Сайд Х.Баттулга фракцтай болжээ

Ардчилсан намд МоАХ фракц байгуулагдсан талаар намын ҮЗХ-ны гишүүн Т.Батдорж, Р. Бурмаа, Б. Мөнхтуяа, Ж.Равдандорж нар өчигдөр сэтгүүлчдэд  мэдээллээ. Тус фракцид ҮЗХ-ны 86 гишүүн хамрагджээ. Тэднийг ингэж мэдэгдсний дараа сэтгүүлчид асуулаа.

- Танай фрагц хэзээ ямар зорилгоор байгуулагдсан юм бэ?

- 2010 оны арваннэгдүгээр сарын 18-нд байгуулагдсан. ҮЗХ-ны гишүүд хуралд орлцохоор ирэхдээ янз бүхийн мэдээлэлтэй байдаг. Тэдний мэдээллийг нэгтгэх зоилготой зохион байгуулагдсан юм. Тухайлбал ээлжит ҮЗХ-ны хурлаас улс орны хэмжээнд ямар шийдвэр гаргах ёстой юм бэ гэдэгт фракцийн гишүүдийн урььд нь авсан мэдээллийг нэгтгэх, ҮЗХ-оос үнэн зөв шийдвэр гаргахад тэдэнд туслах зорилготой. Түүнээс биш гишүүдийг хэнийг юуны тулд дэмжих ёстой талаар ямар нэг санамж өгөхгүй. ҮЗХ-ны хуолын өмнө албан бусаар энд, тэнд гишүүд цуглагч санал солилцдог. Энэ байдлыг арилгах үүднээс албан ёсоор бид зарлаж байгаа юм.

- МоАХ нэг намын фрагц болох хэмжээнд үйл ажиллагаа нь зогосчихсон хэрэг үү?

- МоАХ одоогийн эрх зүйн зохицуулалтаар Төрийн бус байгууллага болсон. Нэр сүр хүч нь төдийлөнг бураагүй. Харин бодлого хэрэгжүүлэх шаарлга байгаа тул Ардчилсан намаар дамжуулан төрөөс гарах шийдвэрт тусгах ёстой бролсон учир энэ фракц байгуулагдаж байгаа юм.

- Танай фракц сая болж өнгөрсөн ҮЗХ-ны хуралдаанаас гарах шийдвэрт нөлөөлөх хэмээний үйл ажиллагаа явуулсан уу?

-Бид тэндээс ямар шйидвэр гаргах талаар гишүүддээ нөлөөлөхгүй гэж хэлсэн. Харин мэдээлэл солилцсон. Хамтарсан Засгийн газрийн гэрээг дүнэх ёстйо гэж үзсэн. Энэ талаар ҮЗХ хэлэлцээд намын дарга Н.Алтанхуягт хугацаатай үүрэг өгсөн байгаа Түүнийг 2011 оны гурав дугаар сард дүнэнэ.

- Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулсан МАХН байхгүй болжээ. Гэтэл та нар гэрээ дүнэнэ гэж яриад байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-УИХ-ын сонгуульд улс төрийн намаар биш хувь нэрдэвшигчдийн төлөө санал өгсөн байгаа. Энэ бол шууд хариулах асуулт биш байна гэв.

Ардчилсан намын МоАХ фракцийн толгойлдог  нь УИХ-ын болон Засгийн газрын гишүүн Зам тээвэр, бхрилгх хот байгуулалтын сайд Х.Баттулга гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих