Ерөнхийлөгчийн Герман, Италийн айлчлалд Монгол төрийн далбааг алдаатай үйлджээ
Монгол улсын төрийн далбаа нь :
Монгол улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэр дээр алтан соёмбо үсэг байна. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ.
(Ерөнхийлөгч Италид айлчлах үед бас л буруу туг залжээ)
Францын ерөнхийлөгч Жак Ширак Алжирт айлчилж байх үедээ Францын цэнхэр, цагаан, улаан тугийн буруу харуулан өлгөж яг одоогийн Монгол Ардын Намын далбаа шиг улаан, цагаан, цэнхэр болгоод өлгөж орхисон байхыг хараад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хойшилход хүрчээ.
Гэтэл манай ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан мэдээнүүд болон айлчлал зэрэгт өнгөрсөн одоо ирээдүй гурван цагийн бэлэгдэл болсон галын дөлийн оронд хонхон цэцэг ч юм шиг хонх дамар ч юм шиг юм дээш харуулан тавьжээ.
Энэ мэт томоохон алдааг үзвэл Монгол төрийн далбаа биш байна гээд хэлчхэд ч буруудах юм алга. Наадмаар буруу зөрүү төрийн далбаанууд энд тэндгүй тарж түүнийг нь иргэний хөдөлгөөнүүд санаачлага гарган цэгцлэж байсан боловч холын Германд хүрсэнгүй бололтой.
Улсын эцэг аав хүн ямар нэгэн үйл явдал өнгөрсөн улирсан баларсан алдаа дутагдалтай үл эвлэн энэ мэт явдлыг ахин давтуулахгүй байх нь Монгол улсын ерөнхийлөгчийн сэтгэлийн юм, төрийн ёслолын албаны ажил билээ!
С.Данзан
URL: