Тохироо нь бvрдсэн улс тєр
Олныг шуугиулсан МАХН-ын Онц их хурал єнєєдєр АСА циркэд vргэлжилж байна. Єчигдєр эхэлсэн уг хуралд нийтдээ 1080 тєлєєлєгч оролцох байснаас 800 гаруй нь хvрэлцэн ирж, хуучин єндєгнєєс єндєглєсєн шинэ намынхаа
тєлєє цугларлаа. Бvх зvйл МАХН-ын тєлєвлєсний дагуу болж Онц их хурал нь ч амжилттай бєгєєд сценарийнхаа дагуу явагдаж байгаа. Эхний єдрийн хуралдаанаасаа эхлээд л сvр дуулианыг vзvvлэхээр 1080 тєлєєлєгчийг цуглуулах квотыг тогтоож, vvгээрээ одоогийн Монгол Ардын намаас илvv гэдгээ харуулахыг зорьж тvvндээ ч багагvй ойртлоо.
Дараагаар нь тийм ч жижиг нам байхгvй шvv гэдгээ харуулж нууц ноёнтон Н.Энхбаяр ил гарч олныг алмайрууллаа. Бvр МАХН-ын зарим нєхєд нь хvртэл мэл гайхсан гэж дуулдсан. Гэхдээ энэ гэнэтийн зvйл биш боловсруулсан тєлєвлєгєє байсан. Одоо дараагийн алхам бол Монголын Алдарт Хувьсгалт нам нэрийг албан ёсоор авах эсэхээ єнєєдєр шийднэ.
Мэдээжийн хэрэг Монгол Ардын Хувьсгалт нам нэрийг єгєхгvй гэж Монгол Ардын нам тас гvрийсэн хойно олдсон нэрийг авахгvй гээд ч яах билээ. Тэдэнд нэр гол биш ээ. Товчлол тvvнээс чухал байсан. Yvгээр улс тєрд дахин нэг шинэ нам мэндлэн одоо 18-уулаа боллоо. Тэдний давуу тал нь байгуулагдаад бараа сураггvй байгаа 10 гаруй намын дээр автоматаар нэр нєлєє, байр суурь нь эрэмбэлэгдэх нь ойлгомжтой. Бvр цаашлаад гуравдагч нам болоход ч ойрхон байгаа гэж хэлэхэд болно.
Ийм болохоос харин Монгол Ардын нам хамгийн ихээр эмээж байгаа. Иймдээ ч тэд МАХН-ын Онц хуралтай зэрэгцэн барин намынхаа Удирдах зєвлєлийг хуралдуулсан. Хурлаар юу ярьж, юуг хэлэлцсэн нь тодорхой. Хэдийгээр Удирдах зєвлєлийн гишvvд МАХН-ын Онц их хурлын талаар юу ч ярилцаж хэлэлцээгvй гэх болов ч Удирдах зєвлєл хэр баргийн асуудал дээр ингэж яаруу сандруу хуралдаж байсан удаагvй. Тэгсэн хэрнээ хэлэлцсэн асуудал нь хаа байсан ирэх гуравдугаар сард болох 90 жилийн ойн арга хэмжээнийхээ талаар ярилцсан гэж байгаа. Инээдтэй биш байна гэж vv. Энэ асуудлыг бол дараа долоо хоногт бvv хэл цагаан сарын дараа хэлэлцсэн ч болох л зvйл.
Намынх нь бага хурлын гишvvн хvн єєр улс тєрийн намын Онц их хуралд нь оролцоод, бvр илтгэл тавиад, урваж шарвах талаар хэвлэл мэдээллээр шуугиулаад байхад vvнд нь Монгол Ардын намын нэг ч гишvvн сэтгэл нь зовинохгvй байж чадна гэж vv. Хэлэлцэхгvй юм аа гэхэд асуудлыг Удирдах зєвлєлийн хуралдаан дээрээ хєндєхгvй єнгєрєєж чадлаа гэж vv. Vгvй л байхгvй юу.
Одоо тэд Намбарын Энхбаярыг намаасаа хєєх vv, аль эсвэл єєрєє єргєдлєє єгєхийг нь хvлээх vv гэдэг дээр тунгааж суугаа. Тунгаах ч гэж дээ энэ бол зєвхєн удирдлагуудын гаргачих шийдвэр. Яахав улс тєрийн нам юм болохоороо Удирдах зєвлєлєє хуралдуулж намын гишvvдийн байр суурийг сонсохыг зорьсон биз. Ёстой л Н.Энхбаярын хэлдгээр тийм том асуудал биш байх. Эсвэл нам хєєнє Н.Энхбаяр хєєгдєнє, vгvй бол нам хvлээнэ Н.Энхбаяр сайн дураараа єргєдлєє єгч Монголын Алдарт Хувьсгалт намд элсэнэ.
Тєєрч будилаад, тойруулаад байх ямар ч шаардлагагvй. Энэ бvхнийг бvгдийг нь Монгол Ардын нам болоод Монголын Алдарт Хувьсгалт нам тєлєвлєчихсєн байсан. Одоо тєлєвлєгєєний дагуу Монголын Алдарт Хувьсгалт намын Онц их хуралд Н.Энхбаяр цойлох ёстой. Н.Энхбаярыг хуралд ирсэн нийт тєлєєлєгчдийн лав 90-ээс дээш хувь нь дэмжиж намын даргаараа сонгоно. Ямар сайндаа л Н.Энхбаярын урдаас том дуугарсан тєлєєлєгчдийг шууд хєєчихсєн байхав дээ. Н.Энхбаяр єєрєє ч намын даргын сэнтийг санал болговол хvлээн авна гэдгээ илэрхийлээд л байгаа. Тvvнтэй єрсєлдєгч бvv хэл нэр дэвшигч олдох юм болов уу даа ээ дээ мэдэхгvй.
Лав МАХН-даа рейтэнг хамгийн єндєр Ц.Шинэбаяр нэр дэвшихгvй. Тэгэхээр бусад нь хавьтахгvй биз дээ. Намын даргын дараагаар Ерєнхий нарийн бичгийн дарга гэж бий. Тvvнээ томилох гэж нэг их асуудал vvсэхгvй нь мэдээж. Бас л Ц.Шинэбаяр нэр дэвших ч vгvй. Харин Н.Удвал, С.Молор-Эрдэнэ, Ю.Атар нарийн нэр тєлєєлєгчдийн дундаас мэр сэр дуулдаж байгаа аж. Бодвол боловсролтой чадалтай, ирээдvйгээ харвал С.Молор-Эрдэнэ Ерєнхий нарийн бичгийн даргын суудалд залрах магадлал єндєр. Бараг л тийм болов уу даа.
Ийнхvv хуучин єндєгнєєс єндєглєсєн Шинэ нам бий болж буй. Yvнд хорссон Монгол Ардын нам ч дараагийн тєлєвлєгєєгєє боловсруулж яваа. Монголын Алдарт Хувьсгалт нам ч дараа дараагийнхаа сценарийг зэхэж л байгаа.
Улс тєрийн амьдрал ч тохироо нь бvрдсэн гэлтэй яааг таг, яс тас таарч байх чинь эээ.
П.Гал
URL: