Оймс тараасан Н.Номтойбаярын нэр хүнд өндөр байна
МАН-ын хоёр дахь мөнгөний давалгаа болсон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод гэсэн уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй нутгуудаас нэр дэвших талаар сүүлийн хоёр жил судалгаа явуулж эцсийн бүлэгт Дорнод аймгийг товлоод байгаа аж.
Оны өмнөхөн тэмээний ноосон оймс тараасан тэрбээр Цагаан сарын үеэр тус аймгийн мянгат малчин, шилдэг фермерүүдэд мөнгөн цар бүхий шагнал гардуулж “Дээлтэй Монгол” шоу үзүүлэн явжээ. Хамгийн гол нь аймгийн Засаг даргын ивээлд орсон тэрбээр хэрхэн Дорнод аймагт нэр хүндээ өсгөж, хэнтэй уулзаж, ямар сценариар явахыг Ц.Жанлаваас асууж байгаа гэнэ шүү.
Ямартай ч өөрийн талын судалгааны багийг тус аймагт илгээхэд түүний нэр хүнд урд хожид байгаагүй өндөр гарч үүндээ урамшсан Н.Номтойбаяр “Оймс тараахад ийм байгаа юм чинь би ч баараггүй юм байна” гэж бодон суугаа аж.
Г.Заяа wikimon
URL: