Гадаад хэлийг хэрхэн сонгон суралцах вэ

Гадаад хэлийг сайн сурах хэрэгтэй. Харин та зөв хэлээ сонгосон тохиолдолд л сайн сурч чадна. Тэгвэл ямар хэл сурахаа хэрхэн сонгох вэ? Энэ тухай шийдвэр гаргахаасаа өмнө дараах зүйлийг нэг шалгаад үзээрэй.
1. Яг ямар хэл таны сонирхолыг илүү их татаж байна
Энэ асуулт яах аргагүй чухал юм. Яагаад вэ гэвэл сурагчид өөрийн сонирхол бус найз нөхдийхөө сонирхолыг дагах нь бий. Та зөвхөн өөрийхөө сонирхолыг л бодож үз. Хэрвээ тухайн хэл чинь таныг залхааж, уйтгартай мэт санагдаж байвал хичээл нь мөн тийм байж, та  албан шаардлагаар сурах хэрэг гарна.
2. Судалж үз.
Та яг одоо хэл сурч буй хэн нэгнээс асуугаад үз. Та тэднийг давуу тал болгон ашигла. Тэднээс хичээл хэр хүнд, хэр сонирхол татахуйц, багш нь хэр чанга зэргийг мэдэж болох юм. Та хэлийг сайн эзэмшихэд нилээд цаг хугацаа, хүч хөдөлмөр  шаарддаг тул, та үнэхээр шийдсэн тохиолдолд цагаа дэмий үрэхээс айх аюулгүй болно. Мөн багш нар шийдвэрт их нөлөөлдөг. Жишээ нь : Та япон хэл сурах болжээ. Гэвч багш тань ганцхан удаа л японд очиж үзсэн туршлагатай бол та хичээлдээрээ ном барин сууж, кино үзэх хэрэг гарна.
3. Логикоор сэтгэ.
Та тухайн хэлээ сонгоход  наад зах нь шалтгаан хэрэгтэй. Англи, япон хэлээр ярьдаг хүмүүс хэр олон билээ? Магадгүй та япон хэл сурч байхаар англи хэл сурвал энд тэнд очоод хүмүүстэй харьцахад илүү дөхөм биз. Мөн бас та хэзээ ч юм дараа япон явах бол мэдээж япон хэлийг сонгосон нь дээр.
Ингээд та шийдвэрээ гаргаж, үнэхээр таны хүсэж буй хэл мөн бол та 2 хэлтэй болох нь гарцаагүй юм. Нэмэлт хэл мэдэж байна гэдэг бол таны хувьд бусдаас ялгарах давуу талыг байнга бий болгож өгнө.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих