С. Жавхлангийн хэнээрхэл хэрээс хэтэрлээ

Гавьяат хэмээх эрхэм алдрыг хар залуугаараа хүртсэн дуучин С.Жавхлан сүүлийн үед үндсэрхэг үзлийн хэнээ

тусчихаад яваа гэхэд хилсдэхгүй. Сүүлдээ хэнээрхэл нь хэрээс хэтэрч, бүр улсын хилээ хаачихаад , зөвхөн дээл өмсөж, малаа хариулаад XIII зууны үеийнх шиг амьдарцгаая гэх болов. Түүнийхээр бид дэлхийн хөгжлөөс тусгаарлагдан, зэрлэг омгийнхон мэт амьдрах ёстой бололтой.

С.Жавхлан хөдөө хээр гэр барьж, хүн амьтнаас хол амьдрах нь хэнд ч хамаагүй. Харин улсын хилээ хаачихаад урьдын бүдүүлэг амьдралаар амьдрана гэдгийг өнөөгийн соёлт монголчууд ойлгохгүй. Анхандаа түүний хэлж, ярьж байгаагаас авах ч юм байх шиг санагддаг байлаа.

Монгол ёс заншлаа хадгалах, ахас, ихсээ хүндэтгэх, хэл соёлоо дээдлэх тухай сургааль хэнд ч хэрэгтэй л зүйл. Гэтэл мань гавьяат сүүлийн үед “будаач, будаач гэхлээр сахлаа будав” гэгчээр хачин этгээд санал дэвшүүлэх болсныг ойлгоход бэрх юм. С.Жавхлан уг нь дориун залуу, пиарыг нь хийж байгаа мань Төгөлдөр л тархиных нь түгжээг буруу мушгичихсан бололтой гэлцэх хүмүүс бас байна.

Д. Мягмаржаргал


URL:

Сэтгэгдэл бичих