Тэргүүн шадар сайд шилдгээр тодров

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Өнөөдөр” сониноос шалгаруулсан бар жилийн есөн алдартны эхний зургаад шалгарчээ шилдэг улстөрчөөр нэрлэгджээ. Санал асуулгад оролцогсод түүнийг Хамтарсан Засгийн газарт орж ажиллах шийдвэр гаргаснаар улс орны хөгжлийн гарцыг тодорхойлсон, их бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй санал асуулгад тэргүүн байр эзэлсэн Ерөнхий сайдыг гавъяа зүтгэлийг ч зүй ёсоор хуваалцах ёстой хэмээн үзсэн байна. Түүнээс гадна үйлдвэржүүлэлтийн бодлогыг зүй зохистой явуулахад хичээл зүтгэл гаргаснаар 5000 гаруй жижиг дунд үйлдвэр, 18000 гаруй ажлын байр нэмэгдэж, төрөөс олгож буй зээл жинхэнэ эздэдээ очиж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэрэг томоохон үйлдвэрүүдийг бүгээн босгох ажлын эхлэлийг тавьсан хэмээн түүнийг үнэлжээ.
Мөн Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчийн хувьд удтал хүлээгдсэн ордыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангаж ард иргэддээ газрын баялгаас насан туршдаа хувь хүртэх “Эрдэнийн хувь”-ийг энэ ондоо багтаан олгох ажлыг эхлүүлээд буй хэмээн “Шилдэг улс төрч”-өөр нэрлэсэн аж.


URL:

Сэтгэгдэл бичих