Н.Энхбаярын шинэчлэл ба тvvний тєгсгєл
2004 оны 6-р сард болсон УИХ-ын сонгуулийн дараа МАХН тухайн үеийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй хэсэгтээ “паник” байдалд оржээ. Тэд яагаад сонгуульд цөөнх болох болов гэдгээ эргэн харахын оронд сонгуулийн үйл явц, сонгогчид, сөрөг хүчнийхэнд бурууг тохон, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагатайгаар нэлээд уджээ. Энэ үйл явдалтай холбогдуулан 2004 оны 07 сарын 15-нд өдөр тутмын нэгэн сонинд гарсан нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын сонгуульд МАХН ялагдсан нь одоо нэгэнт тодорхой боллоо. Энэ нь МАХН-д хийсэн Н.Энхбаярын шинэчлэлийн хvрсэн болон хvрч болох ур дvн болж байна. Мєн энэхvv ялагдал нь “Эх орон-Ардчилал” эвслийн нарийн бодлоготой, алсуур зохион байгуулалтат vйл ажиллагааны vр дvн огтоос биш, харин МАХН-ын асар том боловч vйл хєдлєлєє засварлах, єєрийгєє удирдах чадвараа бvрэн гээсэн сул дорой машин, тvvнийг удирдсан цєєн тооны хvмvvсийн сvvлийн жилvvдэд явуулсан харалган бодлого сvйрсний vр дvн юм.
1996 онд МАХН-ыг ялагдуулсан улс тєр бизнесийн бvлэглэл намын эрх мэдлийг хуйвалдаанаар олж авсан юм. Бие даасан нам байгуулах оролдлого хийх, салан тусгаарлахаар сvрдvvлэх, намыг залуужуулах нэрээр залуу-чуудын дайрагч отрядуудыг нууцаар бэлтгэж турхирах, намыг шинэчлэх лоозон дэвшvvлэх, нутаг нугын бvлэглэл vvсгэх, цуурхал дэгдээх, луивардах зэрэг хамгийн адгийн аргуудыг тэд хэрэглэсэн юм.
Тэд. МАХН-ын бэлгэдлийн таван хошууг сарнай болгосон, намын далбааг єєрчилсєн, Социнтернд сvржигнэж сvржигнэж элссэн зэрэгт єнгэ будгийн єєрчлєлт л хийж чадав. Намын байгуулалтын салбарт єєр эсрэг зvйл хийснийг би л лав санахгvй байна. Хэрэв хэн нэг хvн Н.Энхбаяр МАХН-д vvнээс єєр эсрэг шинэ зvйл хийсэн гэж сануулбал би тvvнд маш их баярлах байна.
Харин олон жилийн системт судалгаанаас vзэхэд vнэт зvйлс, зарчмуудыг хєнєєн устгажээ.
1 .МАХН-ын дотоод ардчилал бvрмєсєн устжээ.
2. Намын боловсон хvчний бодлого бvрэн алдагдаж, МАХН дотроо Н.Энхбаярт vнэнч, vнэнч биш гэсэн хоёр хэсэгт хуваагджээ.
З.Намын болон улс орны эрх ашгийг умартаж, нэг хvний дарангуйлал тогтжээ.
4. МАХН ард тvмнээсээ vлэмж хєндийрч, олон тvмнээ хєсєр хаяж, явцуу
гэмт бvлэглэлийн эрх ашгийг илэрхийлэгч болжээ.
5.Намын хєрєнгє, албан тушаалд шударга бус хуваарилалт тогтож, тvvнд тавих ямарваа нэг хяналт устжээ.
Vvнээс шалтгаалан МАХН нийгмийн шинэчлэл хєдєлгєєнийг саатуулагч, нэг хvнийг vг дуугvй аялдан дагагч, магтан дуулахаас єєрийг мэдэхгvй ард тvмний эерэг хvч, олон тvмнээс бvрэн хаалттай явцуу байгууллага болон хувирсан нь тодорхой байна.
МАХН гэдэг нэрийн дор тvvний мянга мянган эгэл жирийн гишvvдийг биш, МАХН-ын дотоод ардчилал, хамтын удирдлагын зарчмуудыг бусармаглан намыг єєртэйгєє адилтгасан дєрвєн хvнтэй явцуу бvлэг, тэднийг тойрон хvрээлэгчдийг хэлж байна. Намын дотоод ардчилал бvрэн устсаны тод жишээ нь МАХН-ын Удирдах зєвлєл, МАХН-ын Бага хурал єєрийн бvрэн эрх, ач холбогдлоо бvрэн алдаж, намын дээд удирдлага хэмээн єєрсдийгєє єргємжлєгч арчаагvй, явцуу бvлгийн шийдвэрийг vг дуугvй дэмжигч болсон явдал юм.
Н.Энхбаярын МАХН-д хийсэн энэхvv шинэчлэл гэх хегийн зvйл асар удалгvй тєрийн байгууламжид давтагдан нэвтэрч Монгол тєрийг бузарлан буртагласан юм. Энэ нь :
1.Vндсэн хуульд заасан ардчилсан бараг бvх зарчмуудыг vлэмж гажуудуулж, хvний эрх, эрх чєлєєг боомилох болсон.
2.Тєрийн боловсон хvний бодлогыг бvрэн алдагдуулж, ард тvмнийг МАХН-ын болон ардчиллын гэсэн хоёр хэсэгт хувааж хагаралдуулав. Сєрєг хvчин нь ард тvмний тэн хагасын дэмжлэгийг хvлээсээр атал тэднийг нийтийн мэдээллийн хэрэгсэл, терийн машинаар дамжуулан ард тvмний дайсан мэтээр сурталдав.
З.Vндэсний эрх ашиг, ард тvмний язгуур сонирхлыг умартаж, єнгєц харахад нэг намын мэт, тодруулж хэлбэл нэг хvний дарангуйлал тогтоов. Бид XXI зуунд хаант засаг тогтоох шахжээ.
4. Монгол тєр ард тvмнээсээ vлэмж хєндийрч, тэдний эрх ашгийг хєсєр хаяснаар явцуу гэмт бvлэглэлиин эрх ашгийг хамгаалагч болжээ.
5.Нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт тогтож, тvvнд тавих сєрєг хvчний болон ард тvмний хяналтыг оргvй устгажээ. Монголын тєр авилгалын vvр уурхай болон хувирч, нийгэмд vйлчлэх тєрийн гол чиг vvрэг бизнесийн болон гэмт хэргийн шинжтэй vvргээр солигдов..
Н.Энхбаярын МАХН-д хийсэн шинэчлэл, тєрд хийсэн шинэчлэл хоёр зарчмын хувьд огтын ялгаагvй бєгєєд ардчиллын тулгуур зарчмуудыг эвдэн сvйтгэсэн vр дvнд хvргэжээ. Эдгээрийг тус бvрт нь задлан vзвээс тоо томшгvй олон баримт, нотолгоо гаргаж болох авч энэ удаад цаг хэмнэх vvднээс тvр тvдгэлзье.
Нам болон тєрийн эрх мэдлийг давхраар нь дагнан атгасан, хєндлєнгийн ямарваа нэг хяналт байхгvй, улс тєрийн тодорхой чиг барим-жаагvй, vзэл бодлын тогтеон vнэмлэмжгvй улс тєрийн явцуу бvлэг бvхий л эрх мэд-лийг єєртєє тєвлєрvvлж, аливаа ёс суртахуун, хууль ёсыг уландаа гишгэж, хэт дураараа авирласны гэрч нь Та бид.
Єнєєгийн улс тєрийн нєхцєл байдлыг бид шинжлэхдээ
дєрєв дєрвєн жилийн хэрчмээр биш, ер нь сvvлийн арав гаруй жилд манай улс тєр, эдийн засаг, нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг системт байдлаар авч vзэх ёстой. Шинжлэх ухааны энэ хандлага нь аль нэг нам, аль нэг удирдагчид бvхий л бурууг тохож, системийн чанартай дvгнэлтээс зайлс-хийдэг хоцрогдсон аргаас зайлсхийхэд тустай юм.
Ингэж авч vзвээс манай нийгэм систем бvрдvvлэгч гэр бvл, шашин, соёл, ёс суртахуун, эрvvл мэнд, боловсрол, нийтийн амгалан тайван байдал, амьдралын тvвшин зэрэг бvхий л хvчин зvйлээрээ задралд орж, нийгмийн орчинд нь хvн амьдрах нь байтугай зугтаах, залхах, цєхрєх, ганцаардах зэрэг шинжvvд илтэд ноёрхох болж байна. Монгол хvн бие биенээ хайрлаж, хvндэтгэхээ бараг больжээ. Монголчууд бид хvссэн ч, эс хvссэн ч хойч vеэ энэхvv худал хуурамчид сургаж байна.
Vvний шалтгаан нь юу вэ? Vvнд олон хариулт єгч болох боловч хамгийн гол шалтгаан нь тєр мэн. Хэрэв тєр нь нийгмийн сайн сайхан байдал, хамтын амьдралыг хангах єєрийн vндсэн чиг vvргээ vл биелvvлэх аваас ийм байдалд гарцаагvй хvргэдэг аж.
Манай тєр vvргээ огт биелvvлж чадахгvй байна. Энэ нь дараах зvйлеээр тодор хойлогдоно.
Vvнд :
1.Тєрийн бодлогын шинжлэх ухаанч шинж чанар алдагдсан. Улс тєр, шинжлэх ухаан хоёр дандаа давхцаад байдаггvй боловч ямар ч тєр шинжлэх ухааныг дээд зэргээр ашиглахыг эрмэлздэг. Манайд бол шинжлэх ухааныг хvндэтгэх нь битгий хэл, оюуны сэхээтнvvдээ нам, тєрийн удирдлагаас зайлуулсан. Хэрэв шинжлэх ухаан байхгvй бол мухар сvсэг, дураар авирлах хоёр л vлддэг юм. Монголын дарга нар эрх мэдэлтэй болмогцоо шинжлэх ухааныг шууд орлох болж, тєрийн шийдвэр цєєн хvний дур зоргийн хэрэг болов.
2.Тєрийн боловсон хvч-ний бодлого алдагдсан. Тєрийн албан хаагчдыг ажил хэргийн шинжээр сонгон авах зарчим алдагдан танил тал, хамаатан садны бєєгнєрєл болсон. Vvнийг илэрхийлэх нэр томъёо одоогоор шинжлэх ухаанд байхгvй юм. Тєрийн ийм алба vр ашигтай, vнэнч шударга, ард тvмний тєлєє ажиллах боломж, нєхцєл vнэндээ байхгvй юм.
3.Тєрийн алба арилжааны шинж чанартай болж, тєр авилгалд бvхэлдээ идэгдсэн. Тєрийн албан тушаал бизнесийн шууд объект болон хувирсан. Тєрийн хамгийн дээд шатнаас авахуулаад баг, хорооны засаг дарга хvртэл нийтдээ авилгалд идэгдсэн. Дэлхийн банкны тооцоогоор далд эдийн засаг, хээл хахуулийн хэмжээ манай ДНБ-ий 30-40 хувьд хvрч байна. Саяхан бидний хийсэн судалгаагаар манай авилгалын индекс 0,74-д хvрчээ. Энэ нь манай тєрийн авилгалд бохирдсон хэмжээ 74 хувь болсон бєгєєд дэлхийд айргийн тавд орох vзvvлэлт юм. Та бидний хэн нь ч авилгалд єртєєгvй тєрийн нэгж байгууллагыг нэрлэж чадахгvй юм. Vvний улмаас манай тєрд хариуцлагын тогтолцоо, сахилга бvрэн устсан.
4.Тєрийн ил тод байдал алдагдаж, тєр єєрєє хаалттай систем болон хувирсан. Тєрийн аливаа шийдвэрт ард тvмэн, сєрєг хvчин болон нийгмийн бусад институтууд хяналт тавьдаг, оролцдог ардчилсан зарчим оргvй алга болсон. Vvнээс улбаалан тєр ард тvмний хооронд амин холбоо алдагдсан. Манайд хэлбэрийн хувьд ардчилсан бvх институтууд байгаа хэдий боловч агуулгын хувьд тэдгээрийн vйл ажиллагааны зарчмууд алдагдаж, нийгмийн vр нєлєє нь оргvйтэй адил болсон. Тєрийн байгууллагуудын хэвтээ болон босоо удирд-лагын уялдаа зохицуулалт бараг тасарч, тэдгээр нь харьцангуй бие даасан, хаалттай арилжааны салбар болон хувирсан. Єєрєєр хэлбэл, манайд тєрийн нэгдсэн бодлого, зохицуулалт алдагдсан. Энэ нь манайд Vндэсний хєгжлийн хєтєлбєр байхгvй байгаагаас илт харагдана. Тєр нь улс, vндэстэн, иргэдээ хэрхэн яаж хєгжvvлэх чиг баримжааг зааж чадахгуй байгаа нь тєр арчаагvйдсэний хамгийн тод жишээ мєн.
5. Тєр нь улс тєрийн хvчнvvдийн дайсагналцлын талбар болж, эрх мэдлийн тєлєєх тэмцэл нь эдийн засгийн єрсєлдєєнд шилжиж, энэ нь євєрмєц маягийн иргэний дайны хэмжээнд дvйж очсон. Нийгмийн ёс суртахуун, ёс зvй, хэм хэмжээ алга болж, улстєрчдиин ам ажил хоёр багцаагvй зєрж, нийгмийн эвлэрэл зөвшилцєл гээч зvйл оргvй алга болсон. Монгол дахь эрх мэдлийн тєлєє тэмцэл нь эдийн засгийн шууд vр ашгийн тєлєє тэмцэл болон хуєирсан бєгєєд энэ нь тєрийн байгууламжийг мєнгєний тєлєєх хайр найргvй єрсєлдєєний талбар болгож байна. Ийм нєхцєл нь ямарваа нэг эсрэг зарчим, хэм хэмжээг баримтлах боломжийг vгvйсгэж байгаа юм. Манай улс тєр бvх нийтийн дайсагналцлын талбар болон хувирсан.
Дээр дурдсан системийн шинжтэй гажгуудын бурууг аль нэг нам, улс тєрийн хvчинд дангаар тохох боломжгvй юм. Гэхдээ сvvлийн дєрвєн жил эрх барьсан МАХН эдгээрийг арилгах талаар vнэн хэрэг дээрээ юу ч хийгээгvй бєгєєд харин ч тэдгээрийг улам зохион байгуулалттай болгон тєгєлдєржvvлж, гvнзгийрvvлсэн учраас гол буруутан болох нь гарцаагvй юм.
Саяхан болсон УИХ-ын сонгууль нь дээр дурдсан системт согог бvхий дарангуй тєрийг єєрчлєх гэсэн ард тvмний илт эсэргvvцлээс vvдсэн сонголт боллоо. Монголын ард тvмэн ямар ч гэсэн шинэ маягийн хэмжээгvй эрхт хаант засгийг халж чадлаа. Манай ард тvмэн тєрийг тэнцвэржvvлэх мэтийн ойлголтын нарийн учрыг мэдэхгvй хэдий ч зєн бэлгээрээ олон намаас бvрдсэн парламентыг сонгож чадлаа. Тэд нэг намын, нэг хvний дангаар ноёрхол, дур зоргийн авирыг хvлээн зєвшєєрсєнгvй. Тэд vлэмж хумигдсан ардчилал, эрх, эрх чєлєєгєє оргvй алдахыг хvссэнгvй. Vvнийх нь тєлєє би ард тvмэндээ мэхийн ёсолж байна.
Ингэснээр бvх зvйл сайн сайхан болно гэж одоогоор хэн ч хэлж чадахгvй боловч хэрэв зєв явах аваас одоогийн арчаагvй тєрєєс илvv vр нєлєєтэй болно гэх бvрэн vндэслэл бий.
Одоогийн эрх баригчид ард тvмний сонголтыг хvлээн зєвшєєрєхєєс татгалзаж, тєрийн эргэлт хийх хэд хэдэн оролдлого хийгээд байна. Энэ нь Монгол Тєрийн тэргvvний зарлигийг зєрчиж УИХ – ын чуулганы анхдугаар хурал-дааныг хvндэтгэх шалтгаангvйгээр тасалдуулах, vvнийхээ бурууг бvх ард тvмнээс сонгогдсон Ерєнхийлєгчид тохох, тvvнчлэн ард тvмнийг буруутгах vйлдлээр тод илэрч байна. Тvvнчлэн сонгуулийн vр дvнг vл зєвшєєрєх, гvтгэлгийн суртал нэвтрvvлэг явуулах, єрсєлдєгчдєє хvн ёсноос гадуур муулах аргаар эрх мэдлээ ямар ч vнээр хамаагvй хадгалахыг хичээж байгаагаар харагдана. Гэсэн хэдий боловч цаг хугацаа шинэ сонголтын тєлєє ажиллаж эхэллээ.
МАХН чуулганы нээлтийн хуралдаанд оролцолгvй тєрийн эргэлт хийх гэсэн оролдлогоо дэндvv увайгvй vндэслэлээр тайлбарлах боллоо. Vvний эхнийх нь “Манай олон гишvvд гадаад, дотоодод явж байхад”. Энэ нь хvvхэд ч vнэмшимгvй хєгийн vндэслэл мєнєєс мэн. Удаахь нь “Хоёр тойргийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгvй байхад”. Хоёрхон тойргийн асуудал шинэ парламент ажлаа эхлэхэд саад болох зvйл огтхон ч биш.
Сvvлчийнх нь “Суудал бvхий намууд зєвшилцєєгvй байхад”. Ард тvмний сонголтыг анхдугаар чуулганы хуралдаанаар баталгаажуулахад намууд зєвшилцєєд байх ямар ч шаардлага байхгvй. Хэрэв МАХН-ын мулгуу дарга нарын оронд єєр хvн байсан бол хуралдаан тасалж тєрийн машиныг гацаахын оронд яаж ийгээд УИХ – ын даргын суудлыг авах гэж зvтгэх байсан. Тєрийн эргэлт хийх гэж оролдчихоод тvvнийхээ булхайг Ерєнхийлєгчид тохож булзааруулах нь шинэ зvйл огтоос биш. МАХН-ын удирдагчид гэж єєрийгєє цоллогчид сурсан зангаараа яаж ч зальдаж, луйвардлаа гэсэн Монголын тєр ажилладгаараа ажиллана. Одоогийн нам, тєрийн дээд албан тушаалтнууд “Эх орон – Ардчилал” эвслийг худалч, хулгайч, луйварчид гэж нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд мэдэгдэх болов. Эвслийнхэн дотроос нэг буюу нэг хэсэг хvн ийм тодорхойлолтод дvйцэж болохыг vгvйсгэхгvй байна. Гэвч бусдыг ингэж муугаар хэлсэн хvн юуны тvрvvнд єєрєє Хамгийн цэвэр, шударга байх ёстой гэсэн ямар ч эргэлзээгvй vндэслэл бас бий. МАХН-ын одоогийн удирдагчдыг єєгvй цэвэр, гэнэн ариун, vнэнч шударга хvмvvс гэж бид яагаад ч хэлж чадахгvй. Учир нь МАХН-ын удирдагчид “цагаан захтны”, “Засгийн газрын”, “албан тушаалтнуудын”, “авилгалын” гэмт хэрэг гэсэн ангилалд багтах асар олон гэмт vйлдэл хийснийг бид нотолж чадах юм. Ний нуугvй хэлэхэд МАХН-ын дарга нар ч гэсэн их гарын луйварчид юм шvv дээ.
Тэд ард тvмний сонголтыг vл хvлээн зєвшєєрєхєєр барахгvй, тэднийг буруу сонголт хийлээ гэж зэмлэж байна. Тэд ард тvмний сонголтыг баталгаажуулах хууль ёсны бvрэн эрхээ эдэлсэн Тєрийн тэргvvнийг дайран доромжилж байна.
Монгол Улсын Ерєн-хийлєгч бvрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын ажлын дутагдал согогийг албан ёсоор, улс тєрийн єндєр соёлтойгоор удаа дараа шvvмжилж байсан билээ. Гэтэл одоогийн эрх баригчид єєртєє шvvмжлэлтэй хандаж, дутагдлаа засахын оронд Vндсэн хуулинд халдах, Ерєнхийлєгчийн эрх мэдлийг хязгаарлах, огцруулах асуудлыг удаа дараа тавьж, тvvний нэр хvндэд олон удаа ноцтой халдаж байна.
Монгол Улсын Ерєнхийлєгчийн олон жилийн vйл ажйллагаанд системт шин-жилгээ хийж vзэхэд тэрбээр улс тєрийн аль нэг нам хvчнийг дэмжээгvй, ард тvмний эв нэгдлийг ямагт илэрхийлж, тєрт ёс, хууль журмыг сахиж ирсэн байдаг. Хэрэв Монгол Улсын Ерєнхийлєгчийг шvvмжлэх шаардлага гарах ахул МАХН, тvvний Засгийн газрын олон удаагийн даварсан vйлдлvvдэд дор дор нь хатуу хариулт єгч, тухай бvрт нь ард тvмэнд мэдэгдээгvй, МАХН-д дэндvv хvлээцтэй, элэгтэй хандсан гэж шvvмжилбэл илvv шударга хэрэг болох юм.
МАХН сонгуульд ялагдсан нь “Эх орон – Ардчилал” эвсэл хvчтэй байснаас огтхон ч болоогvй. Эвсэл дотоод зєрчлийнхєє улмаас vлэмж сул байсан бєгєєд нэгдсэн, цэгцтэй бодлого явуулж чадаагvй нь хэнд ч тодорхой юм. МАХН – ыг ялагдалд хvргэсэн гол шалтгаан бол тvvний удирдагчдын алдаа-тай, харалган бодлого, хэт дээрэнгvй, дарангуй vйл ажиллагаатай холбоотой нь гарцаагvй.
Єнєєгийн улс тєрийн нєхцєл байдлыг тунгаан vзвээс Улсын Их Хуралд аль ч нам олонхи болоогvй учраас эвслийн Засгийн газар байгуулах магадлал хамгийн єндэр байна. Шинэ тутам байгуулагдах Эвслийн Засгийн газар дээр дурдсан системийн гажгуудыг арилгах, тєрєє тєвхнvvлэх их ажил хийх ёстой. Ийм тvvхэн vvрэг тvvнд ногдож байгаа. Vvнийг тоглолтын шинэ дvрэм гэх.
Гэвч МАХН-ын одоогийн удирдагчид улс тєрийн зєвшилцєлд хvрэх, тєрєє тєвхнvvлэх аливаа боломжоос зvйл бvрээр татгалзаж байна. Єєрєєр хэлбэл, тєрийн машиныг гацаахаар vхэн хатан чармайж байна.
Энэ нь Н.Энхбаяр тэргvvтэй МАХН-ын одоогийн удирдагчид нам болон тєрийн албан тушаалдаа хэвээр vлдсэн нєхцєлд улс тєрийн ямарваа нэг зєвшилцєлд хvрэх боломжгvй гэсэн дvгнэлт хийхэд арга буюу хvргэж байна.
Иймээс МАХН-ын нэр хvндийг унагаж, сонгуульд ялагдуулсан, улмаар ард тvмний сонголтыг vл хvн-дэтгэн улс тєрийн зєвшилц-лєєс зvйл бvрээр зайлсхийж улс тєрийн хямралт байдлыг даамжруулж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргvvтэй Удирдах зєвлєл, Бага хурал бvрэн бvрэлдэхvvнээрээ огцрох ёстой.
Тэд нар МАХН-ыг єєрсєдтэйгєє хамт хєнєєх гэж байна. Тэд удахгvй болох орон нут-гийн сонгуулиар албан тушаалтнуудад амлалт єгч, орон нутагт шударга хєдєл-гєєн vvсэхээс эмээж байна. Тэд албан тушаал, эд мєн-гєєр хvмvvсийг барьцаалан, хэрэв Н.Энхбаяр унавал МАХН унана, МАХН унавал та нар хамт унана гэж айлган сvрдvvлж байна. Зарим хvн энэ улиг болсон мэхэнд орж, мєнєєх дарангуйлагчаа дагасан тvр зуурын нэгдэл мэт тєлєв байдалд орчихоод байна. Гэвч манай намын олон гишvvн нам хvн хоёрыг салгахтайгаа байна. МАХН Н.Энхбаяр биш, Н.Энхбаяр бол МАХН биш. Хар цагааны дэнс хэдийнэ эргэчихээд vнэн, шударга ёс гээч юм ирж явна. Гэвч тэд vнэний хvчийг торгоож чадахаасаа єнгєрсєн.
Улс тєрийн нэр хvнд, нєлєєгєє нэгэнт алдсан хvмvvс намаас vхэн хатан зуурсаар байна. Тэд МАХН-ыг оршихуй, эс оршихуйн ирмэг дээр авчирлаа. Н.Энхбаярын шинэчлэл ийм vр дvнд хvргэлээ.
Ямар ч гэсэн Та нарыг айлгадаг буур чинь аль хэдийнэ байхгvй болсон шvv дээ, атнууд минь ээ. Гэхдээ айх эсэх нь Та нарын л хэрэг…
(єдрийн сонин 2004.07.15 175)
URL: