“Номин”-гийн Баярсайхан битүүний өдөр орлогоо бүртгэж, бүх салбараа эргэв
Цагаан сарын баяраа тэмдэглэхийн босгон дээр “Хэтэрхий их зарлагатай байна. Энэхүү баярыг тэмдэглэх нь зөв, буруу” гэсэн элдэв зөрчилдөөн үүсдэг. Гэвч Монголчууд нэгэнт тэмдэглэж заншсан энэ баяраа жил ирэх бүр л өргөн дэлгэр сайхан тэмдэглэсээр байх нь нэгэнт тодорхой болсон билээ. Жил ирэх бүр цагаан сарын баяр зан заншлын тал руугаа хэлбийж, хотлоороо наргиж цэнгэхийг урьтал болголгүйгээр идээ ундаа элбэг дэлбэг байхыг бэлгэдэн, хэр чадлаараа бэлдэцгээдэг. Тэр чинээгээрээ энэ баяр айл гэрийн өнгө төрх, хөдөлмөр зүтгэлийг нь тодорхойлогч болсон гэхэд хилсдэхгүй. Битүүний өдөр хүн бүхэн баяртаа бэлдэж, амсхийх завгүй явахад “Номин”-гийн босс салбар бүрээрээ зочилж хүмүүсийн хараанд өртөж байлаа. Сүүлийн үед алдагдалтай ажиллаж байгаа гэсэн дам ярианы бай болоод буй тус сүлжээний босс салбаруудад нь зайгүй чихэлдэн үйлчлүүлэх худалдан авагчдыг тун баяртай ажиглан явсан юм. Томоохон сүлжээний эзэнг таньсан үйлчлүүлэгчид “Баярсайхан орлогоо бүртгэж яваа юм байх даа” гэх нь дуулданалээ.
URL: