“ХААН ХҮНС”-ийн залиланг “Камертон”-ы Ганаа илчлэв
“Камертон”-ы Ганаагийн “Ганаа мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлэг “NTV” телевизээр үзэгчдийн хүртээл болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна.
Сүүлийн үед нэвтрүүлэг гэхээсээ илүү реклам болсон тус нэвтрүүлгийн өнгөрөгч 7 хоногийн дугаарын давталт өчигдөр гарлаа.
Тус нэвтрүүлгээр нэгэн том факт дэлгэгдсэнийг үзэгч та анзаарсан уу? “Хаан хүнс”-ийнхэн өнгөрсөн 9 сард жилийн хэрэгцээний махаа нөөцөлсөн гэнэ. Тэгэхээр өнгөрсөн оны 9 сарын ханш гэхээр одоогийн 1 кг махны үнээс 50 хувь хямд болж таарна. Үнэхээр ч Ганаагийн зочилсон тэдний агуулахаар дүүрэн шахам хонины гулууз мах байгаа нь мах үнэд орж ховордоод байгаа энэ цагт хүмүүст сайхан харагдаа байлгүй.
Хамгийн гол Цагаан сарын өмнө “Хаан хүнс” бусдыг уриалан дуудаж бууз, банзныхаа үнийг огцом буюу 1800-2300 төгрөгөөр нэмсэн нь гайхшрал төрүүлж орхив. Намрын ханшаар нөөцөлсөн махаараа бууз, банш чимхээд мах үнэд орж од болохтой зэрэгцэн мах үнэд орсон гэж хэлээд үнээ нэмсэн тус компанийг ийнхүү Ганаагийн нэвтрүүлэг бариад өгчихөв.
Нуухыг нь авах гэсэн биш нүдийг нь сохлов гэгчээр рекламдах гэсэн биш хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж орхилоо. Нээрээ л мах хямд үед нөөцөлсөн махаараа ийнхүү бүтээгдэхүүнийхээ үнийг огцом нэмж нугалаа гаргасан “Хаан хүнс”-ийнхэн иргэдийг шулж мөлжиж байна гэлтэй. Үүнийг олон нийтэд ил болгож, “Хаан хүнс”-эд итгэж болохгүйг баталж өгсөн дуучин Ганаад талархая.
Харин Ганаа ийм том фактыг илрүүлж өгсөнөө өөрөө ч мэдээгүй явж байгаа байх. Ямартаа ч “Хаан хүнс” нугалааны бизнес хийж ард иргэдийг шулж байгаагаа ийнхүү орон даяар телевизийн дэлгэцээр зарлуулж орхив.
С.Гангар (www.wikimon.mn)
URL: