Ховдчуудыг хоосруулагч буюу Хар ус нуурт хаан суусан Засаг ноён Г.Нямдаваа
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Нүдэнд торох бараагүй
Нуурийн ус цэнхэртэнэ
Нутгийн уулс чимээгүй
Өнгөн дээрээ нь сүүдэртэнэ гэж Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Хар ус нуур” шүлэгтээ дуу алдсан байдаг. Үнэндээ ч хүний болоод амьтны үрсийн сэтгэлийг хөдөлгөх ид шидийн увидастай Хар-Ус нуур ховдчуудын бахархал яах аргагүй мөн билээ.
Гэвч энэ сайхан нуурыг нүдэнд торох бараагүй, намрын салхинд исгэрэх исгэрээгүй болгох гэж байсан, болгосоор ч байгаа хүн нь Засаг дарга Г.Нямдаваа гэвэл танд юу бодогдож байна…
Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Цонж аймгийн “Ли ди ван” гэдэг компанитай гэрэлтүүлэг хийхээр тохиролцжээ.
Тохиролцжээ гэж байгаагийн учир нь ажил гүйцэтгэлүүлсэнийхээ хөлсөнд тэдгээр хятадуудад 250 тонн засаг өгөхөөр гэрээлсэн нь саяхан илэрсэн. Гэвч энэ гэрээний цаана загасны хууль бус наймааг олон байгааг нутгийхан нь баримттайгаар хэлсээр байна.
Хар-Ус нуурын цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Ховд аймгийн мэргэжпийн хяналтын байцаагч нартай хамтран он гарснаас хойш долоон удаа шалгалт хийж 187 тор хураажээ. Шалгалтын үеэр, хулгайн анчдын ихээхэн хэмжээний загасыг хураасанаас гадна өнөө их үнэд хүрдэг гэх шар загасыг шуудайлаад овоолчихсон байгаа дүр зурагтай ч багагүй таарчээ.
Гэвч ийм нотлох баримт байсаар байтал Хар-Ус нуурын цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь “Нэгч загас хилээр гаргаагүй. Торноос гарсан загасыг усанд нь буцаагаад тавьчихдаг” хэмээн өгүүлж байгаа нь энэ загасны наймаа сүлжээний бизнес болчихсон гэдгийг улам л нотлох шиг.
Өнөөдрийг болтол жилдээ 100-150 тонн загас хулгайчдын гараар өртдөг гэх энэ нуурнаас Ховд аймгийн удирдлага “Хар-Ус нуураас нэг ч тонн загас бариагүй, хилээр гараагүй” гэсээр л байна. Гэтэл “Мөнхбаян-Эрдэнэ”, “Ховд-Алтайн тэнгэр”, “Ирмүүн-Аргамаг”, “Нөхөд”, “Халиудаа”, “Ховд ой ан интернэшнл” компаниуд хилээр загас гаргадаг аж.
Ховд аймагт загас агнуулах зөвшөөрөлтэй нэгч нуур байхгүй. Гэвч эдгээр компаниуд Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг аж. Хамгийн сонирхолтой нь Ховдод үйл ажиллагаагаа явуулдаг эдгээр компаниуд Баян-Өлгий, Увс аймгаас загасаа нийлүүлдэг гэнэ.
Хэн ч итгэмээргүй энэ үлгэрийг мэдээж загас бэлтгэдэг гэх аймгууд үгүйсгэв. Тэд мөн л манай нуураас 1 ч тонн загас хилээр гараагүй, тийм ч зөвшөөрөл байхгүй хэмээв. Харин иргэдийн мэдээлж байгаагаар Хар-Ус нуураас загас барьдаг нь тодорхой гэнэ.
Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа тэргүүтэй нөхдүүд 50 гаруй тонн загасыг ямар ч бичиг баримтгүй, зөвшөөрөлгүйгээр гаргасаныг ярьж байна.
Ер нь загас импортоор гаргадаг компаниуд нэг тоннын зөвшөөрлөөр арван тонн гаргах нь энүүхэнд аж. Учир нь аймгийн удирдлагууд нэг кг загасыг 900 төгрөгөөр бодоод хилийн цаана өнөөгийн ханш болох 4220 төгрөгөөр зарна. Үүнээс хэд нь улсад, хэд нь дарга нарын халаасанд орох нь тодорхойгүй.
Уг нь Ховд аймагт байгаль хамгаалах чиглэлээр зургаан ч байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Эдгээр байгууллагууд мөн л дарга цэргийнхээ гар, хөл болж байгаль хамгаалах хэмээн “гоё” нэрийн дор ажиллаж байгаа нь бүр ч ичгүүртэй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
асуудлыг ойлгож ухаарах нь эхний алхам
өлбийсөн хэ буруу гөлөг