Өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ

Баянзүрх дүүргийн V хороо, Монелийн 26 гудамжинд өнөөдөр 14.00 цагийн орчим 40 орчим насны эрэгтэй хүн өндөр хүчдэлд цохиулан амь насаа алдав.

Эх сурвалжийн мэдээлснээр уг хүн тухайн үед уг өндөр хүчдэлийн шонгийн хажуугаар явж байсан гэнэ.

Иргэдийн мэдээллийн дагуу ослын газарт цагдаагийнхан болон онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагаас авсан мэдээллээр өндөр хүчдэлийн шонгоос 500 метрийн зайд айл өрх, албан байгууллага байрлахыг зөвшөөрдөг юм байна.

Гэвч иргэд өндөр хүчдэлийн шон, станцтай хаяа нийлэн амьдарч, хүүхэд багачууд нь хажууханд нь тоглож, авирч амь насаа алдах ч тохиолдол гарч байсан юм. Иймд өндөр хүчдэлийн шон, станц бүхий газраас холуур тойрох, хүүхэд багачуудаа ойролцоо тоглуулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

П.Наран


URL:

Сэтгэгдэл бичих