Д.Өнөрболорын “Сөүл” ресторанд монгол охид биеэ үнэлж байна

Зайсангийн тэргүүн хатаг­тайгаар тодроод буй Д.Өнөр­бо­лорын “Сөүл” ресторанаар манай сурвалжлах тусгай групп өнгөрсөн баасан, бямба гарагт зочиллоо.   Тус ресторанд тусгай үйлчилгээ үзүүлдэг ширээний залуухан зугаацуулагч охид бий гэдгийг сонсоод нүдээр үзэх гэж очсон нь энэ. Биднийг очиход нам гүмхэн байсан ч оройн 21:00 цагаас хойш үйлчлүүлэгчид ирж, хөл хөдөлгөөн ихтэй болов.

Тус рестораны караокед ши­­­рээ­ний гэгддэг охид байх аж.

Хувцаслалт, биеэ авч яваа байдлаас нь харахад юу хийдэг нь тодорхой эдгээр охид гадаадаас ирсэн зочид­той нэг хүний цагийн хорин мянган төгрөгөөр сууж, наргиж цэнгэдэг гэд­гээ нуугаагүй. Охидоос ирсэн зочид сонголтоо хийж авдаг юм байна. Ямар аж­лаар яваагаа охидод нууж хаал­гүй хэлж, илэн далангүй ярилцахыг хүсэхэд зарим нь дургүйцээгүй юм.

Биднийг сууж байхад солон­госчууд л олноороо орж ирж байв. Солонгосчууд болсон хойно нөгөө ямаан омгоо гаргаж, зөөгч охидтой ярил­цахын хооронд сандал ширээ өшгичиж, тэр хавиар бөөн юм болов. Гэтэл тун удалгүй нэг өрөөнөөс 10-аад охин гарч мөнөөх солонгосчуудын өрөөнд орж, гурван нь үлдэж бусад долоо нь буцаж гарч ирж байлаа. Зочид дуртайгаа шилээд авдаг гэж танилын маань ярьж байсан үнэн боллоо.

Сиймхийг ашиглан хаал­ганы завс­раар шагайхад хөг­шин со­лонгосчууд охидыг ха­­жуудаа суулгаад архи ууж, бү­жиглэнэ, үнсэлцэнэ, биеийнх нь эмзэг хэсгүүдээс ба­залж барилах зэргээр аа­шилна. Нөгөө охид ч үүнд нэг их эм­зэглэлгүй, шуудхан хэ­­лэхэд мэр­гэшсэн мэт байх юм.

Д.Өнөрболор хатагтай Зай­санг там болтол нь ухсан. Гэтэл үүндээ сэтгэл ханаагүй бололтой. Өдгөө өөрийнх нь өмчийн нэг “Сөүл” ресторанд монгол охид биеэ үнэлж байгааг мэдээгүй гэж мэлзэхгүй биз ээ.

Манай сонин өмнөх дугаарууддаа Д.Өнөрболорын Зайсанд хууль бусаар газар авч, хэдэн төгрөгийн ашиг орлого олсныг дурдаж байсан. Хууль бусаар газар авахдаа ямартай ч дөрвөн компанийн нэр ашиглан орон сууц болгодог түүний ард нөлөө бүхий УИХ-ын гишүүд байдаг гэнэ билээ.

Нөлөө бүхий томчуудтай холбоо сүлбээтэй гэгддэг Д.Өнөр­болорт охидыг ширээний хүүхэн болгож, буруу замд татан оруулах, Зай­­сангийн дархан цаазтай газрыг сүйтгэх нь юу ч биш аж. Тэгэхээр энэ эмэгтэйтэй холбоотой хууль бус олон үйлдлүүд ар араасаа сунжрах төлөвтэй.

Учир мэдэх хүмүүсийн яриа­гаар Д.Өнөрболорын ком­панид татварын шалгалт оруулах нь ч зүйтэй. Саяхныг хүртэл борогжуу амьдралтай байсан эмэгтэйг солонгос хөгшин баян эр мөнгөтэй болгож, дээдсийн хүрээнд хөл гишгүүлснийг нь аз гэх үү, эз гэх үү. Угаасаа өөрийн хөдөлмөрөөр мөнгө олоогүй Д.Өнөрболор бохир мөнгийг бохир аргаар олсон гэж ойр тойрныхон нь ярих юм билээ.

Тэрбээр “Сөүл” рес­то­рандаа өөрийнхөө зур­гуудыг үзэс­гэлэн мэт эгнүүлэн тавь­жээ. Энд одоогийн Ерөн­хийлөгчөөс авахуулаад гадаад, дотоодын төрийн том­чуул­тай татуулсан зургууд ч байлаа. Нэг үгээр мань хүн өөрийн­хөө нэр нөлөөг орж ирсэн зочдод харуулахыг зорь­жээ.

Гэхдээ хүнд мөнгө байлаа ч хүн чанарын өчүүхэн ч бол­тугай хэлтэрхий бас байх ёстойг Д.Өнөрболор ойлгодог болов уу.

Р.Саруултөгс


URL:

Сэтгэгдэл бичих