Улаан хачигтай 12.9 тонн алимыг устгахаар болжээ
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр сүүлийн гурван жилд есен удаа нийт 55.6 тонн алимнаас гадаад хорио цээртэй жимсний улаан хачиг /Panonych-us ulmi/ илрүүлсэн байна. Харин он гарсаар эхний улирлын байдлаар тус боомтын улсын байцаагчид дээрхтэй адил таван удаагийн тохиолдлыг илрүүлэн хяналт шалгалтыг чангатгаж, холбогдох арга хэмжээг шуурхай авчээ. Тодруулбал, иргэн Ж.Энхцэцэгийн БНХАУ-ын “Haoguang” компаниас хоёр удаагийн импортлосон Guoguang сортын нийт 6.4, гуравдугаар сард “Erlian hotter” компаниас иргэн Д.Ганбатын импортлосон 4.2, иргэн Нандинцэцэгийн 0.3 тонн алимнаас жимсний улаан хачиг илэрснииг хураажээ. I сарын 1 -нд “Цэнхэр жимс” ХК-ийн имг» Guoguang сортын 2.0 тонн апимч хачиг илэрсэн байна. Тиймээс жимо хачигтай нийт 12.9 тонн алимыг уст-Замын-Үүд .сумын Засаг даргын захиргааны зөвлөлд шилжүүлээд ба Улаан хачиг нь жимсний тарималд алим, лиир, интоорт хөнөөл учруулдаг.
Эх сурвалж: “Unen.mn”
URL: