М.Баярмагнай хууччуулаа “өдөөд” авчээ

Тун удахгүй шинэ цагиин хошин урлаг үүсч хөгжсөний 20 жилийн ой болох гэж байгаа билээ. Энэхүү ойдоо хошин урлагийн шинэ цагийн продакшнууд тун завгүй бэлдэж байгаа сурагтай. Хошин урлагийн продакшнууд дотроо хамгийн сүүлд байгуулагдсан “нялх” хамтлаг болох “Маск”-ийнхныг  хамгийн чадалтай залуусаас бүрдсэн гэдэг юм билээ.

Түрүүлж ургасан эврээс сүүлд ургасан чих дээр гэдэгчлэн “Маск”-ийн залуус чадалтай ч зарим нэг нь хааяа “би”-гээр өвчилчихдөг бололтой. Ямартай л тус хамтлагийн жүжигчин М.Баярмагнай “Өлзий, Онон, Ааяа нартаа нэгэн дуу зориулъя” хэмээн хэлээд “Үсний минь толио мөнгөрөх тусмаа…” гээд л дуулж гарав. Харин түүний ийн дуулахыг сонссон сайхь гурав чимээгүйхэн инээмсэглэн суутал жүжигчин М.Баярмагнан “худлаа худлаа тоглосон юм” хэмээн хэлж тэдний сэтгэлийг сая нэг юм тайтгаруулав. Үнэндээ Магнай ингэж хэргээ цайруулаагүй байсан бол тэд сэтгэлдээ нэгийг тээх байсан биз ээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих