Засаг ноёдын хэрэг эхнээсээ шүүх рүү шилжлээ

Улсын прокурорын ерөнхий газар өчигдөр ээлжит мэдээллээ хийлзэ. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн прокурор Д.Энхтөр, Сонгинохайрхан дүүргийн прокурор Т.Баярсайхан, нийслэлийн прокурор Е.Сагсай нар 2012 оны нэгдүгээр улиралд гарсан Эрүүгийн хэргийн талаар болон мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн талаар сэттүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. 2012 оны нэгдүгээр улирлын байдлаар Чингэлтэй дүүргийн прокурорт гэмт хэргийн шинжтэй 1364 гомдол ирсэн байна. Эдгээрийн 755 гомдолд татгалзсан хариу өгсөн бол 473-д нь эрүү үүсгэн шалгаж байна. Мєн 821 хэрэгт хяналт хийж, 101 хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.

Түүнчлэн 290 хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээр 194 хэргийг шийдвэрлүүлж, давж заалдах шатны шүүхэд 24 удаа оролцжээ. Чингэлтэй дүүргийн гэмт хэргийн гарант нь өнгөрсөн оны мєн үетэй харьцуулахад 18,3 хувиар өссөн үзүүлэлт гарсан бөгөөд байцаан шийтгэсэн хэргийн тоо 11 хувиар нэмэгджээ. 270 гаруй мянган хүн амтай 32 хороотой Сонгинохайрхан дүүргийн хувьд гэмт хэргийн гаралт бусад дүүргүүдээс их байдаг. Тиймээс дүүрэгт 22 прокурор хяналт тавин ажиллаж байна.

Оны эхний улирлын байдлаар тус дүүргийн прокурорын газарт 1662 гомдол ирсний 807-д татгалзаж, 611 гомдлыг шалгаж байна. Прокурорын газраас 1137 хэрэгт хяналт тавьсан бөгөөд нийт хэргийн 61,8 хувийг хүндэвтэр, 11,3 хувийг хүнд 3,5 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байгаа ажээ. Мєн 107 хулгайн гэмт хэрэг, 137 хүний амь насанд халдсан, 26 дээрмийн гэмт хэрэг, зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн 19, санаатай хүний амь бүрэлгэсэн 11, золгүй учирлаар амь насаа алдсан 124 хэрэг гарсан байна. 88 хүнийг цагдан хорьсны 38-ыг хоёр сараас дээш хугацаагаар хорьсон нь өмнөх оноос 25 хувиар буурсан үзүүлэлт гэв. Нийт гэмт хэргийн гарант нь өнгөрсөн оны мєн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт ч, онц хүнд гэмт хэргийн гаралт ихэсчээ. Прокурорын газрын үзэж байгаагаар онц хүнд гэмт хэргийн өсөх болсон шалтгаан нь ажилгүйдэл, архидалт, шилжин суурьшилттай холбоотой гэв.

АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ХЭРЭГ ЯМАР ШАТАНДАА ЯВНА ВЭ?

Д. ОЮУНБАТЫН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн улсын өмчөөр тоглон тендер будилаантуулж улсад 3.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцээд, төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан cap хорих ял эдлуүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүуцэж, давж зааддах шатны шүүхэд гомдол гаргасан. Харин шүүх өнгөрсөн долоо хоногт түүний гомдлыг дахин хэлэлцээд нийслэлийн Шүухээс түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.

Э.ЦАСЧИХЭРИЙН ХЭРЭГТ ХАРЬЯАЛАЛ ТОГТООЛГОХООР ДЭЭД ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЛЭЭ
Увс аймагт барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг АТГ-т шалгасан. Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүулсэн байна.

СОНГИНОХАЙРХАНЫ Ц.БОЛДОД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЛДЖЭЭ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг 2006 онд нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байх хугацаавдаа их хэмжээний хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр буруутган өнгөрсөн намар АТГ-аас шалгасан. Мєн уг албан тушаалыг хашиж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөнөөс 300 сая төгрөг завшсан хэрэгт буруутгасан. Харин нийслэлийн Прокурорын газраас түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүлсэн байна.

Б.БАЯНДЭЛГЭРИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг Авлигатай тэмцэх газраас шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Түүнийг 320 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж болзошгүй хэмээн ИТХ-ын 25 гишүүнээс найман гишүүн нь шалгуулах хүсэлт гаргасан байдаг. Тэрбээр “Жэхуан групп”-т Налайх дүүрэгт орших газрыг өгөхийн тулд “Сеогёонг” компанийн эзэмшлийн 289 га газрыг 2009 оны наймдугаар сард 314 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон тухай ч мэдээлэл бий. Б.Баяндэлгэр “Сеогёонг” компаниас “булаасан” газраа “Жэхуан групп”-ынханд 300 мянган ам.доллараар зарах санал тавьсан. Мєн газрын гэрчилгээ өгөхөөс өмнө урьдчилгаа төлбөр хэрэгтэй гэдгийг ч хэлсэн зэрэг мэдээллээр шалгаж байсан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад дээрх мэдээллүүд тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нийслэлийн Прокурорын газраас Б.Баяндэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Ж.БАЯНМӨНХИЙН МӨРДӨН БАЙЦААЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-ын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон. Түүнийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотны найздаа хувьчлахын тулд Өмч хувьчлалын комисс болон удирдлагадаа байгаа албан тушаалтнуудад хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгасан юм. Засаг дарга Ж.Баянмөнхийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байсан ч бие нь муудсан тул Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гаргаж, Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэгт хэвтүүлсэн. Харин түүнийг Цагаан сарын үеэр батлан даалтад гарч, нутаг руугаа явсан талаар хэвлэлээр мэдээлсэн. Гэвч түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

ГОВЬ АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн тендергүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруутгагдаж буй Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүлсэн байна.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.НЯМДАВААГ ШАЛГАЖ БАЙНА
БНХАУ-аас аймгийнхаа гэрэлтүүлгийн хэрэгслийг авч оронд нь их хэмжээний загас бариулах зөвшөөрөл өгсөн, Хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой хэд хэдэн тендер будилаантуулж, танил талдаа давуу эрх олгосон гэж сэжигтнээр татан шалгаж байгаа Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдавааг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг нутагт нь хийхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс байцаагч томилогдон тус аймагт ажилласан юм. Түүнд холбогдох хэрэг мєрдєн байцаалтын шатандаа үргэлжилж байна.

С.Мөнх Од


URL:

Сэтгэгдэл бичих