МАН-ын залуусыг овоо “хөөрхөн” юм хийх нь гэтэл хүн доромжилж эхэлдэг байна ш дээ
-Би бодохдоо, НАМЗХ-ныхныг дандаа болж бүтэхгүй юм хийж явдгаа болиосой гэж боддог-
Телевизээр “Би бодохдоо…” гээд сурталчлаад байсан. Энэ залуу хөөрхөн юм хийж эхэлж байна даа, улс орноо хөгжүүлэх, сайн уйлс бүтээх гайгүй сайн хэлэлцүүлэг зохион байгуулж, залуусын мэдлэг боловсролыг тэлэхийн тулд дорвитой юм хийх нь гэж бодсон эндүүрэл байж. Тэд энэ үгээрээ хэн нэгнийг гутаан доромжлох гэж зохиосон болж таарлаа. Уг нь хэний ч санаанд байдаг, хэний ч амнаас гардаг үг л дээ. Ард нь гурван цэг хаяж байгаад хүмүүсийн нэг нэгнээ доромжлох зэвсэг болгон энэ хоёр үгийг ашиглах юм чинээ бодож байсангүй. Цэцэрлэгийн жаахан хүүхэд хүртэл “Би бодохдоо, багшийг ажлаасаа халагдаасай гэж боддог” гэж хэлээ тультруулан ярьж байна.
“Би бодохдоо…” гэдэг уриаг АН-ын гишүүдийн нэрийг оруулан даапаалсан мөрүүд фэйсбүүк, твиттерт тавигдангуут зөрүүлээд МАН-ын гишүүдийг доромжилж байх жишээтэй. Сүүлдээ “өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болж байна дээ. НАМЗХ-ны залууст нь битгий хэл, лидерүүдэд нь хүртэл сөргөж л байвал сайн, мушгиж л байвал гоё санагддаг болчихоо юу даа. Муу үг модон улаатай гэдэг. Би бодохдоо гээд гурван цэг хаясан л бол үргэлжлүүлээд юу юу гэхээ хэн ч, хэнээр ч заалгахгүй. С.Батболдыг Бороогийн алтыг буцааж булаасай гэвэл зөрүүлээд Н.Алтанхуягийг нөөцөлсөн махаа хямдруулаасай гэх ч юм уу, У.Хүрэлсүхийг боловсролтой болоосой гэхэд хариуд нъ Л.Гүндалайг гүн балайтахаа болиосой гэж ч байх шиг. Сүүлдээ хоёр намын мөрийн хөтөлбөр нь Монголыг сүйрүүлнэ гэж боддог гэнэ үү. У.Хүрэлсүхийг казино тоглохоо болиосой гэж боддог гэнгүүт нь зөрүүлээд З.Энхболдыг төрийн өмчүүдийг буцааж өгөөсэй гэж боддог гэх жишээний. Ингээд цааш хөврүүлээд байвал, Д.Дэмбэрэлийг тэтгэвэртээ гараасай гэж боддог хэмээн МАН-ын нас дээр гарсан улстөрчийг зайлуулахыг хүсч байгаагаа илэрхийлсэн бол Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэргийн талаар санаасай гэж сөргөсөн байна. Д.Дэмбэрэл бол МАН-д битгий хәл энэ төрд хийсэн юмтай, хэлэх үттәй хүн. Тэтгэвэртээ суух эсэх нь хувь хүний хэрэг. Үүл баатрыг хөгширч зөнөөд юм санахаа больчихсон гэдэг утгаар нь бус С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр олон түмэнд ойлгуулахыг хичээсэн бололтой юм. Тэрчлэн С.Баярыг архинаас гараасай гэж боддог, Ц.Нямдоржийг байртай болоосой гэж боддог, Н.Багабандийг “Болор цом”-д түрүүлээсэй гэж боддог, Г.Занданшатарыг Лае Вегаст очоосой гэж боддог, Т.Бадамжунайг тариачин болоосой гэж боддог, Ж.Энхбаярыг цэрэгт яваасай гэж боддог, Ц.Дашдоржийг уушгины эмнэлэг бариасай гэж боддог, Д.Хаянхирвааг Хонгорт амьдраасай гэж боддог хэмээн МАН-ын сайд, гишүүдийг доромжлох нэгэн байхад Г.Батхүүг “Энержи Ресурс”-ийн хувьцаагаа төрд өгөөсэй, С.Баярцогтыг “Болд төмөр Ерөө”-гийн ордоо ил болгоосой, Батж.Батбаярыг Хөвсгөлийн фосфоритыг ашиглахаа болиосой, ХБаттулгыг нууц гэрээ хийдгээ болиосой, Л.Гантөмөрийг ардтүмний мөнгийг хэмнээсэй хэмээн дайрсан байна. Улстөрчдийн дунд, ялангуяа МАН, АН-ын гишүүдийн дунд ингэж яс хаях нь НАМЗХ-ны залууст ихээхэн таалагдаж байгаа бололтой. Сүүлдээ бүр нэгнийгээ бие эрхтэнээр, хувь хүний амьдралаар нь доромжилдог болж байна. өчигдрийн “Өдрийн шуудан” сонинд “…Би бодохдоо Ц.Элбэгдорж ямар хүзүүтэй байх хамаагүй гэж Н.Алтанхуяг хоёр дахь амьдралаа эхлүүлснийг сонин биш, Н.Энхбаярыг улсаасаа баян гэж боддоггүй…” гэхчлэн магтан матжээ.
Арай дэндэж байгаа бус уу, залуус аа. Та нар цэвэр улс төр хийж эхэл л дээ. Сонгуульд бодлогоороо уралддаг жишиг та бүхний сурч байсан Англи, Америкт бий дээ. Тэгвэл бид хоёр гараа хөлтэйгээ өргөөд дэмжинэ. Уг нь бид “Би бодохдоо…”-г магтах гэж байсан юм. Хүмүүс их сайхан юм ярьж байна, дэмжие гэж. Гэтэл хүн доромжлоод эхлэхээр яаж магтах вэ дээ. Бодоод үзээрэй.
МАН залуусаа хүртэл ийн хорлож байх юм, аймшиг. Удахгүй “Би бодохдоо”-гоо “Бид бодохдоо…”-гоор үргэлжлүүлэх юм гэсэн. Бодвол МАН-ын залуус АН-ын болон өрсөлдөгч нарынхаа эсрэг бүгдээрээ дайрахаар шийдсэн бололтой юм. Нийгмээ хорлож байгаа юм биш үү. Энэ нийгэмд зай болдоггүй юм аа гэхэд гай болохгүй байсан нь дээр биш үү, залуус аа.
Монголчууд бид цөөхүүлхнээ, бидний төлөө санаагаа чилээдэг нь бүр ч цөөхөн. Харин одуулаа болж, олныхоо төлөө явдаг нь бүр ч олон болоосой гэж харин хэн ч “Би бодохдоо…”-г үргэлжлүүлсэнгүй. Зөвхөн нэг нэгнээ үзән ядах, доромжлохын тулд л ийм үгийг санаачилсан бололтой юм. НАМЗХ-ны залуучууд хэзээ нэг бүтэлтэй юм санаачилж, хийх юм бол доо. Тэднийг лав нийгэмд хэрэгтэй юм хийж, бүтээж байна гэж сонсоогүй юм байна. МАСЗХ, нэрээ солиод НАМЗХ болсон залуус түмний мөнгөөр казино тоглоно, улсын мөнгө идээд гадаад руу оргоно, гэгээн цагаан өдөр нэгнийгээ хутгалж хөнөөнө, дарга нарынхаа цүнхийг барин далдагана, эцэг эхийнхээ буяныг даахгүй шорон гяндангаар гүйлгэнэ, сүүлдээ төрийн албыг мөнгөөр зодож авдаг болсон биз дээ. Энэ тун эмгэнэл шүү залуус аа. Хайран ч залуус.
Б.ОЮУ
URL: