Татвар төлөх үү эс төлөх үү.

Би татвар төлмөөргүй байна. Тэртэй тэргүй татвар төлсөөр байтал нэмж төлмөөргүй байна.
Миний төлсөн татвар улс төрчдийн гар хөл олигархиудын бизнесийг цэцэглүүлэхэд зориулагдаж байгаа учир би цалингаасаа ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР төлмөөргүй байна. Би тэр мөнгөө үр хүүхдэдээ зориулмаар байна.
Нийгмийн даатгалын санруугаа гар дүрээд байгаа төрд би итгэхгүй байна. Тэтгэвэрт гарахаараа буцааж авч чадах эсэх нь тодорхой бус байхад би НИЙГМИЙН ДААТГАЛд мөнгө өгмөөргүй байна. Миний ээж улсад өч төчнөөн жил ажиллачихаад шалих шалихгүй зүйлээс болж одоо болтол тэтгэвэрээ авч чадахгүй л байна.

Хэзээ ч хэрэглэж үзээгүй ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛд мөнгө төлмөөргүй байна. Нэг хэсэг тэр цэнхэр дэвтэрийг эмнэлэг орох болгондоо авч явдаг байлаа. Гэвч хэзээ ч тэр дэвтэр ашиглагддаггүй. Дээр шүдээ авахуулах гэж улсын тодотголтой эмнэлэгээр ороод мундаг цэнхэр дэвтэрээ гаргаж иртэл нас чинь 23-аас дээш гарчихаж. Мөнгөө төл гэдэг байгаа. Би юуны тулд сар бүр 7000 төгрөг төлдөг юм болоо.

Тэртэй тэргүй эвдэрхий замаас нь болж машиндаа зарцуулах мөнгө их байхад би ЗАМ АШИГЛАСНЫ ТАТВАР төлмөөргүй байна. Татвар төлнө, бас дээр нь машиндаа сэлбэг авна. Давхар шулж байна.

Хүүхдийн сургууль цэцэрлэгээс ийм ч юм тийм ч юм гэж байнга ТАТВАР авчихна.

Ядаж хүнсний дэлгүүрүүд нь жин дээрээ ажиллаж ТАТВАРаа авчихна. Хүнсний зүйлээ цуглуулж хэдэн тор бараандаа түүртэж байхыг далимдуулж хий юм бичиж аваагүй бараа бичиж ТАТВАР авна.

Ресторан, цайны газрууд нь хоолныхоо порцыг хасаж ТАТВАР авна.

Нүд баясгаж сэтгэл сэргээчих юм гаргахгүй байж Үндэсний телевиз нь бас ТАТВАР авна.

Хаа явсан газараа хийсэн үйлдэл болгондоо ТАТВАР өгч байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих