МАН-ын нэн шинэ түүх

2010 оны 11 сард МАХН /хуучин нэрээр/-ынхан XXVI их хурлаа хийж, энэ их хурлаараа намынхаа нэрийг өөрчлөн МАН гэж нэрлэх болсон. Харамсалтай нь энэ хурал намд шинэчлэл гэхээс илүү хөшүүн царцанги байдлыг бий болгосон гэдэг. Ямартаа ч МАН-ын нэр солих үйл явц нь намын Их хуралд оролцсон гишүүдийг 1-3 шөнө залхаасан, ядраасан, уйтгартай илтгэлүүд хэлэлцсэн, нойрмоглож байхад нь гол шийдвэрүүд нь гарсан гээд тухайн үедээ олны хэл амыг дагуулж байсан. Үйл явдыг эргэн санах үүднээс тухайн үед бичиж байсан нийтлэлээ та бүхэнд хүргэе.   Нойрмог шинэчлэл, бvлэглэлийн манлайлал, дарга нарын хєгжил /баяжил/
МАХН-ын /хуучнаар/ XXVI их хурал болж, намын нэрээ єєрчлєн Монгол ардын нам /МАН/ болгож, намын даргаараа С.Батболдыг сoнголоо. Энэхvv их хурлын vйл явдалтай холбогдуулан хэдэн зvйл ажигласнаа та бvхэнтэйгээ хуваалцая гэж бодсон юм. Ямартаа намын нэрнээсээ “хувьсгалт” гэдэг vгийн авч МАН болгож єєрчилсєн нь намын ерєнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvхийн яриад байгаачлан МАН /Гvндалайгийн Ард тvмний нам биш/ нь ард тvмнийхээ тєлєє, хоёргvй сэтгэлээр ажиллах бєгєєд, уугуул нэрээ сэргээж байгаа явдал юм гэнэ.

Тvvх сєхєн vзвэл үнэн хэрэгтээ 1920 онд хvрээнд ноёдын нам, тvшмэдийн нам, ардын нам гэсэн 3 бvлэг vvссэн байсан бєгєєд Зєвлєлт оросоос тусламж гуйхын тулд ардын нам, тvшмэдийн намынхан нэгдэж, Монгол Ардын Нам хэмээх шинэ бvлэглэл vvсгэжээ. Энэ vйл явдал нь 1920 оны 6 сарын 25-ны єдєр тохиожээ. Уг нь Оросоос тусламж гуйж, гамин цэргийг хєєх зорилготой байсан тэдний зорилгыг Цагаан хааны цэргийн оргодол жанжин Барон Унгерн ємнєєс нь хэрэгжvvлчихсэн тул, Зєвлєлтийн улаан цэрэг, монголын журамт цэргийн хамтаар гамингийн vлдэгдлийг хєєхєєр Хиагт руу хєтєлжээ. Хиагтын чєлєєлсний дараа тэд эргэж 1921 оны 6 сарын сүүлээр Хvрээнд ирсэн ба тvvнийг нь бид “ардын хувьсгал ялсан vйл хэрэг” гэж ойлгоод, наадамаа хийгээд дадчихжээ.

Эдгээр vйл явдлуудын дараагаар 1924 оны 8-р сарын 4-31-ний єдрийн хооронд болсон МАН-ын III хурлаар эл нам коммунист намын тєрхийг олжээ. Улмаар 1925 онд хуралдсан намын IV их хурлаас хойш, зєвлєлтийн коммунистуудын нєлєєгөөр залуу, боловсрол туршлага багатай, коммунист хийрхэлд автсан бүлэг залуусын оролцоотойгоор намын нэрэндээ “хувьсгалт” гэдэг vгийг нэмж оруулж, улмаар намаа МАХН болгон өөрчилж байсан тvvхтэй ажээ.

Энэ vйл явдлаас хойш 85 жилийн дараа, 22 их хурлын дараагаар эргээд хэсэг бүлэг залуусын нєлєєгєєр “хувьсгалт” гэдэг vгийг намынхаа нэрнээс хасаж, намаа МАН гэж нэрлэх болж байгаа нь тvvхийн даажигнал уу гэлтэй.

МАН-ын их хурал ажил хэрэгч боллоо гэж намын удирдлагууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа боловч vнэндээ коммунист намын их хурлуудын хэрэгжvvлдэг урьдчилсан сценарийн дагуу л бvх зvйл явагддаг “өнгө төрхийг” тєдийлєн гажсангvй. Тєлєєлєгчдийн нэлээдгvй хувь нь гvн нойрондоо автаж байх шєнийн цагт, зарим нь хэдийнээ “нойрсож байх” vед гол шийдвэрээ баталцгаасан. Тэдний бэлтгэсэн сценарид гэнэт “салхи орж” намын даргад нь туршлагатай улс тєрч Є.Энхтvвшиний нэр орж ирэхэд тэд ихэд сандарч, vvний улмаас намын дарга асан С.Баяр индэр дээр гарч, хурлын тєлєєлєгчидєд хандан бараг л “шулуухан хэлье, шууд С.Батболдын дэмж” гэж хэлж байх жишээний.

МАН “шинэчлэл, манлайлал, хєгжил” гэсэн гурван гол уриаг дэвшvvлжээ. Ямартаа ч тэд их хурлаараа зарим нэг эсэргvvцлийг vл тоон намын нэрээ “нойрмог гишvvдийнхээ ачаар” єєрчилж чадлаа. Унтаа єєрчлєлт, нойрмог шинэчлэлийг дагуулах бий дээ.

МАН-ын урианы хоёр дох хэсэг нь “манлайлал”, хэн, хэзээ, хэнийг манлайлах гээд байгаа нь тодорхой бус ч, харин Их хурлаас нь харагдаж байгаагаас нь vзвэл тодорхой “бvлэглэлийн манлайлал” энэ улс орны цаашдын хувь заяаг шийдэх нь бололтой. Энэ бvлэглэлд багтаж, намын удирдлагадаа “гоё” харагдахын тулд намын удирдах зєвлєлийн гишvvд, тєрийн албаны хурган дарга нар, зусарч, бялдууч нар, ирээдvйд даргын суудалд горилогч залуусын “их vсэргээн” эндээс эхлэв бололтой.

МАН-ын урианы гурав дах хэсэг нь “хєгжил”, мэдээжийн хэрэг улс орны хєгжлийн тухай ярьж байгаа гэж хэн хvн ойлгож байгаа боловч vнэн хэрэгтээ “баячуудын хєгжил, хурган дарга нарын баяжил, авилгачдын айдасгvйжил” гэж ойлгож болох юм шиг санагдлаа.

Цаашлаад МАН-ын бага хурлын гишvvдийн нэр, албан тушаалыг сонсоод байх нь ээ энгийн намын гишvvн, жирийн тєлєєлєгч лав биш, энд тэндэхийн дарга, эрхтэн дархтануудын цугнарал гэж ойлгогдмоор болоод байх юм.

Ямартаа ч МАН-ын XXVI хурал нь нойрмог шинэчлэлд тулгуурласан, бvлэглэлийн манлайлал давамгайлсан, хурган дарга нарын хєгжил /баяжил/-ыг уриалсан болчихов уу гэж мєхєс би бодох юм.
Аан нээрээ, мартснаас цаашид сонгууль хүртэл АН, МАН хоёр ана мана vзэх vv?, аль нэгэндээ уусах уу? гэдэг асуудал нээлттэй хэвээр vлдэж байгаа юм байна. Хамтдаа харцгааж л байя.

Ц.Дагдан
Olloo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих