Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг Цагдан хорих төвд хэлэлцэхээр боллоо

“Долоодугаар сарын 1”-ний гэх хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 28-ны лхагва гаригт хэлэлцэхээр товложээ.

Хурлын товд зарласнаар дэд хурандаа Г.Ганбаатарын нэрийг тавиагүй байв. Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ гэж бичжээ. Уг нь Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Ганбаатарт холбогдох хэргийг нэгтгэх шийдвэр гаргасан юм.

Эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалтын талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн бол хэргийг хэлэлцэхийг түдгэлзүүлнэ гэсэн заалт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд бий.

Гэтэл хэргийг хэлэлцэхээр товлосон тэр дундаа бүх ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд хийхээр болсныг зарим хүн нэлээд гайхаж буй юм билээ.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих