Жей Зи “охиддоо” үнэт эдлэл бэлэглэв

Жей Зи хуримынхаа дөрвөн жилийн ойгоор эхнэр Бейонсе болон охин  Блю Айви нартаа үнэт эдлэл бэлэглэсэн гэнэ.

Лхагва гаригт Нью-Йоркийн “Jacob and Co” үнэт эдлэлийн дэлгүүрээс Жей Зи цэнхэр өнгийн алмазан шигтгээтэй бөгж эхнэртээ авсан бөгөөд бяцхан охиноо ч мартсангүй морины цэвэр алтан цутгамал бэлэглэхээр болсон ажээ. Бейонсегийн бөгжний цэнхэр өнгийн дорж палам чулуу нь дөрвөн сартай охиныхоо нэрийг илтгэж байгаа юм байна.

Охиноо төрсний дараа Жей Зи эхнэртээ дахин хуримаа хийх санал тавьсан бөгөөд бэлэглэж байгаа бөгж нь дахиад сүй тавих бөгж ажээ. Тэд удахгүй Скарсдейл хотод байдаг байшиндаа зочид хүлээн авах юм. Уригдсан зочдын тоонд Опра Уинфри, Гвинет Пэлтроу болон Канье Уэст зэрэг одуудын нэр багтаад байна.

Н.Тунгалаг


URL:

Сэтгэгдэл бичих