ТӨМӨР ЗАМД ДУРЛАСАН ХАР МУУР

Монголчууд төмөр зам дагасан хий үзэг дэлтэй болов. 1948 онд төмөр зам ашиглалтад орсон гээд бодохоор олон жил орогносон хий үзэгдэл болж таараад байгаа юм. Монголын төмөр замыг хэн ч сонирхоог үй тэр үед унтаж байсан мөнөөх ашиг сонирхлын хий үзэгдэл Тавантолгойн сургаар хар муур болон хувирч, юм юманд сүүдрээ тодхон унагаж эхэллээ. Нэгэн үе Х.Баттулга, Ж.Оджаргал нарын оюун мэдрэл, бизнесийн мөчөөр хөл, улс төрийн ашиг сонирхлын зөрчлөөр хооллож байсан хар муужгай хоёр хөршийн маань эдийн засгийн өрсөлдөөн, стратегийн бодлого, Монголын дипломат байр суурьт үнэрээ шингээж амжлаа. Х.Баттулгаар овоглоод байгаа нууц гэрээ гэгчээр өртөөлөн, Ц.Нямдоржийн зүг мярааж буй өнөөх хар муур “Морек” хэмээх хөөрхөн хүзүүвчтэй гэж байгаа.

Хүзүүвч нь хятад хийц, со лонгос загвартай гэвэл яах вэ? Хар муужгай маань хятад гу тал, орос малгайтай. Төмөр зам дээр амьдардаг ийм нэгэн эрлийз хар муур эдүгээ Оросыг шиншилж, Хятадыг бараадаж, бүр Хойд Солонгосыг ч орхисонгүй үнэрлэж, аме рик ахтай хэвт рээ хуваан, Ц.Нямдорж, Х.Бат тулга нартай хөөцөлдөн, Таван толгойн зүг сүүлээ модойлгох болов

Тавантолгой, төмөр зам хэмээх хоёр давхар “хуримын бялуу” Монголын нүүрсийг шохоорхсон улс гүрнүүдийн хувьд адил тэнцүү эрх ашгийг хөндөж байгаа. Энэ утгаараа зөрчил үүсэх нөхцөл бий болж байгаа нь үнэн. Яах аргаг үй хамтад нь зуузай холбон шийдэх ёстой эл хоёр амин чухал асуудал Монголыг тойрсон гадаад сонирхлыг хөндөхөөсөө илүүтэй манай улстөрчдийн бие бие рүүгээ шидэх чулуу, шилбүүрдэх ташуур болж хувирлаа. Энүүхэндээ гэхэд Монголын улст өрчдийн олон санаа, олон үзүүрт хандлага, шунал хүсэл төмөр замын эрлийз хар муурыг бий болгож орхиод байгаа юм.

Төмөр замын бодлогод эртний хөршийн хувьд буурь заан үг нэмэрлэж буй оросууд 4480 км үргэлжлэх уудам орон зайг ч үл тоон, тарифын хувьд уян хатан нөхцөлтэйгээр үйлчлэхийг зөвшөөрөн байгуулсан гэрээний бэх хатааг үй байна.

Тухайн үед ЗТБХБ-ын сайд ноён Х.Баттулга халдавч хар халзандаа тулж, Ж.Оджаргалыг хятадуудтай хардан байж, олон нийтийн үндсэрхэг үзлийг хэвлэлээр хөөрөгдөн байж Владивостокоор дайрах энэхүү төмөр замын маршрутыг санал болгон зүтгүүлснийг бид мэднэ. Төмөр зам цааш салаалан, уртаас урт, мөрөөдөл мэт олон км-ийг туулан цаасан дээр үргэлжилсэн.

Даланзадгад-Тавантолгой Зүүнбаян-Сайншанд-БаруунУрт- Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр зам үүний ердөө л нэг жигүүр байлаа. Нарийн сухайт-ШивээхүрэнУхаахудаг- ГашуунсухайтХ өөт-Тамсагбулаг-Нөмрөгийн чиглэлд 900 км төмөр зам тавихаар хоёр дахь шатанд төлөвлөжээ. Мөрөөдөл үү гээр дууссангүй. Монголын нүүрсийг дэлхийд хүргэх боломжийг баруун чиглэлд тавих 3600 км төмөр замд бас үүрүүлэв. Ийнхүү бодлогоо баталж, чиглэлээ тодорхойлж, царигаа ч сонгочихлоо. Ажил хэрэг болгохын тулд “Монголын төмөр зам” хэмээх төрийн өмчит компани байгуулав. Компанийн захир лаар өнөөх Х.Баттулгын хамтрагч байсныхаа төлөө олз шүүрч, Ц.Нямдоржийн буянаар од болохоо шахсан Батзаяа үүлэн чөлөөний нар адил үүрэг хүлээн томилогдов. “Мон голын төмөр зам” компа нийн 49 хувийг олон улсын хөрөнгийн биржид арилжаалан, 51 хувийг нь төр өөртөө үлдээх шийдвэр гарснаар Тавантолгой, Төмөр зам хоёрын дундуур хар муур гүйх боломж бүрдэх нь тэр. Төмөр зам тавих ажлыг анх наас нь сонирхож, Х.Баттулгын шууд оролцоотойгоор 4480 км замд “сэтгэлээ өгч”, тарифаа хүртэл хямдруулсан оросууд хаана ч юм гээгдэж амжжээ. Харин замын дундаас Хятад, Солонгосын хамтарсан гэх “Морек” хэмээх компани хар муур босгон харайж, “Монголын төмөр зам” компани тай нууц гэх гэрээ үзэглэчихсэн байх нь тэр. Ийм гэрээ байхгүй гэж Х.Баттулга мэлзэж үзсэн. Дараахан нь “Байгаа, гэхдээ нууцын зэрэглэлтэй” гэж булзсан.

Тавантолгой, Монголын төмөр зам хоёр зуузай холбосон бодлого, хос тог лолтыг шаардаж байгаа. Төмөр замгүй Тавантолгойг Тавантолгой гэх үү?

Гэтэл энд дахиад л хэмнэл алдагдаж, Тавантолгой нэг л мэдэхэд бүрэн утгаараа Хятадын мэдэлд очихоо шахсан байх юм. Тус орд газрын 40 хувийг Хятадад, үлдсэн 18 хувийг Орос, Солонгос, Японд хуваасан нь хэт тэнцвэргүй болсон тухай хэвлэлүүд шүүмжилж байсан. Дипломат түвшинд Хятадаас бусад дээрх орнууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэтэл “Монголын төмөр зам” хэмээх Х.Баттулгын халаасны хүнээр удирдуулсан халаасны компанийн гол хөрөнгө оруулагч нь солонгосчуудаар өн гөлсөн хятад түншүүд бү- хий “Морек” болж таарав. Бас Нью-Йоркийн шүүхэд дуудах эрх бүхий энэ гэрээнд америкчууд оролцсон гэж буй.

Дэлхийг хятадчилах дотор бодлогын тухай ярьж, “Minegolia” болохгүйн төлөө Сиби рийг хүртэл эзлээд байгаа Chinatown-ыг алгасан, Владивостокийг зорих талаар амаа эцтэл ярьж байсан Х.Баттулга ч бас энэ тохиолдолд эрлийз нэгэн болон харагдаж байна.

Орос элэгтэй, хятад сэтгэлтэй, монгол зүрхтэй хүн гэчихвэл мань эр ухаан алдаад уначихгүй байх гэж найдъя. Аягүй бол америк гартай, солонгос хөлтэй болж таарах гээд ч байх шиг.

Ер бусын нууцлаг амьдралтай, ер бусын олон камераар ертөнцийн амьд ралыг дуранддаг, ер бусын овсгоотой туслахуудтай энэ залуу гэнэдэх гэж гэнэдэв үү, гэрээ мартаад гэнэдэв үү гэдэг нь сонин. Ямартай ч Тавантолгой, төмөр замын бодлого зуузай холбож чадсангүй. Үүний буруутнаар МАН-ын Засгийн газрыг сайд асан эл эрхэм нэрлэж байгаа. Түүний ашиг сонирхлын зөрчил дахиад л “Энержи ресурс” хийгээд Ж.Оджаргалыг чиглэн, Ц.Ням доржийг өртөөлөн буухиа лав. Бизнесийн хүн улс төрд хөл тавих нь олон сайн талтай. Гэвч сайнаасаа олон муу талыг бас дагуулдаг ажээ. Ядаж л улс төр болон бизнесийн хоёр салбарыг зэрэг доргиогоод байх юм. Х.Баттулгыг ажил нь ингээд өөрчилж орхив уу, ашиг сонирхол нь дийлээд амжив уу?

Тавантолгой болон төмөр замд хоёр том хөршийнхөө аль алиных нь бодлогыг нягталж, эрх ашгийг нь эрхэмлэх учиртай гэсэн монгол ухаан хаачив аа? Х.Баттулгаар овоглон олонд танигдаж байгаа Батзаяагийн олж ирсэн “Морек” энэ тэнцвэрийг урд зүг рүү хэлбийлгэчихлээ. Гэрээг нууц лаад байгаагийн цаана ийм учир шалтгаан байгаа юм биш биз? Хэнээс нуух шаард лагатай болсон нь бас л сонин. Оросуудаас уу, эсвэл монголчууд биднээсээ юү?

Төмөр зам хэмээх өнхр үүштэй хар муур энэ удаа Х.Баттулгын хормой дороос мяраалаа. Одоо Ц.Дашдоржийг тойроод гүйж явбал яана?


URL:

Сэтгэгдэл бичих