Хичээлийн цагаар “Фэйсбүүк”, “Твиттер” ашиглахыг хориглов

АНУ-ын Индиана мужийн Гарретт дунд сургуулийн удирдлагууд хичээлийн цагаар нийгмийн сүлжээний “Фэйсбүүк”, “Твиттер” гэх мэт блогуудыг ашиглахыг хориглосон шийдвэр гаргалаа.
Сургуулийн захиргааны шийдвэрийн дагуу сурагчид 14.30 цагаас хойш нийгмийн сүлжээний сайтаа ашиглах эрхтэй аж.  Багш нарын зөвлөлийн гишүүн ярихдаа “Сурагчид хичээлийнхээ цагаар нийгмийн сүлжээний сайт дахь блогоо ашигласнаар хичээлийн үр дүн тааруу байгааг бид тогтоосон.

Судалгаанд үндэслэсэн энэхүү шийдвэр эцэг эхийн зөвлөлд ч таалагдаж байгаа. Хүүхдүүд хичээлдээ анхаарахгүйгээр сошиал блогтоо олон цагийг зарцуулах нь сурагчдын ирээдүйд л муугаар нөлөөлнө” гэжээ.
Багш, сурагчид хичээлийн цагаар “Фэйсбүүк”, “Твиттер” блогоо ашиглахгүй. Энэ нь АНУ-ын ардчилсан хууль ёсонд төдийлөн нийцэхгүй байгаа ч эсэргүүцэх хүмүүс тун цөөн байна. Сургуулийн орчин утасгүй интернэтийн холбоотой ч үүнийг хичээлийн бус цагаар л нээх юм. Өмнө нь Техасын их сургуулийн захиргаа ийм шийдвэр гаргаж байсан ч оюутнуудын хувьд илүү бие даасан, ухамсартай байдаг тул тэднийг нийгмийн сүлжээний сайт ашиглахыг хориглож чадаагүй байна. Харин дунд сургуулийн сурагчид сошиал сайтаас хөндийрөх нь зөв гэж АНУ-ын Багш нарын холбооны зүгээс тодорхойллоо.

Т.Арьяа


URL:

Сэтгэгдэл бичих