УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга ба болсон явдлууд
- Х.Баттулга гэж хэн бэ – УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулгын хэн бэ гэдгийг харуулах мэдээллүүд 2004 оноос хойш хэвлэлээр ийнхүү гарч байжээ.
2004 оны зургадугаар сард Х.Баттулга “Эх орон ардчилал эвсэл”-ээс УИХ-д нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүн болжээ.
2004 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатарыг зодож танхайрчээ.
2004 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттулгад бусдыг зодож танхайрсан хэргээр Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ.
2005 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулга “Эх орон ардчилал эвсэл” -ийн задралын эсрэг байгаагаа илэрхийлжээ.
2006 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттулга Эх орон намаас АН-даа эргэн ирж, АН-ын гишүүнээр элсчээ.
2006 оны аравдугаар сарыг УИХ-ын гишүүн Х.Баттулга З.Энхболд нар үзэл бодлын зөрүүгээс болж хэрэлдэж өнгөрүүлжээ. Тэд уг нь ТӨХ-ноос компани үнэгүйдүүлж хувьчилж авсан асуудлаараа их л найзууд байх ёстой хүмүүс гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.
2006 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулга нийгэмд нүүрлээд буй зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, контрбанд, биеэ үнэлэх асуудалд ихээхэн эмзэглэж, хар тамхийг сайн мэдэхийн хувьд хор хөнөөлийнх нь талаар сэрэмжлүүлжээ
2007 оны нэгдүгээр сараас Х.Баттулга “УИХ-ын гишүүн Х.Баттулга бичиж байна” гэсэн гарчигтайгаар цуврал нийтлэлүүд хэвлүүлж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн эл нийтлэлүүдээ өөр хүнээр бичүүлдэг гэх хардлага нийгэмд үүсчээ.
2007 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттулга “Сайд гэдэг чинь төрийн хөрөнгө мөнгийг нааш цааш болгодог схем шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгчээ.
2007 оны хоёрдугаар сард сар шинээр УИХ-ын гишүүн Х.Баттулга МоАХ-ны даргын хувьд намынхаа хамгийн ахмад гишүүнтэй золгожээ.
2007 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулга БНСУ-ын “Daewoo” корпорацийн шvvхэд гаргаж єгсєн нэхэмжлэлд дурьдсанаар бол тэрбээр “Daewoo”-гийн зээлээс хамгийн их буюу дєрвєн сая 300 мянган ам.доллар авсан хэрэгт холбогджээ.
2007 оны дөрөвдүгээр сард МоАХ-ны анхдагчдын зохицуулах зєвлєлийн гишvvд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өр зээлийн асуудалд холбогдсон, МоАХ-г удирдах эрхгүй гэж үзэн МоАХ-ны даргаас огцрохыг шаарджээ.
2007 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулгад холбогдох “Номаранг”-ийн гэх хэргийг цагдаагийн байгууллага багагүй хугацаанд шалгасан хэдий ч олигтой үр дүнд хүрэлгүй зогсонги байдалд ороод байгаа тухай хэвлэлд мэдээлжээ. Эл хэрэг дээр ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчдад УИХ-ын гишүүн Х.Баттулгыг энэ хэргээс нэн даруй сугалж авах, эсвэл “Номаранг”-ийн гэх энэ хэргийг эрүүгийн бус, иргэний хэрэг болгон өөрчлөхийг шаардацгааж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.
2007 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр холбогдсон 17 чингэлэг спиртийн хэргийг хэвлэлүүд дахин сөхжээ. Түүнийг “Монголчуудыг баар цэнгээний газраар хэсэх замыг нээж, хүслийг бадраасан хүн. Монголын анхны цэнгээний газрууд болох “Холливуд”, “Моторок”, “Маттис” зэрэг бааруудыг нээн ажлуулж байсныг хүмүүс мэдэх билээ. Түүгээр ч барахгүй Х.Баттулга дүүгийнхээ хамт 17 чингэлэг спирт зөөж оруулж ирсэн үйлдэл нь илэрч цагдаагаас зугатан интерполоор хүртэл эрэн сурвалжлагдаж байв. Түүний үйлдсэн 17 чингэлэг спиртийн хэргийн бурууг гэмгүй залуус үүрээд харин гол зохион байгуулагч эзэн Баттулга зүгээр өнгөрсөн билээ” гэх зэргээр бичсэн байна.
2007 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттулгын эсрэг төрсөн дүү Х.Баттуулаа улстөрд оруулсан, бүр АН-ын ҮЗХ-ны гишүүн болгосон, мөнгөөр нийтлэл бичүүлдэг, эхнэрээ улстөрд оруулах гэж байна, дvvгээ, хvргэнээ, ааваа гээд хажуу хавирганыхаа бvх л хvнийг улстєрийн vйл ажиллагаанд оруулаад авлаа гэх зэргээр хар PR идэвхжжээ.
2007 оны долдугаар сард Таван толгойн ордыг улсын нөөцөд авах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд санаачлах үеэр Х.Баттулгыг УИХ-ын гишүүн Б.Батбаяр “Миний сонссоноор Х.Баттулга гишvvн Оросын мафиас мєнгє аваад улсын нєєцєд авах гээд байгаа юм билээ. Яахав нєєцєд авчихвал дараа нь хэдvvлээ хуваагаад авна гэсэн тєлєвлєгєєтэй яваа биз. Одоо тэр оросуудаас авсан мєнгєєрєє баахан шоу хийгээд байна. Би тэгж л дуулсан. Энэ бол хэсэг хvний ашиг сонирхлын асуудал” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.
2007 оны аравдугаар сард УИХ-ын МАХН-ын бүлгийн гишvvн Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсvх нарын эрхийг тvдгэлзvvлэх асуудлыг УИХ-аар хэлэлцсэний дараа МАХН гурван гишүүнийхээ хариуд УИХ-ын АН-ын бүлгийн гишүүн Х.Баттулгын “но”-г ухаж, эрхийн түдгэлзүүлэхээр бэлтгэсэн төдийгүй эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг прокурор УИХ-д оруулна гэсэн мэдээлэл таржээ.
2007 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттулга “Энержи ресурс”-ийн бvрэлдэхvvнд багтдаг олигархиуд Засгийн газартай гэрээ хийхээсээ ємнє Хятадуудад єєрсдийнхєє хувийг амлачихсан л байсан. Тэгэхээр эх оронч, сайхан сэтгэлээр лиценз хадгалж байсан биш л байгаа байхгvй юу. Харин хамгийн их vнэ хvрэх мєчийг тэсэн ядан хvлээж байсан гэвэл vнэнд нийцнэ… “Моннис”, “Петровис”, “MCS” компаниуд улстөртэй холбогдсоноосоо хойш томорсон. Авлига хээл хахуулийг үндсэн менежментээ болгочихсон, Монголын тєрийг бохирдуулж байгаа компаниуд” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.
2008 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монгол Улсын Vндсэн хуульд нийцсэн vйл ажиллагааг МоАХ цаг ямагт шаардаж ирсэн. Цаашдаа ч ийм байх болно. Газар тvvний хэвлий дэх ашигт малтмал бол бvх ард тvмний ємч бєгєєд тєрийн хамгаалалтад байна гэсэн заалттай. Тиймээс тєр ард тvмнийхээ энэ ємч хєрєнгийг хамгаалалтдаа авахыг л шаардсан. Ёсоор болсонд баяртай байгаа. Ардчиллын баталгаа бүрэн хангагдах хүртэл эхлүүлсэн үйл хэргийнхээ төлөө МоАХ оршино гэж” хэвлэлд ярилцлага өгчээ.
2008 оны дөрөвдүгээр сард Х.Баттулгын эсрэг “Одоогийн УИХ ын гишvvн Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нєхєр гэнэ. Учир нь багадаа хулгай луйварын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бєх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хєлжсєн гэдэг… Боловсролгүй Х.Баттулга урд зүгийн мафийн гар хөл… Дөрвөн сарын нэгээн!” гэсэн хар PR хэвлэлээр гарчээ.
2008 оны дөрөвдүгээр сард Эрvvгийн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийг хэлэлцэн батлах явцад уг хуулийн тєслийн тавдугаар зvйлээс 272-р зvйл заалт гэнэт “алга болсон” –ы учрыг олох гэж гишүүд мэтгэлцэж байх үеэр УИХ-ын Ц.Нямдорж “Олон хvнд ял завшуулахын тулд энэ зvйлийг санаатай хассан тухай телевизийн захиалгат нэвтрvvлгvvд гарсан. Би итгэхгvй байна. Хэрвээ санаатай vйлдэл бол Хууль зvйн байнгын хороо, ажлын хэсгийн гишvvдийг шалгах нь зөв. Байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганд танилцуулсан Х.Баттулга гишvvн ч хариуцлагагvй хандсан болно шvv” гэж байр сууриа илэрхийлэхэд Х.Баттулга “Дvгнэлт уншсан хvн ямар хамаатай юм бэ” гэж сөргөжээ. Үүнийх нь хариуд Ц.Нямдорж “Чи ойлгож унших ёстой байсан юм” гэж амыг нь таглажээ.
2008 оны зургадугаар сард Х.Баттулга АН-аас УИХ-д нэр дэвшиж, хоёр дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогджээ.
2008 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулга “Би сайд болохгүй” гэж хэвлэлд ярилцлага өгчээ. УИХ дахь АН-ын нэр бүхий 15 гишүүн МАХН, АН-ын хооронд байгуулсан гэрээний зарим зүйлийг эсэргүүцсэний нэг нь Х.Баттулга гишүүн байсан бөгөөд сэтгүүлч түүнээс “Таньд сайдын суудал өгч, МоАХ-ны амыг таглана гэж сонссон юм байна” гэж асуухад тэрбээр “Хэвлэлээр намайг сайд болно гэж бичээд байгаа болохоос биш би сайд болохгүй. Олон мянган гишүүнтэй МоАХ тэгж амаа таглуулахгүй” гэж хариулсан байна.
2008 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулга Зууны мэдээ сонинд ярилцлага өгөхдөө “Намайг сайд бол гэж сонгоогvй, амласнаа биелvvлэх итгэл хvлээлгэсэн” хэмээн ярьж, сайд болохгүй гэсэн өмнөх байр сууриа илэрхийлсэн хэвээр байжээ.
2008 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулга хамтарсан Засгийн газрын гишүүн болж, Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдаар томилогджээ.
2008 оны есдүгээр сард Х.Баттулга Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайд болсныхаа дараахан “Зам, тээвэр, барилгын чиглэлээр хийх ажил тодорхой. Хамгийн гол нь, энэ салбарын хєгжил хєрєнгє оруулалтаас ихээхэн шалтгаална. Vvнийг УИХ-д оруулж, тодорхой тєслvvд дээр нэлээн сайн ажиллана гэж бодож байна. Энэ салбарын хөрөнгө оруулалтад илүү их анхаарна” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.
2008 оны есдүгээр сард сайд Х.Баттулгын талаар “Нисэхгvй гэсээр байтал нис нис гэсээр хєєрхий Гагариныг хєлгийн бvхээгт чихэн оруулж амийг нь хорлолоо” гэж Євєр Монголын радиогоор цацаж байсан шиг “Болохгvй” гээд байхад нь “Ах” намынхан “Алтан гадас”-ынхантай хамтарч хєєрхий Х.Баттулгыг сайд болгож орхилоо гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарчээ.
2008 оны арваннэгдүгээр сард Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга шинэ тємєр зам барих тухай асуудлыг анх хөндөж, “Тємєр замын асуудал бол нэлээн тєвєгтэй. Маш том хэмжээний хєрєнгє оруулалт хэрэгтэй болно. Тэрбумаас доошхи хэмжээний ам.доллараар засвар хийдэггvй. Маргааш ОХУ-д айлчлах vеэрээ энэ талаар санал солилцох юм. Мянганы сорилтын сангаас 280 сая ам.доллар єгнє гэж байгаа. Энэ нь тємєр замд бага мєнгє” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.
2008 оны арваннэгдүгээр сард Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга ирэх онд 100 мянган айлын орон сууц барих хєтєлбєрийг хэрэгжvvлнэ гэж хэвлэлд ярьжээ.
2008 оны арванхоёрдугаар сард Х.Баттулга сайд УИХ-ын чуулганд Ипотекийн хуулийг яаралтай батлах хэрэгтэй байгаа талаар саналаа хэлжээ.
2009 оны нэгдүгээр сард Х.Баттулга сайд ХБНГУ-ын Холбооны Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд В.Тийфензээний урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийж, Монгол Улсын ЗТБХБЯ, ХБНГУ-ын Холбооны ТБХБЯ-д хоорондын хамтын ажиллагааны тухай хамтарсан санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг санамж бичигт талууд монгол, германы иж бүрэн түншлэлийг өргөжүүлэх, хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих зорилготой байгаагаа илэрхийлжээ.
2009 оны хоёрдугаар сард Х.Баттулга сайд Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнэ зургаан жилийн хорих ял сонссонтой холбогдуулан байр сууриа илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгөхдөө С.Эрдэнэ гишүүнийг улстөрийн зорилгоор шалгуулсан гэгдсэн Н.Баяртсайханы талаар “Тэр олон хvнийг шоронд хийчихээд Н.Баяртсайхан ичих байлгvйдээ” гэжээ.
2009 оны дөрөвдүгээр сард сайд Х.Баттулгад хандаж, УИХ-ын гишүүн Я.Батсуурь Чойр-Сайншанд-Замын-Vvдийн чиглэлийн авто замын ажлын явц, санхvvжилт, гvйцэтгэлийн талаар тодруулж, зохих мэдээлэл авахыг хvсэн, асуулга тавьжээ
2009 оны тавдугаар сард сайд Х.Баттулга Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ “Мах импекс”, “Женко тур бюро”, “Талх чихэр”, “Женко Тур”, “ХИД”, “Налайх”, “МИК”, “Эмээлт”, “Эмээлт зах”, “Женко Холдинг” гэсэн том, том компанийг эзэмшдэг гэсэн байна.
2009 оны наймдугаар сард сайд Х.Баттулгыг тємєр зам хариуцсан хvмvvс, тємєр замын хэрэг эрхлэх газрынхан огт мэдээгvй шахам сууж байхад гэнэт Хятадын тємєр замын сайд Лю Жижvнтэй зангиагvй уулзалт хийж, уул уурхайн дэд бvтэц, тємєр зам шинээр барьж байгуулах тухай ярилцсан төдийгүй Засгийн газар, Их хурал, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєс нууцаар гэрээ хийсэн талаар анх хөндөгдөж эхэлжээ.
2009 оны наймдугаар сард сайд Х.Баттулгыг чанаргүй барилга барьж байгаа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар тогтоогдсон есөн компани, тэр дундаа ‘’Чантай’’, ‘’Хар дизайн’’ компаниудын зєвшєєрлийг цуцлахгүй, хаацайлж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.
2009 оны есдүгээр сард сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанд “40 000 орон сууц” хєтєлбєрийн хэрэгжилтийн тайланг танилцуулахдаа орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой талаар танилцуулжээ.
2009 оны аравдугаар сард Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “ОХУ-ын тємєр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерєнхийлєгч Владимир Якунинтэй “Зvvнбаян-Даланзадгад тємєр замын тєсєл” -ийн хэрэгжилтийг эхлvvлэх тухай санамж бичигт гарын vсэг зуржээ.
2009 оны арваннэгдүгээр сард сайд Х.Баттулгыг хувийн хэвшлийнхнийг ”ялласан” шийдвэрээ эргэж нэг харахыг сануулсан ил захидлыг иргэн Х.Монголхатан бичжээ. “4000 айлын орон сууц” хєтєлбєр гаргахдаа зєвхєн тєрийн албан хаагчдыг хамруулах шийдвэр гаргасныг иргэн эсэргүүцэж бичсэн байна.
2009 оны арванхоёрдугаар сард сайд Х.Баттулга Тавантолгойгоос татах тємєр замын маршрутын маргаантай асуудлаар хэвлэлд ярилцага өгөхдээ “Найман зууны тvvхээ хэдхэн тонн тvvхий нvvрстэй хамт зєєчихмєєргvй байна” гэжээ
2010 оны гуравдугаар сард сайд Х.Баттулгыг ам, ажил нь зөрж байгаа хүн гэж Улаанбаатар таймс сонинд бичжээ. Түүнийг Сайншандад тємєр зам барьж, vйлдвэрийн хот байгуулна хэмээн ам алдсан хэрнээ Ухаа-Худагаас татах тємєр замыг дэмжин, америкчуудаар тєсєл хийлгэх гэж байгаа тухай бичээд, ам, ажил хоёроо нэгтгэж байгаад нэг мєр дуугардаг болоосой гэсэн байна.
2010 оны тавдугаар сард сайд Х.Баттулга УИХ-ын чуулганд “Хятад руу найман боомтоор нарийн тємєр зам оруулна гэсэн байгаа. 1800 км тємєр зам барих учраас нэгдсэн сvлжээг барих ёстой. Солонгосын компаниуд Таван толгой-Чойрын чиглэлийн 650 км тємєр зам барихаар Засгийн газартай тохирсон. Тємєр замыг хоёр жилийн хугацаанд барьж гvйцэтгэх бололцоотой гэж vзэж байна” хэмээн хэлжээ.
2010 оны долдугаар сард сайд Х.Баттулга автотээврийн салбар vvсч хєгжсєний 85 жилийн ойн баярын хуралд илтгэл тавихдаа монголд анх удаа угсарсан цахилгаан тээврийн хэрэгсийг экспортод гаргаж, зарим автозамын уулзварыг єєр єєр тvвшинд барих, улс хоорондын автозамын дагуух дэд бvтцийг бий болгох, Улаанбаатар, Алтанбулаг, Замын-Vvдэд улс хоорондын зорчигч тээврийн автовокзал байгуулах, Замын-Vvд, Алтанбулаг, Цагааннуурт улс хоорондын ачаа тээврийн терминаль аж ахуй, гаалийн баталгаат агуулах байгуулах зэрэг ажлын эхлэлvvд тавигдаж байгааг онцолсон байна.
2010 есдүгээр сард сайд Х.Баттулга Тємєр замын дээд сургуульд зочилж, 1000 гаруй оюутны өмнө үг хэлэхдээ “УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойн нvvрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын тєсєл, Тємєр замын тээврийн талаар тєрєєс баримтлах бодлогыг тус бvр батлан гаргасан. Ингэснээр Монгол Улс Тавантолгойн нvvрсийг дан ганц Хятад улсад тvvхийгээр нь тээвэрлэх бус нэмvv єртєг шингэсэн бvтээгдэхvvн болгож, тємєр замаар дамжуулан БНСУ, Япон зэрэг оронд гаргахаар тєлєвлєєд байгаа билээ.Энэхvv бодлогын баримт бичигтэй уялдаж, ирээдvйд олон зуун тємєр замчид бэлтгэгдэх эрэлт бий болж буй юм” гэжээ.
2010 оны аравдугаар сард сайд Х.Баттулга Улаанбаатар тємєр замын даргыг Монголын талаас томилохоор зєвшєєрvvлсэн гэдгээ олон нийтэд хэлжээ.
2011 оны дөрөвдүгээр сард сайд Х.Баттулга дэд бүтцийн хөгжлийн талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Орон сууцыг хотын захаас эхэлж барина” гэжээ. Мөн Хөшигтийн хөндийд барих нисэх буудлын талаар хэлэхдээ Япончууд тооцоогоо хийгээд дууссан. Одоо Монголын талаас хєрєнгє мєнгє нэмж гаргах асуудал яригдаж байна. Манай талаас 21.000 иенийн асуудлыг шийдвэрлэчих юм бол тєлєвлєгєєний дагуу тендер зарлана гэсэн байна.
2011 оны тавдугаар сард сайд Х.Баттулга шинэ тємєр зам тавих хєрєнгє, мєнгєний эх vvсвэрийг Засгийн газраас хайж байгаа. Vvний нэг нь “Монгол Улсын Хєгжлийн банк”. Хєрєнгийн асуудал шийдэх хоёр дахь гарц нь “Монголын Тємєр зам” компанийн 49 хувийг хувьчилж, хєрєнгє босгох. Харин гурав дахь гарц нь Таван толгойн тендерт оролцож буй компани дэд бvтцэд єєрсдєє хєрєнгє гаргах. Нэг км тємєр зам барихад шаардлагатай хєрєнгийн тоо хараахан албан ёсоор гараагvй байна. Одоогийн тєсєєлж байгаагаар нийтдээ нэг км тємєр зам барихад 2-2.5 сая ам.доллараар барих болов уу гэсэн хар зураг бий. Ирэх долдугаар сард зам тавих vнэлгээ гарчихсан байна” хэмээн ярьжээ.
2011 оны тавдугаар сард сайд Х.Баттулга Баруун-Уртаас Сайншанд хvрэх 50 км-ийн урттай тємєр замын ажлыг гүйцэтгэж байгаа “Халхын шинэ тємєр зам” компанийн ажилтай танилцжээ. Энэ үеэр төмөр зам тавих ажлыг 2011 оны дєрєвдvгээр улиралд багтаан хийж дуусгахаар тєлєвлєсєн байгааг холбогдох албан тушаалтнууд сайдад танилцуулжээ.
2011 оны тавдугаар сард сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанд МҮОНРТ орчмын хорооллын барилгын ажлыг 2011 оноос эхлvvлэхээр шийдвэрлэсэн талаараа танилцуулжээ.
2011 оны наймдугаар сард сайд Х.Баттулга “Банкны зээлийн хvv зургаан хувиас дээш болчихвол ард тvмний нуруун дээр хvнд ачаа ирж, хэцvvднэ” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.
2011 оны наймдугаар сард сайд Х.Баттулга Хvний хєгжлийн мєнгийг байрны урьдчилгаанд єгєх ажил эхэлсэн талаар хэвлэлд ярилцлага өгчээ.
2011 оны есдүгээр сард сайд Х.Баттулга шинээр тавигдах төмөр замын ажлыг эсэргүүцэх хүчнүүд олон байгаа талаар хэвлэлд ярьжээ.
2011 оны аравдугаар сард сайд Х.Баттулга газрыг эзэнтэй болгохын тулд хуулийг шинэчилж байгаа талаар УИХ-ын чуулганд хэлсэн байна.
2011 оны аравдугаар сард сайд Х.Баттулгыг Сүхбаатарын талбайг худалдаж авсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Түүгээр ч барахгүй Сүхбаатарын талбайг таллаж зарсан хэрэг явдлын талаар дахин мэдээлэх болно гэсэн байна.
2011 оны арванхоёрдугаар сард сайд Х.Баттулга архи, согтууруулах ундаа болон архинаас дутуугүй хор нөлөөтэй тамхи үйлдвэрлэгч, түүнд хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсийг сонгуульд нэр дэвшихийг хязгаарлах тухай хуулийн төслийг хоёр дахиа өргөн барьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэлгүй хойшлуулжээ.
2012 оны нэгдүгээр сард сайд Х.Баттулгын санаачилсан архи, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч, түүнд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй болох хуулийн төсөл гишүүдийн дэмжлэг авч чадсангүй, унажээ.
2012 оны нэгдүгээр сард сайд Х.Баттулгын бухимдлаас болж АН хамтарсан засгийн газраас гарсан талаар “бор шувуу” нисчээ. Єєрєєр хэлбэл Засгийн газрын хуралдаан дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нар санал зєрєлдсан нь хамтарсан Засгийн газрыг тараах эхлэл болсон талаар хэвлэлүүд бичжээ. Сайд Х.Баттулга “Хамтарч ажиллана гэж Засгийн газар байгуулчихаад хамаг том тєслvvдийг нь хєдєлгєхгvй гацааж байна. Єєрсдєє хамгийн vнэтэй тансаг байшинд нь амьдарчихаад 100 мянган айлын орон сууцны асуудлыг зориуд гацаалаа” гэж бухимдлаа илэрхийлэхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Хохь чинь, хэн та нарыг хамтар гэсэн юм” гэж тавласан нь хамтарсан Засгийн газрыг тараах эхлэл болсон гэж хэвлэлүүд мэдээлжээ.
2012 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандан, М-Си-Эс группын ууган ажилчин Б.Бат-Ирээдүй “Хийсэн ажлаа тайлагнахын оронд М-Си-Эс группыг ээлжит удаагаа гүтгэж дайрсныг харлаа. М-Си-Эс группыг олонтаа гүтгэн дайрч төрийн сайд хүнд баймааргүй авир гаргаж байсныг ажилчид бид зөндөө харж хүлээцтэй хандсаар ирсэн гэж ил захидал бичжээ.
2012 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттулгыг М-Си-Эс, Энержи Ресурс компаниуд руу дайрч гүтгэн, нэр хүндэд нь халдаж байгааг М-Си-Эс группын зүгээс эсэргүүцэн, ард түмнийг хувийн хэвшлийн эсрэг турхирсан санаатай үйлдлээ зогсоохыг удаа дараа шаардаж байгаа талаараа М-СИ-ЭС холдинг ХХК, Энержи Ресурс ХХК-ийн Олон нийттэй харилцах албанаас мэдэгдэл хийж, уг мэдэгдлээ төлбөр төлөн хэвлэлүүдээр гаргажээ.
2012 оны гуравдугаар сард “УИХ-ын гишүүн Х.Баттулга твиттертээ кг махыг 10 мянган төгрөг хүргэнэ гэж жиргэсэн нь үнэн болж таарлаа” гэж хэвлэлүүд бичжээ.
2012 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхий сайд С.Батболд болон түүний багийнхан буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэх зэрэг нэр бүхий хүмүүсийн авлига авсан гэх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгчээ. Тэрбээр өргөдөлдөө хангалттай баримт хавсаргаснаа хэвлэлийнхнээр дамжуулан нийгэмд хүргэлээ.
2012 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Х.Баттулга өөрөө Авлигатай тэмцэх газарт шалгуулсан нь дээргүй юу” гэж хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа төмөр зам барих, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр зэрэг салбарынхаа голлох үйл ажиллагаанд албан тушаалын давуу эрх эдэлж, гар доорх хүмүүсээрээ дамжуулан улс оронд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулсан. Солонгосын хамтарсан групптэй төмөр зам байгуулах нууц гэрээ үйлдсэн. Энэ нууц гэрээг Засгийн газар ч, салбарын яам нь ч, Төмөр замын хэрэг эрхлэх газар ч мэдээгүй бөгөөд ар хударгаар нь үйлдсэн. Энэ хэргээр Х.Баттулга өөрөө Авлигатай тэмцэх газарт шалгуулах ёстой” гэж мэдэгдлээ.
Өнөөдөр 2012 оны гуравдугаар сарын 27. Яг өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хоёрын дунд бие биенийгээ эсэргүүцсэн ширүүхэн маргаан өрнөж, нийгмийн хамгийн халуун сэдэв болон хурцдасаар байна.
Ц.Эрдэнэ
Olloo.mn
URL: