Хамтарсны цаадах балаг баримтаар ил болж эхлэв

Хамтарсан  гэдэг нэрийн цаана ямархан зүйл нуугдаж байсан нь өнгөрөгч долоо хоногт эхнээсээ цухуйж эхэллээ. ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга телевизээр өгсөн ярилцлагадаа Тавантолгой өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь  Ухаа худаг, төмөр замын асуудлаас болоод гацсан.

Төрийн ажил ганцхан компани болон 20 гаруйхан хүний эрх ашгаас болж явахгүй байгаа гэж тайлбарласан. Үүнийгээ баримт дэлгэн ярьж төрийн зөөлөн сэнтийд удаан хугацаагаар сууж олон луйвар хийсэн нөхдийг прокурор, АТГ-т нь өгнө хэмээн мэдэгдэв.

Энэ ярилцлагыг үзэж Х.Баттулга гишүүний шударга байгааг гайхаж байсан хүмүүсийн бодлыг 360 градус эргэтэл Ц.Нямдорж сайд бас нэгэн баримт дэлгэж орхив. Дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар эрхэм сайдын хэлснийг баталгаажуулж байгааг бодохоор үнэхээр  ОХУ-тай байгуулсан хэмээн хэлээд байгаа нууц гэрээ байгаа бололтой.

Засгийн газрын гишүүн байсан Х.Баттулга “Ухаа худагийн ажлыг явуулахын тулд Тавантолгой асуудлыг хойшлуулж байна” гэдэг зүйлийг ярьсан. Уг нь Х.Баттулга гишүүн Засгийн газарт 2 жил гаруй хугацаанд хамт ажиллахдаа Тавантолгойн гэрээ хэлцэл хийхэд оролцож байсан.  Ажлын хэсгийн ахлагч нь би, орлогч дарга нь Х.Баттулга сайд байсан. Хамтдаа гэрээ хэлцэл хийж байсан учраас юунаас болж гацаанд орсныг Х.Баттулга хамгийн сайн мэдэж байгаа.

Учир юу вэ гэвэл Оросын төмөр зам, Солонгос, Японы нийлсэн консерциумын хувьд хоёр хүндрэлтэй асуудлууд бий. Ц.Нямдорж сайд хэвлэлийн хурал хийх үеэрээ нэлээн мэдээлэл өгсөн байна билээ. Оросуудад Тавантолгойн лиценз өгөөд Тавантолгойгоос- Сайншанд чиглэсэн төмөр зам барих зорилгоор Монголын дэд бүтэц гэдэг компанийг хамтарч байгуулаад байсан. Гэрээ хэлцлийн хүрээнд тухайн Засгийн газраас өгсөн үүрэг удирдамжийн дагуу  Монгол Улсын хуульд нийцүүлж гэрээ хэлцэл явуулж байсан. Гэтэл Оросын талаас урьд өмнө хийж байсан, гурван жилийн хугацаанд Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай ярилцаж байсан энэ гэрээгээ яагаад та бүхэн өөрчлөх болж байгаа юм бэ.

Яахаараа манайд өгнө гэж байсан лиценз, манайхаар тээвэрлүүлнэ гэж байсан төмөр замыг ямар учраас 51 хувийг төр эзэмшинэ, үлдсэн 49 хувийг стратегийн хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулагчдад хөрөнгийн биржээр санал болгоно гэж байгаа юм бэ. Урьд нь манайтай яриад тохирчихсон зүйлүүдээсээ яагаад буцаж байгаа юм бэ гэдэг асуудлаар хүндрэлүүд гарч ирсэн. Уг нь бид Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үеэрээ Х.Баттулга сайдаас “Ийм гэрээ байгуулагдчихсан байгаа юм уу” гэж асуусан. “Байхгүй” гэж хариулж байсан. Гэтэл гарын үсгээ зурчихсан гэрээ байна, харсан. Засгийн газрын гишүүн хүн олон улсын хүчинтэй гэрээн дээр гарын үсэг зурахын тулд Засгийн газраасаа зөвшөөрөл авдаг хуультай.

Засгийн газар дэмжсэн чиглэл өгч байж, тэр хүн гарын үсэг зурах эрхтэй. Гэвч төмөр зам, Тавантолгойн лицензтэй холбоотой асуудлын хүрээнд Оросын төмөр замаас удаа дараагийн тодруулга тавигдаад байсан нь энэ гэрээн дээр гарын үсэг зурагдсан байсан нь сүүлд л тодорч гарч ирж байна л даа. Эцсийн байдлаар Оросын төмөр зам, Япон, Солонгосын консерциумд хариугаа өгөхгүй байгаа нь төмөр замын асуудлыг тодруулах үүднээс хүлээзнээд байж байгаа гэдгийг хэлье гэлээ.

Нэг хэсэгтээ нэг гэртээ орж тоонот гэрт толгой хорогдож, тостой тогоонд хошуу холож явсан хоёр намын салахдаа ичгүүртэй зүйл хийж эхэллээ. Энэ мэтчилэн нэгнийхээ хууль зөрчсөн гэх үйлдлийг дэлгээд байвал олон зүйл гарч ирэх бололтой. Сонгуулийн өдөр ойртож улстөр хэт халалтад орох үеэс ийм маягаар хэчнээн хүн цагдаа, шүүх, АТГ-т хүргэгдзэж аавын хаалга татах дээрээ тулахыг хэлж мэдэхгүй. Ийм маягаар үргэлжлээд байвал хоёр намаас олон хүн явахыг үгүйсгэхгүй.

Эрх баригчид стратегийн орд, хэдэн арван тэрбум, сая сая долларын хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар нэгнийхээ бөгсийг ухаж байхад жирийн иргэд 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах гэж үйлээ үзэж байна. Бага хүүтэй зээлийн сургаар орон сууцны үнийг өдөр өдрөөр нэмэх компаниудын шуналаар орон суцтай болох гэсэн иргэдийн мөрөөдөл тас цохигдож байна. Өнөөдөр орон сууцны м2 талбайн үнэ дунджаар 2000000 төгрөг болчихоод байна. Бага дунд орлоготой иргэд ийм үнэтэй  маш бага  талбайтай байранд орлоо ч өнөөх зээл авах босгыг давах хэмжээнд хүрэхгүй байна.

Удахгүй орон сууцны ханш буурна, төрөөс зохицуулалт хийхээр хэлэлцээр хийгдэж байгаа гэсэн таг. “Эрүүл хүүхэд” аян энэ сарын 19-ний өдөр орон даяар эхэллээ. Манай улсын нийт хүн амын 36 хувийг 18 хүртэлх насны хүүхэд буюу хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насныхан эзэлдэг. Аяны хүрээнд эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, сургууль, хамт олон болоход идэвхтэй оролцож, хүүхдийн төлөө хүн бүр За гэж хэлэхийг Засгийн газрын тэргүүний хувьд уриаллаа.

Өмнө нь манай улс “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үүнд хүүхэд, залуус хамрагдаагүй юм. Статистикийн тоо баримтаас харвал 10 мянган хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48,5, 1-4 хүртэлх насанд 72,3, 5-15 насанд 126,7, 16-19 насанд 66,8 хувьтай байна.


URL:

Сэтгэгдэл бичих