“Үхлийн” наймаачинд АНУ-ын шүүх 25 жилийн ял оноов

АНУ-ын шүүх Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутад 25 жилийн ял оногдууллаа. Шүүх түүнийг АНУ-ын эсрэг үзэлтэй Колумбын хэт даврагч, хар тамхины бүлэглэлүүдэд зэвсэг худалдаалж, алан хядах ажиллагааг дэмжиж ажилласан гэж буруутгажээ.
Шүүгч Шира Шейндлиний ярьснаар өнгөрсөн онд Виктор Бутад төлөвлөсөн 25 жилийн ялыг хэвээр үлдээсэн байна. Энэ хугацааны ял түүнд хангалттай аж. “Үхлийн” наймаачин хэмээн нэрлэгддэг Виктор Бут 45 настай бөгөөд 1992 оноос өмнө Оросын тусгай алба, цэргийн нисэх хүчинд алба хааж байгаад улмаар зэвсгийн наймаачин болсон байна.

Тэрбээр Колумбын Засгийн газрын эсрэг ФАРК бүлэглэлд их хэмжээний зэр зэвсэг худалдсан нь тогтоогджээ. Тус бүлэглэлд Орост үйлдвэрлэсэн Хөдөлгөөнт пуужингийн цогцолборыг худалдаж авахыг санал болгож байсан. Энэхүү ПЗРК цогцолборыг анх АНУ-ын батлан хамгаалахын салбарынхан “Стрингер” хэмээх нэртэйгээр ашиглаж эхэлсэн. Оросын үйлдвэрлэсэн ПЗРК нь АНУ-ын системийг төвөггүй сөнөөх чадвартай байсан тул үүнийг атгаж буй Виктор Бутыг баривчилж зогсоох нь нэн тэргүүний ажил байжээ.

2008 оны гуравдугаар сарын 8-нд “Үхлийн” наймаачныг Тайландад амрахаар ирэхэд АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх тусгай албаныхны захиалгаар Тайландын тусгай алба баривчилсан юм. Тайландын эрх баригчид Виктор Бутыг АНУ-ын талд шилжүүлэх асуудалд нэлээд эргэлзсэн. Оросын нөлөө их байсан учир зэвсгийн наймаачин тэнд хоёр жил байжээ.

2010 онд түүнийг АНУ-ын талд сүр дуулиантай шилжүүлж, 2011 оны нэгдүгээр сарын 10-нд Нью-Йоркийн шүүхээр шүүсэн байна. Оросын тал иргэнээ авах гэж дипломат аргаар үзсэн ч хүссэндээ хүрсэнгүй. Виктор Бутыг тойрсон асуудал зөвхөн зэвсгийн наймаа бус улс төрийн явуулгатай гэж дийлэнх ажиглагч тодорхойлдог.

Орчуулагч редактор Д.Түвшинтө


URL:

Сэтгэгдэл бичих