УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Хятадууд Хөшөөтийг ашиглах нь зөв гэж мэдэгдлээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл саяхан баруун аймгуудад томилолтоор ажилласан билээ.
Энэ үеэрээ Ховд аймгийн Цэцэг сумын иргэдтэй уулзаж, цаг үеийн байдлаар ярилцаж, Хөшөөтийн уурхайн талаар санал бодлоо илэрхийлсэн байна.

Цэцэг сумын иргэдийн олонх нь Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаанд нэн сэтгэл дундуур явдгаа илэрхийлж байсан агаад тодруулбал:
Хөшөөтийн нүүрсний уурхайг  одоо хүртэл яагаад стратегийн ордод оруулахгүй байгаа , уурхайн олборлолттой холбоотойгоор үүсэж буй тоосжилтыг хэрхэн зохицуулах , орон нутгийн иргэдээс уурхайд авч ажиллуулахгүй байгаагийн шалтгаан нь юу болох тухай төрийн албан ёсны хариулт нэхсэн үгс олонтаа сонстож байв.

Харин  нэн хачирхалтай нь  иргэдийн байнга тавих “Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулж болдоггүй юм уу?”  гэсэн  асуултанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл :

- “Хөшөөтийн уурхайг төрийн мэдэлд авч болох ч одоо байгаагаар нь ашиглах нь илүү үр дүнтэй байх боломжтой. Стратегийн ордод оруулах амархан. Хуулиараа ч оруулах ёстой юм.
Ердөө  ЭБЭХЯ-ны зүгээс УИХ-д асуудлыг оруулаад шийдвэрлэчихэж болно. Гэхдээ үүний дараа уурхайн асуудал зогсонги байдалд орно. Бид энэ уурхайгаас ашиг хүртэх нь чухал. Тиймээс энэ утгаар нь бид асуудалд хандах ёстой” хэмээн хариулж, иргэдийн гайхширлыг баржээ.
Ийн Монгол улсын Ашигт Малтмалын хуулийг зөрчих нь зүйтэй гэж  олон нийтийн өмнө албан ёсоор  зөвхөн хэлснийх нь төлөө л  УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гэгчийг огцруулах хангалттай үндэслэл бүрдэж буй юм.

Б.Золбаяр


URL:

Сэтгэгдэл бичих