Деррик Роуз аав болно

NBA-гийн өмнөх улирлын MVP Деррик Роуз сар гаруй хугацаанд эрхий хурууны бэртлийн улмаас талбайд гараагүй ч хувийн амьдралаа амжуулж яваа ажээ. Тэрээр ирэх сард хүүхэдтэй болох гэнэ. Роузын олон жил үерхэж буй найз бүсгүй Миека хөл хүндтэй юм байна.
Деррик Роуз 2008 оны драфтын нэгээр NBA-гийн “Чикаго” багийн тоглогч болсон билээ. 2010 онд NBA-гийн Шилдэг шинэ тоглогчийн шагнал хүртсэн, харин өнгөрсөн жил 22 насандаа улирлын MVP болсноор NBA-гийн түүхэнд хамгийн залуудаа энэ эрхэм шагналыг хүртсэн тоглогчоор нэрлэгдсэн билээ.
Тэрээр энэ улиралд нэг тоглолтод дунджаар 23 оноо, 7.9 дамжуулалт өгөөд байна.

Р.Гэгээ


URL: http://www.fact.mn/51212.html

Tags:

Сэтгэгдэл бичих