С.Жавхлан тэмцэнэ гэв
Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн нутаг дэвсгэр буюу Хотгорын уурхайд нүүрс олборлогч таван компани байгааг нутгийн иргэд эсэргүүцэн хугацаагүй суулт зарласан билээ. Тав дахь компани буюу “Си Жи Би И Эм” компани хайгуулын 4000 га, ашиглалтын 900 гаруй га талбай авчихсан ажлаа эхэлсэн учраас ийн эсэргүүцэх болсноо тайлбарлаж буй, Тэд энэ талаар тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүд болон нутгийн дуучин С.Жавхланд хандаж захидал хүргүүлжээ. Нутгийнхнаасаа захидал авсан С.Жавхлан өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр дээрх асуудлаар УИХ-д Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нартай уулзах хүсэлт тавьсан ч “Хөдөө явсан” гээд хүлээж аваагүй гэнэ. Үүнийг С.Жавхлан “Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг болж байна” гэсэн юм. Нэгэнт сонгогдсон гишүүд нь тоохгүй байгаа учраас нутгаа авч үлдэхийн тулд эцсийг хүртэл тэмцэнэ хэмээн тэрбээр мэдэгдлээ.
Ц.ӨРНӨХ
URL: