НАКАЖИМА НЬ НААШИЙННН???

..Зуд болоход нохой зоолж
Зовлон тохиолдоход лам нар цаддаг… \Монгол ардын хэлц үг\

Энэ талаар бусдад бодит жишээ татан байж ярьж, хэлж, зөвлөхгүй бол насны эрэмбэ, надад байх өөрийн совесьт хэмээн орчуулагддаггүй гэгддэг орос үгэнд баригдаад , ёстой мэдэж байж, мэдэхгүй царайлан дуугүй дүлий дүмбэ оргин суух зүрх хүрсэнгүй. Уг нь ч бид совесьт гэдэг үгийг соц- ийн үед чаминчирхаж модархож хэлээд хэвшчихсэнээс биш эр хүний жудаг, хүний мөс гэсэн монгол хэллэг байдаг л даа. За, за оршилоо өндөрлөн бодит жишээ рүүгээ орох уу даа.

БОДИТ ЖИШЭЭ №1 ОД БҮСГҮЙН МОД БОЛЖ МОДОО БАРЬСАН ТҮҮХ

…Накажима нь наашийннн? Наагаад журагтаар гараад байгааннн???… хэмээн хэлээ хазан эрхэлж, хэлтэй устай дүү нараасаа лавлах хэрэг гардаг юмаа. Уг нь бол Накажима сан нь зурагтаар гарах нь тийм ч сонин үзэгдэл биш. Тэр өглөө болгон зурагтаар гардаг, телевизийн нэртэй од, нэвтрүүлэгч бүсгүй. Бүр улс төр, олон улсын байдал, урлаг, спорт, санхүү- эдийн засаг, гадаад дотоод мэдээ гэгээд өглөөний цогцолбор мэдээллийн бүтэн хоёр цагийн нэвтрүүлэг  хөтөлдөг, хүнийг хөөрхөн жуумагнуулаад авахаа мэддэг, хошин шогийн мундаг мэдрэмжтэй, тун ч аятайхан нүд дүүрэн бүсгүй байсансан. “Байсансан” хэмээн өнгөрсөн цаг дээр ярихын учир бий. Тэр одоо ч байгаа. Харин зурагтан дотор байхгүй.

Яагаад гэвэл од бүсгүй маань мод болчихсон, бүр модоо барьчихсан байгаа учраас тэр!

Харин энд яагаад гэсэн сониучхан асуулт гарч ирнэ. Хүмүүн гээч амьтан ямар ч амархан мартагддаг юм, хүмүүн төрлөхтөн гэгээч амьтад ямар ч амархан мартчихдаг юм. Гайхалтай. Өглөө болгон үздэг байсан хирнээ хэзээ яагаад алга болсоныг нь бодоод, бодоод олдоггүй, бас санадаггүй. Ямар ч байсан өнгөрсөн намар гэнэтхэн  хэд хоног таргалаад бүдүүрээд байгаа талаар нь нэг хэсэг зурагтаар шуугилдаад, гараад алга болсоныг нь мэдээд байдаг.

Гэтэл саяханаас эхлэн дахиад л телевизийн суваг бүрээр шахуу өглөө, өдөр, оройгүй гаргаад хэлэлцээд, ярилцаад ирэхээр нь сонирхлоо л доо. Гэхдээ өөрөө амьдаар, амплагедээр эфирээр гарахгүй, таргалж муухайрсан, онцгүй хэдэн зураг гарган ярих нь хүний мууд дуртай хүмүүний сонирхолыг өөрийн эрхгүй татаад унасан учир чадан ядан хүний мууд дурлав. Миний өөрийн ойлгосоноор бол хоёр ч удаа дурлаад, хоёр ч удаа хаягдсан юмдаг уу даа. Эхнийх нь яадаг хүн байсныг бүү мэд боловч сүүлчийн эр нь гитарист байсан гэж ойлгосон. Тэгээд уранайши буюу үзмэрчид очсоноор л балрах араандаа орсон юмдаг уу даа. Ингээд хэрэгт дурлан хэлтэй устай, мэдлэгтэй \Энд би боловсролтой гэдэг үгийг зориуд оруулсангүй. Уг нь бол “мэдлэг боловсролтой” гэж бид холбоо үгээр хэлдэг шүү дээ, мөн үү? Гэтэл намайг өөрийнхөө  “боловсролгүй” –гээ дуудахад минь тэр “Чиний монголын коментчод” ямар их баярлаж байх юм бэ? Уг нь тэнд би тэр дээд сургууль төгссөн, мэдлэг боловсролтой гэж онгирдог,  мэргэжлийн сэтгүүлч гэж өөрийгөө бодчихсон ямар ч мэдлэггүй шар завьжилсан ангайхаануудыг боловсрол эзэмшээгүй миний хирийн мэдлэггүй байгаад нь харамсаж бичсэн юм шүү дээ. Яанаа? Би тийм аймаар аймшигын “…Дубайн хоёр өндөр цамхагаас ч өндөр, бүр цаашаа хязгааргүй үргэлжлэх элэггүй бүхэл алт…” гэдэг нэвтрүүлэг хөтөлчихсөн бол ичсэндээ дахиад эфирт бүү хэл, зүгээр л олонтой газар явахаас ичих л эргүү байхгүй юу!\ залуусаас тусламж хүсэн, тодорхой мэдээлэл олж авахын тулд ийнхүү хэлээ хазан эрхлэх шаардлага гарсан юм. Хариу нь удсангүй, нетийн ичнээ танил “Ъ” буюу Хатуугын тэмдэг дүү хүү дараах мэдээллийг хөөгөөд ирдэг юм. Мөн ч олон удаа надад тусласан мундаг сайн хэлтэй залуу бий.

За тэгээд Ъ-ын хөөж ирсэн одоо япон нутагт ид шуугиан болж байгаа сенсацтай мэдээллийг ямар ч засваргүйгээр энд чирээд ирлээ.

нака мангар

…Хамгийн гол мэдээлэл нь Осэро Накажимаг (40 настай) гэр болон офисийн зорилгоор түрээслэж байсан 2 байрныхаа 6 сарын төлбөр нийт 3 сая 900 мянган иэн (390 ман) төлөөгүй гэж хөлслүүлэгчид байрнаас нь хөөж, шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Шүүх цагдаатай холбоотой өөр асуудал бол болоогүй.

Тэгээд эдний хэвлэл мэдээллийхэн ч яаж зүгээр байхав, хэргийн шалтгаан юунд байгааг ухаж төнхөж эрэн сурвалжилж эхлэх нь мэдээж. Накажима өнгөрсөн оны 4 сард ажлаасаа чөлөө авч нэвтрүүлгээ хөтлөхөө больсон. Тэрнээс хойш үндсэндээ сураг алдарсан гэж үзэж болохоор байгаа бололтой. Аав нь сураг ажиг байхгүйд нь санаа зовоод өнгөрсөн оны 11 сард гэрт нь очиход Накажимагийн танил үзмэрч эмэгтэй хаалга тайлж өгөөд уулзуулаагүй байна.

Ямар нэг учир байна гээд цагдаад мэдэгдсэн боловч нэгэнт насанд хүрсэн хүмүүсийн асуудал, ямар нэгэн гэмт хэрэг гараагүй бол хамаагүй гээд халгаагаагүй бололтой. Саяны хэрэг явдлын дараа сурвалжлагч нар Накажимаг хайгаад олохгуй байна. Тэгээд түүний танил, найз хамтран ажиллагч гэх мэтийн хүмүүсээс ярилцлага авч түүнд яг юу тохиолдсныг тодруулж байна.

Хэргийн учир 2005 онд Накажима нэгэн үзмэрч эмэгтэйтэй (одоо 43 настай) танилцсанаас эхлэлтэй. 2007 оноос тэр эмэгтэйтэй хамт амьдарч байгаа юм байна. Накажима ажилдаа идэвх чармайлттай мажимэ \нягт нямбай, ажил хэрэгч\ хүн байсан бол тухайн үеэс өөрчлөлт ажиглагдаж эхэлжээ. Урьд нь бараг загвар өмсөгч гэмээр биетэй байсан бол таргалж эхэлсэн байна.

Мах, загас, сүши мэтийн хоолонд дурлах болж, ажилдаа хайнга хандаж шууд нэвтрүүлэг эхлэхээс 10 секундийн өмнө хүртэл нэвтрүүлгийн танхимд ирэх тохиолдол гарч байж. Бүдүүлэг үг яриа хэрэглэх болж, нэвтрүүлэг хамт хөтөлдөг байсан Мацүшимаг нэг нүдээрээ ч харах дургүй гэж хүртэл хэлж байж.

Энэ бүхний учир тэр үзмэрч эмэгтэйд байгаа гэж үзэцгээж байна. Тэр нь бас махан хоол идэх дуртай, Накажиматай хамт олон удаа хоолонд орж, бүх төлбөрөө даалгаж байж. Тэр ч байтугай түрээслэж байсан офисийн байранд нь үзмэрчийн төрөл садангийн хүмүүс, гэрт нь үзмэрч хамт амьдарч байж. Бүр гар утас ч бариулдаггүй гэнэ.

Ганцхан Накажима гэлтгүй ийм өөр жишээнүүд өмнө нь цөөнгүй гарч байж. Нэгэн алдартай хүний хүүхдийн хараа муудаж үзмэрчээс асуухад мөнгөнөөс чинь болж байна, бүх мөнгөө үрэх хэрэгтэй гээд их хэмжээний мөнгө залилж авч байсан тохиолдол гарч байж.

Накажима жил гаруйхны өмнө жилийн орлого нь 50 сая иэн (5000 ман)-ээр тоологдож байсан бол одоо түүнээс 10 дахин бага хэмжээтэй байрны хөлсөө ч төлж чадахгүй болсон нь хуурамч үзмэрчид тархиа угаалгаснаас болжээ. Найз нөхөд, гэйногийхон \олны танил алдартай хүмүүс\ нь түүнийг залилуулж байгаагаа ухаараасай, эргэж ирээсэй гэх мэтээр л ярьцгааж байгаа бололтой.

Миний xyд энэ мэдээг огт сонирхож байгаагүй бөгөөд сая хэдэн веб эргүүлж үзсэнээ бичлээ. Дутуу ч байж магадгүй шүү…

Гэж манай Ъ миний хайсан мэдээллийг хөөгөөд ирж, баярлалаа! Мэдлэг, боловсролоор жигүүрлэсэн залуу халуун хүн иймэрхүү тэнэг зүйл сонирхдоггүй нь эндээс харагдана биш үү? Баярлалаа, Ъ –ээ, бас дахин баярлалаа!

“Зуд болоход нохой зоолдог

Зовлон тохиолдоход лам нар цаддаг”-ын бодит жишээ энэ ажгуу. Гэхдээ нохой бол өөрийнхөөрөө зөнгөөрөө, байгалын амьтан учир зудын гамшигын ар талыг дааж авсан байгалын цэвэрлэгчид гэдэг утгаараа буянтай амьтад юм шүү дээ. Хэрвээ зуднаар зоолдог нохой гээч амьтан байхгүй болчихвол зудны дараах зун ямар аймаар юм болохыг нэг төсөөлөөд үз дээ! Зуднаар үхсэн тэр олон малын сэг зэм ялзарч муудаад ямар айхтар их нян халуун агаарт тархаж, ямар аймаар халдварт, хөнөөлт өвчин үүсгэж, хүн малыг хуйгаар нь хиаруулах хөнөөлт  өвчиний голомт үүсгэх вэ гээд нэг бодоод үз дээ! Хөөрхий муу, муу нэртэй хоточ болон хээрийн зэрлэг, золбин үй олон банхарууд болон та бидний хараагаад байдаг хар хэрээ, хээрийн боохой, үнэг гээд үй олон байгалын цэвэрлэгч нартаа баярлавч барамгүй ээ. Харин тэр үзмэрч, мэргэч, төлөгч, лам, бөө нэртэй залилан мэхлэгчид, хүний зовлонгоор зоолдог новшнууд, шинэ үеийн бөө, удган, зайран нэртэй нийгмийн шаарнуудыг бол ёстой  нэрийг нь барьж идэж, бусдыг мунхруулдаг тэр тэнгэр нь ниргээсэй билээ.

За тэгээд сонирхолтой нь тэр мундаг мэдлэг, боловсролтой \Накажима нь Киото буюу японы эртний нийслэл хотод төрж, бага дунд сургуулиудаа дүүргээд, Киото хотын Сэйка их сургуулийн хүмүүнлэгийн факултетийг 1997онд төгссөн нэгэн аж. Их сургуульд байхдаа сургуулийнхаа баяраар Мадоннаг элэглэж оролцон, сургуулийнхаа миссээр шалгарч байж\ бүсгүй яаж итгэхээрээ, яаж тархиа угаалгахаараа ингэтлээ шалдаа бууж, бүр шалан доогуур ортлоо уруудах болов оо? Энэ бол өндөр хөгжилтэй дэлхийн тэргүүлэгч орнуудын нэгэнд болсон бодит жишээ л. Мөн үү?

Нээрэн гэнэт Накажимагын талаар сонирхож ТВ-ийн сувагнууд эргүүлж ахуйд эдний зурагтаар байнга шахуу гардаг байсан ТВ-ийн од, үзмэрч мэргэчид нь огт харагдсангүй. Нэг хэсэг бүр орой бүхий л зурагтаар гараад байдаг байсан  Хосоки сэнсэй  гэгээд лайтай будмал авгай одоо нэрийг нь санадаггүй дээ, нэгэн үндэсний хувцасаараа гоёсон миний үеийн нэгэн эр гэгээд хэд хэдэн үзмэрчид байсан одоо бүгдээрээ  зурагтан дотор алга болчихож. Япон улсууд айхтар улсууд мөн чанарыг нь таниад “алга бол” гэсэн юм болов уу даа. Тэгээд Ъ тэмдэг дүү хүүгээс нөгөө Накажимагын үзмэрч нь Хосоки сэнсэй сан мөн үү? Гэж асуувал:

-Тэр бишээ. Цаад үзмэрчийнх нь нэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ер зарлаагүй нууцалж байгаа юм байна. Нэгэн тодорхой бус бүдэг бадаг зурагнаас өөр эх сурвалж байхгүй байгаа юм байна. Энэ нь хэрэг эцэслэн шийдэгдээгүй, батлагдаагүй учраас хүний эрхийг дээдлэхийн үүднээс нууцалж байгаа юм байна гэсэн хариулт өгчээ. Хөгжилтэй оронд хүний эрхийг ингэж хамгаалдаг, хүндэлдэг аж. Харин манайхан бол өдийд ёстой алаад өгсөн л дөө. Нөгөө усанд живсэн хүн авардаг айхтар сэтгүүлчид нэр, нас зүс, оршин суух хаяг энээ тэрээ, бараг л биеийнх нь мэнгийг тоолох нь халаг усанд живчихсэн согтуу эмэгтэйг нүцгэн шалданаар гаргаж өөрсдийгөө од болчихсон гэж тооцоод л…

БОДИТ ЖИШЭЭ №2 АРГАА БАРААД БӨӨД БАЙДГАА БАРАХААР…

Саяхан мартын найман тэмдэглэсээн шиг нэг айлд хэдүүлээ ганц нэг зуу татсан шиг хууч хөөрч суулаа. Гэрийн эзний нетээр “G” мобилийн дуудлага орж ирэн дүү хүүхэн нь уйлан хайлан байж ахдаа зовлонгоо тоочлоо. Ярианаас нь анзаарвал нөгөө хордоогүй Хонгор сумын хүн болж таарлаа. Ой дөнгөж өнгөрч яваа хүүхэд нь төрөлхийн бөөрний дутагдалтай төрсөн агаад, төрөхдөө л хоёр бөөрнийх нь нэг нь хатаад эхэлсэн юм байж. Тэр бяцхан биений эрүүл ганц өрөөсөн бөөр нь ачааллаа дийлдэггүй аж. Төрсөнөөс нь эхлээд өнөөдрийг хүртэл ганц үрээ хүн болгочих санаатай өөрт байсан боломжын бизнесээ унатал нь зүтгээд дампуурлын ирмэгт тултлаа шинжлэх ухаанч орчин үеийн эмнэлгүүдээр жил тойрон яваад ч нэмэр болсонгүй. Бөөрний хурц дутагдалд орсон бөгөөд байгаа ганц эрүүл бөөр нь ачааллаа дийлэхгүй, хатсан бөөрийг нь солих гэхээр балчирхан бие нь тэр мэс ажиллагааг дийлэхээргүй, ядаж л гурван нас хүргэж байж мэс ажилбар хийх боломжтой юмсанж. Харин тэр хүртэл ой гарантай тэр жаалхан амьтан яагаад ч тэсэхээргүй ер нь л өнөөдөр маргаашгүй болчихсоны учир аргаа барахдаа одоо нөгөө л хараал идмэрүүд бөө зайрантан гуай нараар явж байгаа, агаа мөнгөөр туслаач гээд уйлан хайлах тэр өөрийн огт танихгүй эгэл жирийн нэгэн монгол эхийг өрөвдөхгүй байж чадсангүй. Орчин үеийн шинжлэх ухаанлаг, компютрийн техник, эхо оношолгоо энээ тэрээгээр зэвсэглэсэн боловсон анагаах ухааны эмнэлэг дийлээгүй, эмчилгээгүй өвчнийг хандаг яндараар гоёж, хэнгэрэг цан дэлдсэн, өвс идүүлж, ус уулгуулдаг үмбүү маягын шүлсээрээ нулимдаг, элс шороо цацдаг хөгийн, хогийн дүвчин зайрантангууд аргалж чадна гэж үү? Юу л бол доо. Тэдний балаг их ээ их.

Ингээд тэдний тухай мэдээлэл цуглуулахаар ганцхан “Бөө” гэдэг түлхүүр үгээр Гүүгэл агаагаас хайлт хийхэд л:

… Зарим удган, зайрангууд бөөгийн онгод авахуулах нэрээр хүний аминд хүрсэн олон тохиолдол бий. Сүүлийн үед гарч байгаа хэргүүдээс зөвхөн бөө нартай холбоотой хэргүүд л гэхэд гурав дөрвөн хуудас хэрэг миний ширээн дээр байж л байна.

Тухайлбал, Төв аймгийн нутаг, Авдрант уулын орчимд Болд-Эрдэнэ гэх зайран улаач болж буй хүүд бөөгийн сахиус онгод, чанарыг нь авахуулах нэрээр эсгийд ороож, халуун усанд оруулж, усанд нь улайссан чулуу хийж хүний амь бүрэлгэсэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Ж.Баярсайханы машин дор тэсрэх бодис тавьж дэлбэлсэн Э.Мөнхбат гэгч нь бас л улаач нэгэн.

Тэрбээр хоёр сая төгрөгийн өргөл барьц өгөхийг шаардаж, өгөхгүй бол гай барцад учирна гэж хохирогчид хэлж, итгүүлэхийн тулд уг хэргийг үйлдсэнээ хүлээсэн, Баатар гэгч нь өөрийгөө бөө гэж бусдад итгүүлэн иргэн Сүхбатын хэт хутгыг амьдралд чинь гай болж байна гэж залилан авсан, бөө Р.Бадамханд, Б.Цогтсайхан нар Дарханы Хонгор сумын нутагт бөөгийн онгод тэнгэрийг дуудаж, онгод нь орсон шинээр бөө болсон хүмүүсийг тойргоор гүйлгэж байгаад П гэгч иргэн ухаан алдаж, зүрхний дутагдлаар нас барсан гээд гал түймэр тавьсан, мөнгө залилж авсан, ухаан алдуулж байгаад хүчиндсэн, бөө болох гэж байхад нь мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлсэнгүй хэмээн нагац эгчээ хутгалж хөнөөсөн гээд бөө нарын бусдад учруулсан хохирол барагдахгүй их… гэгээд \Авсан эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&;file=article&sid=1199567\ хар бараан мэдээлэл шууд гараад ирэх аж. Цааш нь эрэн сурвалжлаад хайгаад явбал

Бөө нар ерөнхийлөгчийг заналхийлэв

2012 оны 3 сарын 2

Сар шинийн өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж NEWS агентлагийн блиц 100 асуулт нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэр Монголд бөө олноороо төрөөд байна энэ асуудлыг шийдэх үү гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ асуудлын талаар ярилцаж байгаа. Шинээр бөө төрөх асуудлыг зогсооно” хэмээн хариулсан нь Монголын хүн амын 20 хувийг эзлэх болсон зайран, удгануудын эгдүүцлийг төрүүлжээ. Зайрангууд ерөнхийлөгч маань Монголын эв нэгдлийн бэлэг тэмдэг байтлаа ийм тэнэг зүйл хэлж байгаа зохисгүй байна. Мөнх тэнгэрийн эсрэг тэрссэн хэн боловч нэгэн цагт хатуу гэсгээл хүртдэг хэмээн заналхийлсэн байна. Түүнчлэн ерөнхийлөгчийн дээрх үг нь Монгол улсын үндсэн хууль заасан Монгол улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн бөө нар эгдүүцжээ… \Авсан эх сурвалж: http://www.24tsag.mn/content/8459.shtml\

Гэсэн юм гараад ирэх аж. Байтлаа өөрсдийг нь шашин шүтэх эрхийг нь эдлүүлсэн, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наадаж, бусдыг залилан мэхэлж, бусдын зовлонгоор зоолох эрхийг нь олж өгсөн ардчилсан тодотголтой ерөнхийлөгчөө хараажээ. Бүр үндсэн хууль ярьж байгаад шүү дээ. “…Монгол улсын үндсэн хууль заасан Монгол улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэсэн заалт…” гэж ирээд заналхийлж. Тэгэхдээ Монгол улсын үндсэн хуулинд “Монгол улсын иргэн хүн шашин шүтэх эрхтэй… Монгол улсад голлох шашин нь Буддын шашин байна” хэмээн хоёргүй нэгэн утгаар заагаад өгчихсөнийг таг мартаад, дурьдахгүй өнгөрөхөө мэддэг балиарууд аж. Монгол улсын үндсэн хуулинд шашин шүтэх эрхтэй гэсэн болохоос бөө мөргөл, мухар сүсгээр бусдыг мунхруулж, залилан мэхэлж болно, бусдын зовлонгоор зоолж болно гэсэн ганц ч үг байхгүй л байхгүй юу!!!

За тэгээд бөө гэсэн үгээр хайлт хийхээр “Дэлхийн бөөгийн Тив тэнгэр төв”, Азийн бөөгийн ямар ч гэнэв төвийн тэргүүн долоон үеийн удам дамжсан зайрантан хэн гуай нь ч гэнэ үү, ёстой цаашаа хязгааргүй үргэлжлэх зайрантан гуайнууд хөлөөр нэг үргэлжлэхийн учир, энэ байтугай хар мэдээллүүд олдох нь гарцаагүй ч зүгээр л орхи цаашаа гэгээд бас дахиад нэгэн бодит жишээ өгүүлье.

БОДИТ ЖИШЭЭ №3 БОЛОМЖИИН АМЬДРАЛ БУДАА БОЛООСК

Энэ очсон айлдаа анх зургаан жилийн өмнө арүбает буюу халтуур хийхээр ирж байсан юмдаг. Тэгэхэд нэг монгол залуу ажилладаг байгаад бас нэгэн монголоор солигдож, тэр нь буцахаар болохдоо бас нэгэн монголыг өөрийнхөө оронд оруулж, нөгөө монголыг нь хямд үнэтэй хоёрын зэрэг гэрээний хужаагаар солигдон, тэр хоёр нь ажлаа хийж чадахгүй пялагдаад одоо байгаа энэ монголыг олж авсан юм. Тийм болохоор эднийхтэй байнга ирж очдог байлаа л даа. Одоо байгаа энэ монголоос өмнө байсан монголын үед ирж очиход хамт ажилладаг бидний үеийн япон нөхөр байлаа л даа. Үдийн цайгаар давхиад хүрэхэд нэг бол “Марк-2”- тоо, үгүй бол “Тоёото- Хайлюкс” жийпэндээ тухлаад зурагтаа үзээд хоолоо идээд сууж байдаг хүн байлаа. Хэд, хэдэн орой хамт сууж ууж, буу халсан гэж байгаа. Гэхдээ дандаа гадаа. Тэр хэзээ ч гайжингын буюу  харийн хүний гэрт орж дарамт болохгүйгээ мэдэх япон хүний учраас тэр. Хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салаад залуухан гадаад хүүхэнтэй сууж байгаа. Тэр нь шээгшийндээ \секс\ ёстой янзтай гээд гайхуулна. Тэр нь бас үздэг хардаг, уранайши \үзмэрч гэдэг үгийг анх түүнээс сурч билээ\ яг таг хэлдэг, ёстой мундаг гэгээд гайхуулдаг байлаа. За тэгээд тэнд байсан монгол хоёр гэрээний хужаагаар солигдсоноос хойш би үхсэн үлийгээ хийж тийшээ зүглэх вэ дээ.

Тэгтэл ноднин жилээс Хукано сангийнд монгол хүн ажиллаж байгаа гэдэг мессэж хамт ажилладаг япончуудын амнаас сонсогдохоор нь давхиж хүрсэн юмдаг. Тийм байна. Бүр саяхан ирсэн гэгээд үе тэнгийн нөхөр товариш ажиллаж, амьдарч байна. Хоёулаа танилцан бас ганц нэг зуу татсаан шиг буу халан суутал нэгэн хормойгоо чирсэн япон нөхөр орж ирээд тэдний гэрт усанд орчихоод бидэнтэй зэрэгцээд сууснаа “Хисашибүри дэсүнээ” буюу уулзалдалгүй удлаа шүү гэхээр нь гайхан харваас нөгөө гадаад залуу хүүхэнтэй сууж байгаа гээд гайхуулдаг байсан нөхөр байж байх аж. Зайлуул, ядарчихжээ. Нөгөө сэмбэгэр тэрэгтэй, сэмбэгэр япон биш болчихож. Марк, Хайлюкс унахаа байгаад нэг муу скютрь хөлөглөж дуулган малгайгаар тэргүүнээ дарсан хормойгоо чирсэн ядруухан нэгэн болчихжээ.

Тэгээд нөгөө шинэ монголоос асуувал “Тай хүүхэнтэй суусан гэсэн. Тэр нь сэгсэрчихээд алга болчихсон юм шиг байна билээ”. Эхэндээ ирдэг байсан, бас нэг хоёр япон авгайтай цуг ирдэг байсан. Харин одоо бол нөгөө хоёр япон авгай нь сар бүрий ирдэг, ирээд нэг тарни уншиж шил аяганд ус хийж өгөөд “ганцхан мянгахан ээн” аваад явдаг гэнэ. Гайтай хар шимнусууд бүр яг тэр агшинд гэнэт ирээд хаалга тогшдог юм даа. Бид хэд ч овоохон халчихсан үед бүр орой ес өнгрөөгөөд гэнэтхэн урилгагүй зочид хаалга тогшиход нь би гайхан асуувал “Өнөө хоёр япон авгай, нөгөө “ганцхан мянгахан” ээнээ авах гэж яваа байхаа гэнэ. Гэнэт гэдэн хөдлөн чи наанаа сууж бай , би очъёо гээд үүд рүү үсрээд буулаа. Тийм байнаа. Хоёр япон авгай байна. Хаалганд завсар гаргангуут шууд орох гэгээд зүтгэв. Баагий:

-Хүүе хө, тайван бай. Та хэн бэ? Яах гэж яваа юм бэ? Өнөө хоёр гай:

-Оръё гэнэ. Б:

-Яах гэж? Яагаад урьдчилж мэдэгдээгүй юм бэ? Одоо хүмүүс амардаг цаг. Та нар яагаад бидний амгалан тайван байдлыг алдагдуулаад байна? Япон хүмүүс ингэж харанхуй шөнөөр хэн нэгнийд ингэж түрэмгийлж ирдэг бил үү? Явцгаа. Бид тайван амгалан амармаар байна… гэж адарч, агсарсаар байгаад хөөгөөд явуулчихсан юм. Уг нь бол япончууд ёсорхог, орой үдэш айлд урилгагүй зочилох нь бүү хэл, орой долоогоос хойш утас ч цохидоггүй ёс журамтай, мундаг дэгтэй хүмүүс. Гэтэл лам гуай, номлогчид гуай нар татварын “ганцхан мянгахан” ээнээ авах гэгээд улайраад дайраад байсан нь тэр аж.

Японд шашны үндсэн хоёр урсгал байдаг. Нэг нь “Шинто”, нөгөө нь “Отера” буюу үхэгсдээр нь түрий барьж мөнгө саадаг гэх юм уу даа. Тэр хоёр авгай үхэгсэдээр нь түрий барьж мөнгө саадаг төрлийнх нь байсан аж. Нөхрийнд байгаа бурхан тахилийг нь харвал аалзаар аалзлаад хоёр ч монгол хүний нэрийг латин үсгээр биччихсэн байх аж. Гэрийн эзнээс асуувал талийгч болцгоосон өөрийн болон хадам аавуудынх нь нэр аж. Хэрэгт дурлаад зургийг аваад хэлтэй устай залуусаас асуувал:

1: Итако 削除するНас барсан хүнийг бурхан болсон хэмээн үзэж ламтны хайрласан нэрийг бичсэн байх

2: salkhi 削除するamid seruun uydee ih nugel hiij yavsan hun bna da. tegeed lam gusrii muu ner hairlaj de. ih l muu utga aguulgatai ner bna. um sain amar boltugai…

гэсэн хоёр хариулт ирлээ. Эхний хариултыг бичсэн хүн Итако сан бол монгол хэл бичигтэй япон хүн. Мэдээж япон хүн яаж л мэдэхгүй байв гэж, Их л зөөллөж хариулт өгчээ. Харин тэр Салхи шууд утгаар нь салхилуулад өгсөн нь гоё биш гэж үү?

Халамцуу ч байлаа, угийн иймэрхүү мухар сүшигт дургүйг хэлэх үү, гэрийн эзснээс:

-Үхсэн үлийгээ хийж ийм тэнэг юмнуудтай холбогддог байнаа? Гэрийн эзэн:

-Үгүй ээ хө, Батаа. Цуг ирсэн монгол нь л хааяа нэг Токио оруулж, хоолонд оруулдаг гэхээр нь л… гэсэн хариулт ирэх аж.

-Чи тэгээд хэдэн удаа Токио орж хоолонд ороо вэ?

-Ганцхан удаа л…

Өгсөн авсаных нь тооцоог цээжний пангаар архины халуунд мань нөхрийг ухуулан сэнхрүүлэхээр оролдов. Сард “ганцхан мянгахан” ээнийг нь хоёр жилээр үржүүлэв. 24 мянган ээн болж байна. Тэр сар бүрийн хямдхан “ганцхан мянгахан” ээнээ одоо дээрхи 24 000 ээнээр тооцоод, өнөөдрийн ээний ханш 17төгрөгөөр нэг үржүүлээд үз дээ. Ганц удаа Токио оруулаад ирэхдээ дөрвөн татвар төлөгчөө ганц машинд чихэж аваад нөгөө үхэгсдийнхээ сүмд мөргүүлээд түргэн хоолны газар буюу “Сүкияа”-дуулчихсан аж. Сүкияа будаатай хуурганы газар. Түргэн ч гэж юу вэ, хямдхан ч гэж юу вэ л дээ. Будаатай хуурга, шөл, салатны иж бүрдэл хамгийн томоос нь авахад л 700 ээн. Миний иддэг хэмжээ 500 ээн гээд бодоорой доо. Магадгүй нэг их өлсөөгүй үедээ дан будаатай хуурга идэх тохиолдолд 280 ээнээр подхийгээд л гарчихдаг л.

Токио ороод ирэх замын зардал хурдны зам, шатахуунтайгаа нийлээд үсрээд л 7-8000 ээн. Дөрвөн хүн хооллолоо, үсрээд л 3000 ээн. Дүндээ нэг гэнэн тэнэгт 2000 гаранхан ээн зарцуулж. Гэрийн эзнээс гэхэд л аль хэдийнээ 24000 ээн саачихсан шүү дээ. Цаана нь хичнээн олон итгэгчид байгааг ёстой чөтгөр бүү мэд шүү дээ. Өмнөх монголын үеэс л намайгаа мунхруулчих гэж мөн ч их үзсэн дээ. Би тэгж буян амлаж, бурхан шашинаар түрүү барьдаг залилан мэхлэгчид, хүний зовлонгоор зоолдог гаруудад хууртах тэнэг биш л дээ.

БОДИТ ЖИШЭЭ №4 АМЬД БӨӨТЭЙ НҮҮР ТУЛСАН МИНЬ

Яг наашаа ирэхийнхээ өмнө шинийн гурванд айл хэсч явсаар найзындаа очлоо. За тэгтэл золгодогоороо золгоод, амар мэндээ мэдэлцээд хөөрөг зөрүүлж ахуйд найз маань миний морьтой явааг гайхан:

-За ингэсхийгээд зайрантан ирнэ. Хүлээж байгаад “мөргөчихөөд” явахгүй юу гэнэ. Гайхав. Бурханд мөргөдөг гэж дуулсанаас бөөд мөргөдөг гэж дуулаагүй байдаг. Ямар дүвчин зайран ирж яаж дүвчигнэх нь вэ, гарзтай юм биш сонирохчиход юу нь болохгүй гэж, тэгээд ч дараагын очих ээлжит айлчллалын маань эзэд хараахан гэртээ харих болоогүй байгаагаа утсаар урьдчилж яриад хэлчихсэн учраас завтай тэнэг нь хэрэгт дурлаад ганц нэг биш бараг гурав, дөрвөн зуун грамм татсан шиг муу найзтайгаа буу халсан шиг байж байтал ороод ирвээ. Бүр таньдаг хүн байна. Тэр болтол би ийм улирсан, баларсан цагийн бөө мөргөл эргээд сэргээд эхэлсэнийг мэдээгүй явсан хэрэг. Өлөн хиртэй цагаан цамц, индүүдлэг муутай костюм зангиа болж гартаа дипломат цүнх барисан миний үеийн гадна өнгөнөөс нь харвал сэхээтэн байрын  залуу, нэгэн цагт “Цайз захын ченж” гэгдэж явсан, надаас бараг зуугаад мянган төгрөг голруулаад алга болсон дурак байж байх нь тэр. Би доороо зургаан хүний ажлын байр бий болгосон, улсдаа ч, Цайз захдаа ч татвараа цаг тухайд нь төлдөг, Цайз дээр ашигтай байрлал бүхий чингэлэгтэй, бас “Жин хэмжүүр” компани дээр түрээсийн боловч оффистой, долоо хоног тутмын сонин дээр байнга тавигддаг зурагтай рекламны зар  тавиулчихдаг орги ченж, харин тэр бол халаасандаа мөнгөгүй, гартаа жин ч үгүй, автобусны буудлаас хэн нэгнийг чихдээд мөнгөтэй, савтай хэн дээр ч хамаагүй дагуулж очоод нөгөө чихэдсэн этгээдээ авчирсан түүхий эдийг нь зад хулхидан самарч, амиар нь чихэж орхиод алга болдог овоо муу гар. Тэр муу юмандаа дэндүү овжин, дэндүү зальжин тийм л гар. Тэр хүний аргыг нь олохдоо, дэндүү гарамгай! Тэр гайхалтай мундаг хаяг олдог \Хаягаар явах гэж нэг юм тэр үед байлаа. Урьд өмнө Цайз зах дээр ирээд хулхидуулаад сэгсрүүлчихсэн нөхдүүд хашир суун авчирсан бараагаа ардаа орхичихоод тандахаар хүрээд ирэхэд нь таниад, олзлоод авчихдаг мундаг зальжин, мундаг мэдрэмжтэй овоо сүйхэйтэй, овоо муу гар! Тийм болохоор нь түүгээр дамжуулж үе үехэн 200-300 000 төгрөгний ашиг өөртөө унагааж явсан болохоор бас дахин ашиг олчих санаатай арваар нь, хориор нь өгч явсаар бараг зуугаад мянгыг түүнээс олсон урьд өмнийн ашгийнхаа төлөө нөхөрт өгөөд тавьчихсан хэрэг. \

За тэгээд залагдаж ирсэн зайрантан гуай хүмүүсийн араар сууж байсан намайг танисангүй. Хүн амьтантай, ядаж л ахмад буурлуудтай золгосонгүй. Бөө хүн золгож болдоггүй гэнэ…

-Ширүүхэн хий, ширүүхэн хий! Онгод арилах нь… гэж загнасаар дунд гарын мөнгөн аягаар цагаан архи гурав татаж аваад бөөлөх юм болов оо. Яг тэр цаг мөчийг хүртэл би гээч хүмүүн ооржоор нь, амплагедаар нь, амьдаар нь бөө гээч амьтныг үзээгүй байлаа шүү дээ. Нөгөөх чинь бөөгийн форм- дүрэмт хувцасаа асаадаг юм. Уг нь би анхнаасаа хиртэй цагаан цамцтай, гонжуум зангиа болсон амьтан биш нэг л их дах дэхтий мэт лай болсон дээл хунар болсон навсайсан амьтан  орж ирэх юм бодсон, анхнаасаа тийм юм байхгүйд нь гайхаж байсан болохоор хаанаасаа хэнгэргээ гаргаж ирэх юм бол гэж ажаад л байлаа. Дипломат цүнхээ задлав. Картон цаасаар урласан багт наадмынх гэмээр хэрээ хошуу дүрсэлсэн хар цаасан малгай, нүүрээ халхалсан хар цацаг унжуулсан өмсгөл төдийхөнөөр бөөгийн форм асчих нь тэр!

За одоо хэнгэрэг байх ёстой доо гээд хүлээгээд байтал харин хар цүнхнээсээ хонх, дамар хоёр гаргаад ирдэг байгаа. Эхнээс нь хулхийг нь мэдээд байсан хирнээ энэ зальтай гар хөөрхөн жижигхэн дипломатанд багтчихмаар жижигхэн хэнгэрэг сэдчихсэн байхыг хэн мэдэх вэ дээ гэсэн бодол минь “ЁСТОЙ ХУЦВАА!” гаар өөрчлөгдөх нь тэр. Муу улаан луйварчныг хүлээж найзынхаа шахаасанд орж нилээд халамцсан байсан маань ч нэмэрлээд нөгөө муу зайрантан гуайгаас нь авлагаа нэхээд бөөн агсан тавиад хөөрхий муу найзынхаа шинийн гурваныг тараагаад хаячихсан юмдаг. Амьдралдаа ганцхан удаа агсан согтуу тавьж үзсэн минь тэр.

Хөөрхий муу зайрантны онгод орсонгүй, архичин Баагийгийн онгод нь гэнэт орох юм гэж хэн саналаа. Нөгөө новш чинь шууд л тэнгэр, онгод, шүтээн хэмээн хуцаж бөөн лай ланчиг эднийд болон, чамд тохионо энээ, тэрээ гэгээд дүвчигнэмэр аядахад нь ганцхан заамдаж аваад орцонд гарган хогийн фүнкрийн араар чихэж байгаад гайгүй сайн гөвж, гарынхаа болон сэтгэлийнхээ загатнааг гаргаж аваад:

-Тэгээд үзээрэй новш минь! Хохь чинь л болно шүү! Би чамайг хаанаас ч олно гэдгийг бүү мартаарай, алга бол!… хэмээн архирхад минь цусаа савируулж, нулимсаа цувуулсаар арилж өгсөнсөн. Үхсэн балдуугын чинь зайрантан бэ, айн? Найзын маань аав, ээж нар ч миний аав, ээж шиг бурхангүй хүмүүжилтэй улсууд байсан ч цагийн эрхээр залилан мэхлэгчидэд мэхлүүлэх гэж явахад хөөлгөөд явуулчихсан үнэн түүх энэ. Тэд жаал айн бажгадаж “Батаа миний хүү, зайрантан гуайг тэгж болдоггүй юм” энээ тэрээ хэмээн намайг зогсоохыг оролдсон ч нэгэнтээ агсамнаад эхэлчихсэн, юу ч чадахгүй нэг муу нохой зантай, залилан мэхлэгч гэдгийг нь дэндүү мэдэхийн учир хэмх нүдээд, бүр нус нулимс, цустай нь хутгаж орхиод  хөөгөөд явуулчихсан л юмдаг. Тэнгэр хилгэнэвэл хилгэнэхээр л. Гэвч үгүй л байхгүй юу. Тэнгэр хилгэндэг ч гэж юу байлаа, бөө зайран удган ч гэж хэн байлаа.

Одоо харин арай дэндчихжээ. Дээрхи ардчилсан ерөнхийлөгчөө заналхийлсэн тухай мэдээг уншиж байхад хүн амын 20% -ийг эзэлдэг болсон гэнэм, энэ бусдын зовлонгоор зоологчид, бөө нэртэй залилан мэхлэгчид. Энэ арай хэтэрлээ байна. Өнөөгийн энэ бусдын зовлонгоор зоологчдын тоо толгой дэндүү олширчихож. Есөн жилийн өмнө сураг төдий өндийж байсан бол одоо бүр дүрдээ итгэчэхээд бөөн хадаг яндар болсон ландармууд байтлаа шүтэх эрхийг нь эдлүүлж өгсөн ерөнхийлөгчөө хараагаад, заналхийлж байна гэнэ. Нэг л их олон жилийн түүхтэй, нэг л их бөө мөргөлийн түүх ярьсан зайрантан, удганууд. Айн? Үхсэний чинь бөө?

Өөрийнхөө амьдралыг аваад явчихаж чадахгүй байж, өрөөлийн амьдралыг тэд сайн сайхан болгох юм гэнэ.

Тэдний тэр нэрийг нь барьж бусдыг мунхруулаад байгаа бөө нар чинь тухайн үеийнхээ элитүүд, отог аймгаа авч явдаг одоогынхоор бол улс төрчид байсан юм шүү дээ. Овог аймгуудын хоорондын газар нутгийн маргаан, өгөө аваа, өөр юу байдаг юм, тэр бүхнийг тухайн үеийн бөө нар зохицуулж ирсэн нь үнэн түүхээ. Нэг отог аймагт нэг л бөө байдаг байсан болохоос биш оддогынхтой адил нэг жалганд хэдэн арваараа байдаггүй л байсан юм билээ. Бөө гээд хайхаар л “Зарим нэг хулхины бөө нар бөөгийн нэр хүндийг унагааж байна…” гэнэ үү, бодвол өөрөө орги, жинхэнэ бөө бололтой гарууд ам мэдэн бурах нь инээдтэй. Больж үз! Угаасаа л, анхнаасаа л бүдүүлэг үеээс бусдыг мунхруулж ирсэн зальжин этгээдүүд л биз дээ.

Одоо арай хэтэрлээ, нэгэнтээ л Монгол улсын үндсэн хуулинд “Монгол улсад голлох шашин нь Буддын шашин байна” гээд хоёргүй нэгэн утгаар заагаад өгчихсөний учир, “Монгол улсын иргэн нь шашин шүтэх, эс шүтэх эрхтэй” гэж заасан нь “монгол улсын иргэн хүн бусдыг бөө мөргөлөөр далимдуулан, мунхруулж, бусдыг зовлонгоор нь далимдуулан айлган сүрдүүлж,  холгож болноо” гэсэн заалт огт байхгүйн учир холбогдох хууль хяналтын байгууллагууд таслан зогсоох цаг нь аль хэдийнээ болчихжээ.

Би энэхүү нийтлэлээ хэн нэгнийг алга ташуулах гэж бичсэнгүй.

Бусдын зовлонгоор, мухар сүшигээр нь далимдуулан бусдыг мунхруулагч, залилан мэхлэгчидэд \одоо бүр сүлжээний бизнес болтлоо дампуурчихсан юм биш үү?\ бүү зальдуулаасай, бүү мунхраасай гэсэндээ бичлээ..

Ухаарах эсэх нь та нарын хэрэг, таслан зогсоох эсэх нь хууль хяналтын байгууллагуудын үүрэг. Бас анхны ардчилсан ерөнхийлэгч маань хэлдэг ярьдаг биш хийдэг, хэрэгжүүлдэг ерөнхийлөгч байгаасай гэсэндээ би энэхүү нийтлэлээ тэрлэлээ.

Хоёргүй нэгэн утгаар бас дахиад хэлчихье, лам бөөд амь амьдралаа даатгаад сайн сайхан явдаг ч гэж, та тэдэнд нүүр өгөлгүй хөөгөөд явууллаа гэхэд тэнгэр болон тэд таныг ниргэдэг ч гэж ёстой.

Бас дахиад хэлчихье, Монгол улсын үндсэн хуулинд “МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХҮН ШАШИН ШҮТЭХ БОЛОН ЭС ШҮТЭХ ЭРХТЭЙ… МОНГОЛ УЛСАД ГОЛЛОХ ШАШИН НЬ БУДДЫН ШАШИН БАЙНА” гэснээс биш Монгол улсын хуулинд бөө гэсэн ганц ч үг байхгүй л юм билээ.

Аа тийм, цаад гайнууд чинь:

…Хүний махан хүнстэн

Хүрэл чулуун зүрхтэн… хэмээн онгодоо дууддаг байх шүү, далд орморууд!

Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Унаками 2012-03-26


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих