Дуучин Э.Агиймаа хүүтэй боллоо
Рок попын тайзнаа богино хугацаанд од болон гялалзаж чадсан дуучин Э.Агиймаа хүүтэй болсон хэмээх таатай мэдээллийг дуулгаж байна.
Бие хаа, царай зүсээс гадна аялгуут цээл хоолойгоороо бусдаас ялгардаг түүнийг хэвлэлийнхэн жирэмсэн болсон тухай сүүлийн хоёр жилийн турш бичсэн.
Энэ бүхэнд нэг ч хариулт өгөөгүй дуучин бүсгүй нам гүм байж байгаад гэнэт гарч ирэхдээ нэлээн жин, овор нэмчихсэн байдаг нь дээрх таамаглалыг дэвшүүлэхэд хүргэдэг байсан биз ээ. Харин энэ удаад Э.Агиймаа жинхэнэ баяртай мэдээ дуулгаж байна. Тэрбээр саяхан амаржиж, хүүтэй болсон байна. Дуучин бүсгүй бие давхар байхдаа ингэлээ, тэглээ гэж ямар нэгэн зовиур бараг хэлж байгаагүй бөгөөд бие, сэтгэл амар тайван амаржжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хосуудын хүү аавыгаа илүү дуурайсан гэнэ.
Дуучин бүсгүйг “Скайтел” компанийн боссын хүүтэй үерхэж байгаа гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гардаг байсан. Үнэн хэрэгтээ энэ мэдээлэл ташаа бөгөөд дуучин Э.Агиймааг өөрийн болгосон азтай эр буюу хөөрхөн хүүгийнх нь аав Жамъян хуурчийн ач хүү буюу “Никитон”-ы Б.Батчулууны төрсөн дүү Төрөө хэмээх залуу аж. Тэрбээр ИНЕГ-т ажилладаг бөгөөд Төрөөг хаанаас нь ч харсан даруухан, буурь суурьтай нэгэн гэж ойр дотнынхон нь тодорхойлж байна.
Урлагийн томоохон гэр бүлийн бэр болсон Э.Агиймаад, түүний хань, хүүд нь эрүүл энх, аз жаргал, хан хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ө.Халиун/www.INET.mn
URL: