Дэвид Грэй Монголыг тольдсон нь
Гэрэл зурагчин Дэвид Грэй Улаанбаатараас 200 км-ийн зайд орших уурхайн бүсээр аялж, тэнд өрнөж буй хөдөөгийн амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгажээ.
Тэрбээр эдгээр зургийг өнгөрсөн долоо хоногт авчээ. Дэвид зургийн тайлбар болгон Монголын тухай цухас танилцуулсан байна. “Францын газар нутгийг гурав нийлүүлсэнтэй адил хэмжээтэй өргөн уудам нутагтай Монгол орон өнөөдөр дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс хэвээр. Энд нэг хавтгай дөрвөлжин км нутагт 1.7 хүн ногддог.
Олон улсын валютын сан алтны үнэ өсөж байгаагаас шалтгаалан Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 10 хувиар өсөх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэвч байгаль хамгааллын асуудал хүндхэн байх шиг” гэж тэрбээр бичжээ.
Т.Билэг
Эх сурвалж: “Unen.mn”
URL: