Н.Алтанхуягийн туслах сайтын сэтгэгдэл устгах ажил хийдэг үү?

АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хуулийн зөвлөх Т.Нямдорж гэгч  60 гарч буй өрх толгойлсон эмэгтэйн байрыг залилсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ч шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийг мань эр “Ална шүү, та нарыг. Хамгийн атаман нь надтай үзчих” гэхчилэн дайрч буй бичлэг интернэтээр цацагдсан билээ.

Яах ч аргагүй цацагдсан уг бичлэгийн дараа Н.Алтанхуягийн туслахууд мөнөөх Т.Нямдоржийг бараг танихгүй гэх шахам мэдээлэл хийж байсан юм.

Ийн “хамгийн атамантай” нь л үздэг  Т.Нямдоржийн зөвлөхийн статусыг албан бус  гэж тайлбар тавьсан Н.Алтанхуягийн бас нэг “шүдний өвчин” нь түүний туслах аж.

С.Тамир гэгч туслах нь  түүний facebook.com дэхь хуудсыг хөтөлдөг бөгөөд даргынх нь үзэл бодлыг дэмжээгүй, өөр санал бодолтой хүмүүсийн сэтгэгдлийг арилгаж “өдрийг бардаг” бололтой.

Чингэхдээ зүгээр ч коммент арилгах мөрөөрөө арилгахгүй ” Чи муу бууны нохой. Баяртай, хаха”, “Чи тэнэг бацаан юм ойлгохгүй байна”, “Чи яагаад даргыг муулаад байгаа юм” гэхчилэн сануулга өгдөг гэнэ.
Ер нь цаашид гишүүний туслах нэрээр УИХ-ын Тамгын Газраас цалинждаг дээрх мэт нөхдийн юу хийж, өдрийг барж буйг хянах, татвар төлөгчдийн мөнгийг олон нийтийн сүлжээ сайтны сэтгэгдэл устгахад зарцуулах  нь зөв эсэхийг авч үзэх цаг болжээ.

Т.Алтантуяа


URL:

Сэтгэгдэл бичих