Дуучин Хулан томорч, ”акул”-уудын дургүйг хүргэв.
Жүжгийн дуугаар “занималдаж” царай муутай ч хоолойныхоо чадлаар хэнд ч ялагдахгүй хэмээн яригддаг дуучин Хулан мөр зэрэгцэн урлагт хүчин зүтгэж яваа залуу уран бүтээлчдийг нэг нүдээрээ ч хардаггүйгээр барахгүй дуучид биш шүү дээ хэмээн ярьсан сурагтай.
Тэр дундаа Эгшиглэн, Агиймаа, ВХ нарыг хүн тоохоо байсан, уран бүтээл бараг хийсний хэрэггүй дээ хэмээн ам алджээ. Үүнийг нь сонссон рок попын “акул”-ууд хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр энэ Хулан юув дээ хэмээн ихэд дургүйцсэн гэнэ. Тэгэхээр дуучин Хулан амнаасаа болж асуудалд орон, уран бүтээлийнхээ РR-ийг унагаж магадгүй нь дээ, хөөрхий.
factnews.mn
URL: