Хятад их гүрэн болж чадах уу

Дэлхийн улс төрийн хөз­рийг хямрал өөрчилж орхи­сон энэ үед хүчирхэг гэгдэх хөгжингүй орны нөлөөлөл ганхаад байна. Хөрөнгө оруу­лагчид Ази руу сонирхлынхоо харцыг чиглүүлэх болсон юм. Эдийн засгийн хүч Ази руу хандах үйл явц явагдаж бай­на. Гэсэн хэдий ч дэлхийн тэргүүлэх эдийн засаг нь яах аргагүй АНУ.

АНУ, Канад болон Мек­сикийн хамтарсан ДНБ буюу НАФТА нь Хятад, Япон, Өм­нөд Солонгосын хамтын үзүү­­лэлтээс хамаагүй давдаг юм байна. Хятад түргэцтэй хөгжиж байгаа нь үнэн бо­ловч энэ бол зөвхөн тоон үзүүлэлт аж. 15-20 жилийн дараа тус улсын ДНБ-ний нийт хэмжээ АНУ-аас давлаа ч гэсэн БНХАУ эдийн засаг нь дэлхийд тэргүүлэгч болж ча­дахгүй юм. Учир нь тооноос илүүтэй чанарын үзүүлэлт чухал үүрэгтэй байдаг. АНУ-ын эдийн засаг нь шинжлэх ухаан, технологи дээр тулгуурласан учраас сал­барууд нь ч их хөгжингүй байдаг. Харин Хятадын эдийн засаг уламжлалт байд­лаа хадгалан үлджээ.

Азийн орнууд технологио хөгжүүлэх тал дээр байнга чармайж ирсэн тул өндөр үзүүлэлттэй байдаг нь үнэн. Хятад улс гэхэд шинж­лэх ухаанд зарцуулсан хө­рөнгө оруулалтаараа дэл­хийд хоёрдугаарт жагсдаг. АНУ-тай харьцуулбал, 2010 онд АНУ шинжлэх ухаанд 405 тэрбум ам.доллар зар­цуул­сан бол Хятад 155 тэрбум ам.доллар зарцуул­сан бай­даг. Харин уг салбарт их мөнгө зарцуулдаг Япон гуравдугаар байранд орж ухарчээ. Шинж­лэх ухааны судалгааны ажлаа дээшлүүлж АНУ-ын түвшинд хүргэхэд Хятадад хэдэн ар­ван жил шаардлагатай болно хэмээн судлаачид үздэг юм байна. Гэтэл АНУ ч нэгэнт хүрсэн газартаа зогсохгүй гэдэг нь тодорхой. Хэдийгээр Хятад шинжлэх ухаан-тех­никийн зардлаа нэмэгдүүлж байгаа ч тус улсын эдийн засаг үнэн хэрэгтээ дуурайл­ган үйлд­вэрлэх хэв загвартай байдаг. Тус улс нь АНУ, Ба­руун Европ болон Японд үйлдвэрлэсэн болгоныг гай­хамшигтай дуу­райдаг. Гэтэл өөрийн гэсэн оюуны нөөц тун муутай. Учир нь давшилтын үйл явц нь хамгийн удаан үргэлжилдэг бөгөөд юуны түрүүнд эрдэм шинжилгээний хүрээлэн бай­гуулахаас эхлэх шаардлага­тай болно. Гэтэл хятадууд үүнийг хожим хийж эхэлжээ. Юутай ч ойрын ирээ­дүйд АНУ эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүл­сээр байх нь тодорхой юм. Мэдээж хэрэг, тэдний давам­гайлал төгс, бүхнийг хамар­сан байхгүй ч гэлээ юутай ч тэргүүлэгч ор­ныхоо байр суурийг хадгалж үлдэх нь. Хэдэн зуун жилийн тэртээ гэхэд Хятад улс дэл­хийн аж үйлдвэрийн их гүрэн байлаа. Харин дараа нь тус улсыг колончилж эхэлснээр Хята­дын эзлэх хувь эрс буурч барууны орнуудынх нэмэгд­сэн юм. Харин одоо дахин шинэ үйл явц эхэлсэн бөгөөд Хятад улам бүр хүчээ авч эхлээд байна. Гэхдээ дахин давтахад шинжлэх ухаан, шинэ технологи, шинэ сэдэл­гүйгээр аливаа улс орон тэргүүлэх байр сууринд очно гэж бодоод ч хэрэггүй. Үүнийг Хятадууд сайн ойлгож байгаа болов уу.

Хятад АНУ-ын угсрах цех болон хувирч байна гэж хэлэх хүн багагүй байдаг. Тиймээс АНУ боловсруулах үйлдвэ­рээ алдчихлаа гэж буруутгах нь ч бий. Гэтэл энэ шүүмжлэл үнэнд нийцэхгүй бөгөөд зөв­хөн сүүлийн 30 жилийн байд­лаар АНУ дэлхийн боловс­руулах үйлдвэрээрээ 21 хувь­тай тэмцэх хэмжээг хадгал­саар байна. Тус улсын боловсруулах үйлдвэр Хятад, Энэтхэг, Бразилийн хамтын хэмжээнээс ч давсан байдаг гэдгээрээ онцлогтой.

Гэхдээ АНУ-ын эдийн за­саг өөр болсон. Америкчууд уламжлалт салбар буюу тө­мөрлөг, ноосны болон хи­мийн зарим нэгэн үйлдвэр­лэлийг гадагш гаргаж байгаа юм. Ингэж гадагш гаргаж бай­гаа үйлдвэрлэл дотор нэлээд өндөр технологи шаард­сан зурагт, компьютер, гэрэл зургийн аппаратын үйлд­вэрлэл багтаж байна. Харин хамгийн тэргүүлэх тех­нологи шаардсан цэргийн, эм, сансар, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн үйлд­вэр­­лэлийг өөртөө үлдээжээ. Гэтэл БНХАУ нь АНУ-ын зах зээл дээр борлуулж байгаа ихэнх хэрэглээний бүтээгдэ­хүүнийг үйлдвэрлэн гаргадаг. Хэрэв энэ их хэмжээний зах зээлээс татгалзвал хятадууд өөрсдийн эдийн засгаа сүйр­лийн ирмэг дээр аваачна гэсэн хэрэг юм. Тиймээс л энэ хоёр орны харилцаа нэлээд ээдрээтэй, хүнд байдаг.

Сүүлийн үед Хятадын үс­рэнгүй хөгжилд АНУ-ын са­наа зовж эхэлж байгаа. Нэг­дүгээрт, хөгжлийн явц өндөр, хоёрдугаарт, БНХАУ армиа маш идэвхтэй зэвсэглэж эх­лээд байна. Үүнээс гадна хүн ам нь асар их буюу 1.3 тэр­бумд хүрсэн. Хятад бусад орон руу хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж эхэлжээ. Мөн үүн дээр АНУ-ын үзэж байгаач­лан юанийн шударга бус ханшийг нэмж болно.

Хятадын эдийн засгийг ганхуулж буй өөр нэг зүйл бол тариаланчдын газрыг хууль бусаар булаах явдал болоод байна. Өнгөрсөн оны сүүлээр Гуандун мужийн та­риа­ланчдын газрыг худалд­санаас болж үймээн дэгдээд амжсан билээ. Ингэж газрыг нь булааснаар ихэнх тариа­ланчид үгээгүй хоосорч бай­гаа юм. Хятадын хөдөө амь­дардаг хүн ам бол худал­дааны гинжийн хамгийн доод түвшний хүмүүс юм. Гэтэл олонхи компани хууль дүр­мийг зөрчин хөдөө амьдарч байгаа иргэдийн хөдөлмө­рийг шулж мөлжин хүрээлэн байгаа орчинд ч хохирол учруулсан хэвээр. Хятад их гүрэн болох гэж эрмэлзэх сэтгэлгээ хэдэн арван сая хүний газрын төлөөх тэмцэл дээр тулгуурлан сүндэрлэж байгаа юм.

Т.БҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих