“М-Си-Эс” -ийн хэлтсийн дарга Төрийн Өмчийн хорооны дарга болно
Терийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг үүрэгт ажлаас нь челөөлсний дараа Терийн албаны зөвлөл түүний оронд даргаар ажиллах хүнийг сонгон шалгаруулж эхэлсэн билээ.
Сонгон шалгаруулалтад нийт долоон хүн материалаа өгч, өрсөлдсөнөөс гурван хүн эцсийн шатанд тэнцэн үлдээд байна.
Энэ нь ТӨХ-ны Өмч хувьчлалын газрын дарга асан Ц.Нанзадцорж, “М-Си-Эс” группын концессийн хэлтсийн захирал О.Ганбат, Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа дэд консул А.Энхбаяр нар юм.
Уг нь төрийн албаны зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, даргыг томилох ёстой байсан ч зөвлөлийн долоон гишүүний нэг нь ирээгүй гэсэн шалтгаанаар хойшилжээ.
ТӨХ-ны даргын сонгон шалгаруулалтад “М-Си-Эс”-ийн хэлтсийн дарга О.Ганбат үлдэх магадлал өндөр байгаа гэх агаад тэрээр хамгийн дээд оноог авсан гэнэ.
О.Мягмар
URL: