Н.Энхбаяр яагаад vгээ залгиад байна
МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэх гэж хэлэв vv, хэл нь хальтарчихав уу. Битvvний урьд єдєр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ хэд хэдэн ноцтой vгийг амнаасаа унагав. Тєрийн тэргvvнээс эхлээд эрх баригч намын дарга хийж явсан хvний амнаас ямар ч хийгvй vг л унах ёстой. Тvvний ярьсан хэлснээс vзвэл, Авлигатай тэмцэх газрынхан тємєр туулай жилийг нэлээд ажил ихтэй єнгєрєєх янзтай. МАХН-ын шатсан цагаан байранд МАК компанийн захирал О.Нямтайшир тэрбум тєгрєг хандивласан гэж тэр баталж, нотлоод єглєє. Энэ мєнгє ямар замаар, ямар зорилгоор намын байрны хандивт очив гэдгийг шалгах хэрэгтэй болох нь. Мєнгєтэй хvн лаагаа иднэ vv, луувангаа иднэ vv, маньд хамаагvй. Гэхдээ л намдаа vнэнч байлаа байлаа гэхэд тэрбумаар нь зvгээр л хандивлана гэхэд нэг л итгэмгvй. О.Нямтайширын хvv Н.Номтойбаяр єдгєє МАН-ын НАМЗХ-ны Удирдах зєвлєлийн гишvvний сонгуультай. Саяхан болсон МАХН-ын эсрэг жагсаалыг О.Нямтайширын хvv санхvvжvvлж зохион байгуулсан ч гэх шиг. Юм юм л дуулдах болж.
Єєрєє улстєрд орох шансгvйгээ мэдээд хvvгээ улстєрд илгээхээр зориг шулуудаж хєрєнгє хаясан гэхэд хэн ч итгэхээр. Мєн ч их хєлс, хєрєнгєєр босох алдар хvнд, албан тушаал байж таарах гээд байна. Н.Номтойбаярыг ямар нэгэн томоохон албан тушаалд оччихсон байхад нэг их гайхах хэрэггvй болох нь. Гэхдээ энэ бvхнийг Н.Энхбаяр сонссон гэж яриад байгаа нь ямар учиртай юм бол.
Тvvнийг Ерєнхийлєгчєєр ажиллаж байхад МАК-ийнхан тухайн vеийн Засгийн газартай гэрээ байгуулж, нvvрсний vнийг зах зээлийн ханшаас доогуур vнээр Хятад руу гаргаж байсан. Тонныг нь 16-21 ам.доллараар. Тонн тутмаас есєн долларын татвараас зугтаж байсан гэдгийг ч бас тэр батлаад єглєє. Тэгэхээр жагсаал цуглаан санхvvжvvлээд, шатсан байранд хандивлаад байгаа мєнгє Цагаан суваргын ордыг бvрэн гvйцэт улсад эргvvлж єгєєгvйн, бас татвар чєлєєлєгчдийн мєнгє байхыг vгvйсгэхгvй. Тэгэхээр одоо зєвхєн МАК-ийг шалгаж, vнэн мєнийг тодруулах л vлдээд байна. Бас тус компани улсын зардлаар хайгуул хийж нєєцийг тогтоосон Цагаан суваргын ордыг ємчилсєн тухай нууцыг задруулчихлаа. 1.6-1.8 сая тонн зэсийн нєєцтэй Цагаан суваргын орд ямар замаар хувийн компанид очсоныг хамгийн тvрvvнд шалгах хэрэгтэй боллоо.
Улс тєр, бизнесийнхний явцуу эрх ашгийн талаар илvv их мэдлэгтэй, басхvv тэр хэмжээгээр нууцыг хав дарж яваа Н.Энхбаяр ч єєрєє “но”-той нєхєр. Єєрт нь 500 саяын хахууль єгєхийг оролдсон хvнийхээ нэр усыг одоо болтол зарлаагvй яваа, тэр. Авлигын загалмайлсан эцэг гэх нэрийг хvсээгvй байхад нь хэн нэгэн єгчихсєн гэж тэр хэлсэн. Єєрєєр хэлбэл, нэгэн цагт УИХ-ын гишvvн байсан “Симба” Батаагийн явуулгаар ийм нэртэй болсон гэж ярьсан. Загалмайлсан эцэг мєн бишээ одоо л шалгуулах хэрэгтэй бус уу. 500 саяын хахууль єгєх гэсэн хvнээс эхлээд О.Нямтайшир, єєр хэн ч байдаг юм, улс тєр бизнесийн явцуу эрх ашигтнууд, ашиг сонирхлын зєрчилтэй гэгддэг хvмvvсийг илчилчихвэл болох юм биш vv.
Авлигатай тэмцэх газрынханд бас нэг шалгах ажил гараад ирчихлээ. Энэ нь МАН-ын шинэ байр хэний мєнгєєр, хэрхэн босч байна вэ гэдэг асуудал. Хуучин ЗХУ-ын єгсєн зээлийн хєрєнгєєр баригдсан, шатаагдсан байр чухам хэний ємч вэ. Тухайн vед ЗХУ МАХН-д бус Монгол Улсад зээл єгсєн байж таарна. Хандиваар босч байгаа нэртэй шинэ ордоңд хэн хэн хэдэн тэрбум, саяар нь хандивласныг МАН-ынхан vхтлээ нууцлах биз. Яг энэ тухайд Н.Энхбаяр нэг юм хэлэх гээд vгээ залгичихсан. Энэ байрыг хэн шатаалгасан, яагаад шатаасан талаар тvvнд ярих юм бий гэнэ лээ. Тэгэхээр шатаасан эзэн нь хэн, яагаад шатаалгах болсныг ч шалгаж тодруулах биз ээ.
Эцэст нь дvгнэхэд юмны эзэн, сумны занги Н.Энхбаяр их олон юмны гэрч болох гээд байх шиг санагдахгvй байна гэж vv. Тэр их олон юмыг мэдэж байгаа. Даанч vгээ цааш нь залгичихаад байна л даа. МАХН-ын Онц их хурал дээр vг хэлэхдээ ч бас иймэрхvv “но”-той юмыг цухуйлгаж л байсан. Тухайлбал, “Цєєн тооны хvмvvс та биднийг битгий цуглаасай, хурц асуудлуудыг битгий хєндєж яриасай, єнєєгийн тєр засгийн vнэн дvр тєрхийг битгий илчлээсэй гэж хvсч байгаа. Хvсээд зогсохгvй эрх мэдлээ ашиглан элдвийн саад бэрхшээл учруулж, заримыг нь айлган сvрдvvлэх гэж оролдож байгаа” гэж хэлсэн. Тэр цєєн тооны хvмvvс гэдэг нь хэн бэ. Тэд Н.Энхбаяр нарыг яагаад дуугаргахыг хvсэхгvй байна гэж. Намууд хєрєнгє мєнгє босгохдоо улс тєр, бизнесийн бvлэглэлийн барьцаанд орсон гэсэн. Энэ ч бас нэг юм хэлээд байна аа даа.
Б.Гэрэл
URL: