Д.Зоригт гишvvн ээ Євєрхангайд 40 vйлдвэр хэзээ баригдах бэ?

Энэ vгийг эрхэм гишvvнд Арвайхээрчvvд дайлгаж байна. Саяхан Євєрхангай аймгийн Арвайхээр суманд саатах зуур аймгийн иргэдтэй хуучиллаа. Энэ аймгаас сонгогдсон зарим гишүүд сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлээгүй хэмээн иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж буй юм. Тухайлбал, 2008 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн тухайн үед Монгол шуудан банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Д.Зоригт Өвөрхангай аймагт жижиг дунд 40 үйлдвэр барина хэмээн амлалт өгч байжээ. Харин энэ амлалт хэрэгжээгүй гэдгийг Өвөрхангайчууд өгүүлж буй юм.
УИХ-ын 2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Н.Батбаяртай хамтран санаачилж Монгол Улсад 100 үйлдвэр, түүний 40-ийг нь Өвөрхангайд барина хэмээн амлалт өгчээ. Ингэхдээ ойрын 10 жилд байгуулах 100 үйлдвэрийн жагсаалтыг гаргасан байна. Харамсалтай нь тус аймагт эрхэм гишүүний санаачлан бариулсан гээд хэлчих нэг ч үйлдвэр баригдаагүй хэмээн тойргийнх нь сонгогчид баталж буй юм.

Тэрээр сонгуулиар намынхаа мөрийн хөтөлбөрөөс гадна Сонгуулийн сурталчилгааны үеэр хувиараа амлалт өгч байжээ.
Тодруулбал:
-Эрдэнийн хувийг ард түмэндээ хүртээнэ.
-3 сумыг хотын статустай болгоно.
-Өвөрхангай аймагт 40 үйлдвэр барьж байгуулна. Ингэснээр 10000 ажлын байр бий болно.
-Малчдыг татвараас чөлөөлнө.
-Хамтарсан тэтгэвэрийн тогтолцоог нэвтрүүлнэ” хэмээн амлалт өгсөн байна. Харамсалтай нь энэ гээд хэлчих хэрэгжсэн ажил байхгүй гэдгийг аймгийн албаныхан болоод иргэд батласан юм.
Түүний хувьдаа амласан “3 сумыг хотын статустай болгоно” гэсэн амлалтынхаа хүрээнд нэг ч дуугараагүй гэнэ. Тэрээр улсад 100 үйлдвэр, аймагтаа 40 үйлдвэр барина хэмээн амлалт өгч улмаар үйлдвэрүүдийн нэрсийг салбараар нь гаргаж, сайхан амлалт өгч байжээ. Түүний 100 үйлдвэрийн амлалтыг доор сийрүүлье.

Д.Зоригтын амласан 100 үйлдвэр:
I. Уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарт
1. Оюутолгойн зэс, алт
2. Тавантолгойн нүүрс
3. Мардай, Гурван булагийн уран
4. Цагаан суваргын зэс
5. Асгатын мөнгө
6. Цав, Улааны полиметалл
7. Төмөртэйн төмөр
8. Чойр-Нялгын нүүрс битум
9. Цайдамын хүрэн нүүрс
10. Тамсагийн нефть
II. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт
11. Алт цэвэршүүлэх үйлдвэр
12. Зэс цэвэршүүлэх үйлдвэр
13. Зэс кабель утас ороомгийн үйлдвэр
14. Электроникийн эд анги, хийцийн үйлдвэр
15. Цайрын баяжмал боловсруулах үйлдвэр
16. Нүүрсийг иж бүрэн боловсруулах химийн үйлдвэр
17. Хар төмөрлөг, гангийн үйлдвэр
18. Био болон нано технологийн үйлдвэр
19. Эрдэнэтийн зэсийн үйлдвэрийн шинэчлэл
20. Шингэрүүлсэн шатдаг хийн үйлдвэр
21. Нарны цахилгаан үүсгүүрийн үйлдвэр
22. Салхины эрчим хүчний үүсгүүрийн үйлдвэр
23. Нүүрснээс утаагүй түлш гаргах үйлдвэр
24. Биотехнологи, генийн инженерчлэлийн оношлуур, эм бэлдмэлийн үйлдвэр
25. Нийслэлийн хогийг дахин боловсруулах үйлдвэр
III. Түлш, эрчим хүчний салбарт
26. УБ хотын ТЭЦ –5
27. Шивээ Овоогийн цахилгаан станц
28. Тавантолгойн цахилгаан станц
29. Газрын тос боловсруулах үйлдвэр
30. Шатдаг занар, нүүрснээс нефть бүтээгдэхүүн нэрэх үйлдвэр
31. Усан цахилгаан станцууд
32. Атомын дунд оврын цахилгаан станц
33. Нүүрсний хийн түлш ашиглах бага дунд оврын цахилгаан станцууд
IV. Дэд бүтцийн салбарт
34. Төмөр замыг хос урсгалтай болгон цахилгаанжуулах төсөл
35. Алтанбулаг, Замын-Үүдийг холбосон олон улсын авто зам
36. Бүх аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын сүлжээ
37. Ази Европыг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ
38. Агаарын замын дамжин өнгөрүүлэх хүч чадлыг нэмэгдүүлэх төсөл
39. УБ хотын хэрэглээний усыг дахин боловсруулах үйлдвэр
40. УБ хотын цэвэр усыг дахин боловсруулах үйлдвэр
41. УБ хотын авто замын сүлжээний шинэчлэл өргөтгөл
42. Бүх аймаг, хот, сумыг холбосон орчин үеийн мэдээллийн дэд бүтэц
43. Олон улсын нисэх онгоцны буудал
44. Мэдээлэл холбооны сансрын хиймэл дагуул
45. Хуучирсан авто замыг халуун хүйтэн технологийн аргаар сэргээх үйлдвэр
46. Говийн болон зүүн бүсийн төмөр зам
47. Гадаад дотоодын агаарын нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
48. Бүх сумын төвийг эрчим хүчний системтэй холбох төсөл
V. Аялал жуулчлал, спортын салбарт
49. Амралт зугаалгын цогцолборууд
50. Гольфийн цогцолборууд
51. Рашаан сувиллын төвүүд
52. Казино, бооцоот морин уралдааны хотхон
53. Төмөр зам, авто замын дагуух зочид буудал үйлчилгээний төвүүд
54. Алтанбулаг, Замын-Үүдийн казино, энтэртэйнмэнт төвүүд
55. УБ-ын шинэ спорт цогцолбор
56. Тэмээн болон сарлагийн поло тоглох стадион
57. Гадаад дотоодын жуулчдыг хүлээн авах орчин үеийн
58. Өвлийн спорт, биеийн тамирын цогцолбор
59. Өвлийн аялал жуулчлалын төвүүд
VI. Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн салбарт
60. Зайн оношлогоо, эмчилгээний улсын болон бүсийн төвүүд
61. Олон улсын магадлан итгэмжлэл бүхий англи хэлний бага, дунд, ахлах сургуулиуд
62. Ерөнхий боловсролын зайн сургалтын төрөлжсөн төвүүд
63. Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад 10.000-аас доошгүй шилдэг оюутан сургах
64. Дээд сургуулиудыг нэгтгэх, нийлүүлэх замаар олон улсын стандартад ойртсон их дээд сургууль байгуулах
65. Аутсорсингийн төвүүд, төрөлжсөн компаниуд
66. Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд
VII. Барилгын материалын үйлдвэрийн салбарт
67. Хавтгай шилний үйлдвэр
68. Арматур, ган хийц, эдлэлийн үйлдвэр
69. Цемент, шохойн үйлдвэрүүд
70. Эрдэс будгийн үйлдвэрүүд
71. Дүүргэгч материалын /тоосго, блок, хавтан/ үйлдвэрүүд
72. Дулаалгын тусгаарлагч материалын үйлдвэрүүд
73. Дээврийн материалын үйлдвэрүүд
74. Төмөр бетон, ган, зэс, хуванцар хоолойн үйлдвэрүүд
75. Зам талбайн хавтанцарын үйлдвэр
76. Керамик, полимер, чулуун эдлэлийн үйлдвэр
77. Төмөр бетон эдлэлийн үйлдвэр
VIII. Хөдөө аж ахуй, хүнсний аж үйлдвэрийн салбарт
78. Мал маллагаа, эмчилгээг компьютержүүлэх төсөл
79. Малын халдварт болон шимэгч өвчнөөс хамгаалах эм, бэлдмэлийн үйлдвэр
80. Газар тариалангийн усалгааны тоног төхөөрөмжийн үйлдвэр
81. Богино хугацаанд түргэн боловсордог үрийн аж ахуй
82. Хүнсний ногоо, чацаргана жимс жимсгэнэ, цагаан идээ, боловсруулах жижиг үйлдвэрүүд
83. Гурилын үйлдвэрүүд
84. Малын тэжээлийн үйлдвэрүүд
85. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд
86. Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд
87. Мод бут, суулгац үржүүлэх ойн аж ахуйнууд
88. Байгаль экологийн нөхөн сэргээлт хийх аж ахуйнууд
89. Бэлчээрийн менежментийг сайжруулж, усжуулах төсөл
90. Мал эмнэлгийн хөдөлгөөнт станцууд
91. Гол мөрөн, үерийн болон цас борооны ус хуримтлуулах усан сангууд
92. Ноолууран бүтээгдэхүүний орчин үеийн үйлдвэрүүд
93. Ноос боловсруулах, ээрэх, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүд
94. Хивс, цэмбэ, эсгий эдлэлийн жижиг үйлдвэрүүд
95. Савхин эдлэл, арьс шир, гутлын жижиг дунд үйлдвэрүүд
96. Малын дайвар бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрүүд
97. Дэл сүүлнээс багс, бийр, утас хийх жижиг үйлдвэрүүд
98. Загас, гахай, тахиа шувууны эрчимжсэн аж ахуйнууд
99. Хүнсний нарийн ногоо, цэцэг үрсэлгээ, үржүүлгийн хүлэмжийн аж ахуйнууд
100. УБ болон томоохон хотуудыг цэцэрлэгжүүлэх аж ахуйнууд
Ард түмэн үнэмшмээр сайхан амлалт өгч байсныг дээрх жагсаалтаас харж болно. Харамсалтай нь тэрээр “Өвөрхангай аймагт үйлдвэр хөгжүүлэх сургалт, зөвлөгөөн” зохион байгуулснаас өөрөөр бодьтойгоор хэрэгжүүлсэн ажил байхгүй гэнэ. Эрхэм гишүүн маань УИХ-д сонгогдсоноосоо хойш ам нь нээгдээгүй цөөн гишүүдийн тоонд ордог гэж байгаа юм. Бүрэн эрхийнхээ хугацаанд бие даан санаачилсан хуульч тоотойхон гэдгийг албаныхан өгүүлж буй.
Угтаа хууль санаачилж, амлалтаа биелүүлээгүй ч Өвөрхангайд хувийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр барьчих Монголын тэргүүн баяны нэгд түүнийг оруулдаг. Тэрээр 2010 онд АТГ-т ирүүлсэн хөрөнгө оруулагын мэдүүлгээрээ УИХ-ын гишүүд дотороо хамгийн баянд тооцогдож байсан юм. “Одод”, “Хасуу”, “Орхонбулаг”, “Орхон хөгжил”, “МИГ даатгал”, “Скайнэтворк”, “Сансрын геологи хайгуул”, “Нэмнэ”, “Реалтор”, “Мэдуб” “Новиза,” “Зэтсэрвис” “Хайлааст” “Багануур” “Гермес” зэрэг нийт 15 компанийн гол хувьцаа эзэмшдэг нэгэн гэнэ. Түүний жилийн орлого нэг тэрбум 244 сая төгрөг бол хадгаламжиндаа нэг тэрбум 270 сая төгрөгтэй хэмээн 2010 онд мэдүүлж байжээ.

Санхүүгийн салбарынхан түүнийг УИХ-д суух болсон гол сонирхол нь бизнесийн үйл ажиллагаагаа төрийн оролцоотой сайжруулах, мөнгө угаахаар орж ирсэн хэмээн хардах нь бий. Эдийн засагчдын таамаг ортой ч байж мэдэх үйл явдалууд түүний бүрэн эрхийн хугацаанд гарч байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Зоригт нарын хүмүүс Монгол орон даяар 300-гаад салбартай “Монгол шуудан” банкийг “Хадгаламж банк”-тай нэгтгэж, хувьцаагаа зарах гэж байгаагаа Монголбанкинд мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй улмаар жижиг хувьцаа эзэмшигчдийн мөнгийг угаасан гэх хэрэгт холбогдож байсан юм. Мөн түүний санхүү, эдийн засгийн байгууллагатай холбоотой мөнгө угаасан гэх хэрэг үүгээр дуусаагүй.
Тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Г.Баярсайхантай нийлж “Гермес центр” компанийнхаа хувьцааг завшсан, жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгийг угаасан гэх хэрэгт хуулийн байгууллага түүнийг буруутгадаг юм билээ. Дээрх хэрэгүүд өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа гэдэг. Мөн түүнтэй холбоотой хамгийн таагүй мэдээлэл нь түүний мэдлийн гурван одтой “VOYOGE” зочид буудлын пудволд караоке нэрээр нууц биеэ үнэлэгчдийн газар ажиллуулж байна гэх мэдээлэл гарч олны анхаарлыг татаж байсан нь бий. Энэ нь ч хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байлаа.

Эрхэм гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд тойрогтоо өгсөн амлалт, хэрэгжүүлсэн ажил гэхээсээ илүүтэй бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулахын төлөө ажилласаныг дээрх баримтуудаас харж болохоор. УИХ, хууль батлах байгууллагын толгойд сууж бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, түүндээ тохирсон хууль батлуулдагийн тод жишээг эрхэм гишүүнээс харж болохоор байна. Тэрээр ирэх сонгуульд тойрогоо солин өрсөлдөх мэдээлэл бий. Шинэ тойрог түүнийг сайнаар хүлээн авах нь харин юу бол.

Д.Зоригтын Өвөрхангайд 40 үйлдвэр барих амлалтын бичлэг


URL:

Сэтгэгдэл бичих