32.5 мянган ширхэг хувьцаа арилжаалав
Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн үнэт цаасны 4 192 дахь удаагийн арилжаагаар нийт 35 ХК-ийн 63.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 32.5 мянган ширхэг хувьцаа арилжаалав. “А ”самбарын арилжаагаар 23 ХК-ийн 30.8 мянган ширхэг хувьцааг 59.4 сая төгрөгөөр, “В ”самбарын арилжаагаар 12 ХК-ийн 1.7 мянган ширхэг хувьцааг 3.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өчигдрийн арилжаагаар нийт 97 хэлцэл хийгдэж, 35 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, 11 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 20447.66 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 42.99 нэгжээр буюу 0.2 1 хувиар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 968.6 тэрбум төгрөг болжээ. 2012 онд 67 удаагийн үнэт цаасны арилжаагаар 19.6 сая ширхэг хувьцааг 11.5 тэрбум төгрөгөөр, 17.9 мянган ширхэг компанийн бондыг 179.6 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 11.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
1995 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4192 удаагийн арилжаагаар 886.7 сая ширхэг үнэт цаас арилжиж, 839.6 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.
П.Наран
URL: