсон. Ээж, аав маань хөдөө байдаг юм. Хүнд итгэж болохоо больсон юм байна гэдгийг яс махаараа мэдэрлээ. Хойшид эцэг эхчүүд маань ч гэсэн сургамж аваасай гэж би хэлмээр байна.

nuuts.mn


URL:

Сэтгэгдэл бичих