“Харанга”-ын Лхавгаагийн хайртай бүсгүй өөрөөс нь үе мултарсан дүү

Дуучин Х.Лхагвасүрэнгийн хувийн амьдрал нэг хэсэг орвонгоороо эргэж , орон шоронд хүртэл ороод гарсныг уншигч та бүхэн санаж байгаа биз. Хэцүү нэртээс гарч Эрдэнэтэд аялан тоглолт хийж яваад осол гаргаж, нэг хүний амь эрсдэж, дуучин маань хүнд байдалд орж галзуурахад ганц хуруу дутуу явсан гэхэд хэлсдэхгүй байх. Энэ үед амьдралынх нь түшиг болсон сайн бүсгүй байгаагүй бол дуучин Лхагваа улам хүнд байдалд орох бай. сан гэж түүний ойр тойрных нь хүмүүс ярьцгаадаг.

Шоронд байхад нь байнга эргэж тойрч, гарч ирэхэд нь угтаж аван хамт амьдарсан бүсгүй нь нийслэлийн нэгэн дунд сургуулийн англи хэлний багш. 1980 онд төрсөн багш бүсгүй дуучин Лхагвасүрэнгээс үе мултарсан дүү. Хэдийгээр Монголын шилдэг дуучинтай ханилсан ч багш бүсгүй ажлаа орхилгүй хүүхдүүдэд багшилж сарын цалингаа тоолон авч даруухан амьдардаг гэнэ. Алдаж онож явсан “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн англи хэлний багштай ханилаад амар сайхан амьдарч байна.

Shock.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих