“Анод” банкны хэрэг прокурорт шилжлээ

Анод” банкнаас хуурамж хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон банкны захирлуудад

холбогдох хэрэг өнгөрсөн баасан гаригт прокурорт шилжжээ. Энэ хэрэгт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын төрийн өндөр дээд албан тушаалтан 19 хүнийг яллагдагчаар татсан байна. УМБГ-ын Эдийн засагтай тэмцэх хэлтэс хэргийг шалгаж дуусан, хохирогч нарыг хавтаст хэрэгтэй танилцуулж эхэлсэн ажээ. Дээрх хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард прокурорт шилжиж байсан ч хэрэгт холбогч нараас нэмэлт байцаалт авах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцаасан юм. Хэрэгт Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Х.Базаррагчаа хяналт тавих ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих