Май ид, хахаад үхчихэв ээ
Украины Дээд Радагийн /парламент/ депутат Олег Ляшко хамгийн их дуулиан таригчаар тодорчээ. Гомо хочтой тэрбээр парламентынхаа дэд даргатай зодолдож, үнээ үнсэж, газар зарахыг эсэргүүцэн парламентын хурал дээр шороо авч ирэн үнэртсэн удаатай.
Хамгийн сүүлд тэрбээр ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Онищенкогийн хэвлэлийн хурал дээр бяслаг, сало, хиам авч ирсэн. Ляшко «Украины хүнсэд хориг тавьж, манай иргэдийг ажилгүй болголоо. Чи өөрөө Донецкод их сургууль төгссөн байж манай хүнсийг сурталчилмаар юм даа» гэв.
Шоконд орсон Г.Онищенко түүнийг бүдүүлэг гээд гарч одоход Ляшко араас нь «Май ид, хахаад үхчихэв ээ» гэж хашгирчээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: