Өнөөдөр “Гэгээн муза 2011” наадмын шилдгүүд тодрох болно

Өнөөдөр олон улсын театрын өдөр. Энэ өдөр өнгөрсөн жилийн шилдэг драмын бүтээлүүдийг тодруулах “Гэгээн муза-2011” наадмын улаан хивсний ёслол 19.00 цагт Улсын драмын эрдмийн театртын өмнөх талбайд болно.
Уламжлал ёсоор улаан хивсний ёслолоор эхлэх тус наадамд 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч драмын, дуулалт, хүүхдийн жүжиг гэсэн үндсэн гурван төрөлд өрсөлдөх юм. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар БСШУЯ, УДЭТ, Хүүхдийн төлөө газар, Монголын дизайнеруудын холбоо болон ерөнхий ивээн тэтгэгчээр “Гацуурт” ХХК, дэмжигч байгууллагаар  соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр сан”, “Сүлд ус” ХХК, Оюуны ундраа технологи, “Аmore” косметикс, “Sound of Mongolia” дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа аж. Мөн энэ жил уламжлал ёсоор “Шилмэл загвар”, “Эрд сүлж”, “Хайрын хурим”, “ТОП ази”, “Ур ундраа”, “Төмөр трейд” зэрэг загварын агентлаг, хувцас загварын салонуудын шилдэг загвар зохион бүтээгчдийн урласан ёслолын ажиллагааны гоёлын хувцсаар уран бүтээлчид гоёцгооно. Түүнчлэн “Vidal” салон өнөөдөр улаан хивсний ёслолд зориулж,  нэр дэвшигчдийн гоёлын үс засалт, нүүр будалтыг хариуцан ажиллах юм.


URL:

Сэтгэгдэл бичих