Топ модель О.Уянга айл гэрийн амьдрал үймүүлэх шахжээ
Топууд дундаа хамгийн боловсрол өндөртэй нь гэгддэг О.Уянга хайр дурлалын асуудалд тийм ч нухацтай ханддаггүй нэгэн гэнэ. Нэгэн үе шавийнхаа толгойг “эргүүлсэн” гэж нэлээд шүүмжлэлд өртөөд байсан тэрээр монголд байхдаа бас нэгэн бүтэлгүй хайрын романс үүсгэж байсан удаатай. Түүний сэтгэлийг булаасан шоуменежер залууг Нямка гэдэг бөгөөд гэр бүлтэй нэгэн байсан аж. Гэсэн ч топ бүсгүйн сэтгэл жолоогүй алдарч, айл гэрийн амьдрал үймүүлэх шахсан бөгөөд хэргийн эзэн залуугын эхнэр түүн дээр ирж, хэрүүл маргаан үүссэн гэнэ. Эхнэртэй эр “эргүүлж” нэлээд шуугиан тарьсан тэрээр тун удалгүй өөр залуутай учир ургуулсан ч өмнөх асуудлаасаа болж ганц бие амьдралдаа эргэн орсон гэнэ лээ.
Н.Хувьзаяа www.secret.mn
URL: