Хархтай харьцуулах туршилт хийгдээд байгаа юм биш үү

Уул уурхай улсын маань хөгжлийн хэтийг тодорхойлж, ард нийтээрээ баян тансаг амьдрах их тэмүүлэлд хөтлөгдсөөр багагүй хугацаа өнгөрлөө.   Ямар ч байсан сардаа нэг банкны үүдэнд оочерлосон шигээ 21 мянган төгрөг авчихаж байна. Гэхдээ Ерөнхий сайд С.Батболд, НХХ-ийн сайд асан Т.Ганди тэргүүтэй төр засгийн томоохон удирдах албан тушаалтнуудын хэлж зөвлөсөнчлөн хуримтлал үүсгэж, бизнес эрхэлж ахуй амьдралаа өөд татсан нь юу л бол.

Амьжиргаатай нь гурав хоногийн хоолны мах болгож, олонх нь ганц хоёр шил юм зохицуулж байгаа гэх нь үнэнд нийцэх биз. За ямартаа ч өвөг дээдсээс өвлүүлсэн эрдэнэс монголчуудын амьдралд их, бага ч хамаагүй ямар нэг байдлаар нэмэр тус болж л байна.

Гэвч уул уурхайн өгөөжийн хажуугаар таагүй явдлууд даанч их тохиолдоод байгаа тухай дурсахгүй өнгөрч чадахгүй нь. Уул уурхайг ухаантайхан өрнүүлэхгүй бол уулыг тал, талыг там болгодгийг сүүлийн хэдэн жилийн туршлагаасаа бид хангалттай харж, мэдэрсэн.

ЖИШЭЭ НЭГ: Архангай аймгийн Өндөр-Улаан суманд “Нуклэр энержи” компанийнхан ураны хайгуул хийж эхэлсний үр дүнд уран биш Шаргачингийн голоос эхлээд олон булат шанд ширгэж, ганц нүдтэй хурга, таван хөлтэй тугал хүртэл гарсан.

Тус компанийнхан Өндөр улаан, Тариат, Жаргалант сумдын нутгийг дайрч урсдаг Шаргачингийн гол дагуу өрөмдлөг хийснээс иргэд уух уcгүй, эрүүл мал, эрүүл байгальгүй болчихоод байгаа. Эх сурвалжийн өгүүлснээр “Нуклэр энержи” гэсэн нэртэйгээр өрөмдлөг хийж эхэлcэн тус компани өнгөрсөн хугацаанд компанийнхаа нэрийг хоёр ч удаа өөрчилсөн гэсэн. Эх сурвалжийн өгүүлснээр тус компани Японы хөрөнгө оруулалттай агаад их аварга Д.Дагвадоржийнх гэх яриа сонсогддог. Нутгийн иргэд эх нутаг, гол усаа хамгаалан эсэргүүлэл илэрхийлэх бүрийд эсэргүүцэл илэрхийлcэн хүмүүсийг хоёр гурван сумын цагдаа нарыг авчирч баривчлуулдаг гэсэн. Түүгээр барахгүй сумын зарим иргэдэд гурил будаа, гарын бэлэг өгч байсан гэх мэдээлэл бий. Тэр ч бүү хэл сумын Засаг дарга энэ компаниас авлига авсан байж магадгүй гэх хардлагыг шалгаад үзэхэд буруудахгүй л болов уу.

Жишээ хоёр: Дархан-Уул аймгийн Хонгор суманд 2007 оноос хойш хүний зохисгүй үйл ажиллагаанаас олон иргэд мөнгөн усанд хордож, бие сэтгэлээрээ хохирсон. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид “нутгийн иргэд мөнгөн усанд хордоогүй, хордох үндэслэлгүй” хэмээн тодорхойлсон. Ямартай ч тус бүс нутгийн хөрснөөс хүнцэл хэмээх бодис ихээр илэрч нутгийн иргэдийн 75 орчим нь арьсны өвчинд нэрвэгдсэн. Харин эрүүлийг хамгаалахынхан Хонгорынхныг “хамуундаа баригдсан” хэмээн миялсан. Хэрвээ би андуураагүй бол тухайн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн дүгнэлтийн үнэн бодит дүгнэлтийг тухайн үеийн албан тушаалтнууд нуун дарагдуулсан юм билээ. Энийг нь Эрүүл мэндийн сайд асан СЛамбаа ч баталж орхисон. Тодруулбал тэрбээр тус суманд хийсэн шинжилгээний дүнг ХХААЯ, ЭМЯ нуун дарагдуулсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн.

Нуун дарагдуулсан хэмээгдэх тус тайланд “2007 оны зургаадугаар сарын 23-наас долоодугаар сарын дөрвөнд НҮБ-ын орчны хөтөлбөрийн шинжээчдийн судалгааны багийн үзлэгт 1427 XVH хамрагдсанаас 196 нь хөнгөн ба бага зэргийн хэмжээний хордлоготой, 30 хүн хүнд хордлоготой байна. Түүнээс тав нь эмнэлэгт хэвтэж, 612 хүнд эмчилгээ хийсэн байна. Амьтнаас авсан шинжилгээгээр ходоодноос нь их хэмжээний мөнгөн ус илэрcэн. Мөн судалгаанд Мич компанийн 45 мянган кв.метр талбай мөнгөн ус цианитаар бохирдсон байна” гэж дурдсан байсан гэх. Өнөөдрийн байдлаар Хонгор суманд 23 хорт хавдартаЙ хүн бүртгэгдсэнээс ес нь нас баржээ. Ийнхүү Хонгор сумын 2000 гаруй иргэний амь амьдралыг гаргуунд гаргаж, хүний амьдявах эрхийг зөрчсөнийнхөө төлөө хэн нь ч хариуцлага хүлээхгүй байсаар өдийг хүрлээ.

Жишээ гурав: Өмнөговь аймагт 2004-2011 ондтөрөлхийн гажхөгжилтэй 41 хүүхэдтөрснөөс
16 нь амьд байгаа аж. Хүүхдүүдийн ихэнх нь зүрх, амьcгалын эрхтэн, уруул тагнай, бөөрний гажиг, баруун чихний дэлбээ хөгжөөгүй гэх мэт гажиг хөгжилтэй байж. Тус аймгийн таван сумын 57 хүүхэд, 363 хүнийг үзлэгт хамруулсан агаад агаарын гурав, хөрсний 12, уcны 10 гэхчлэн нийт 25 дээжийг авчээ. Шинжилгээний эцсийн хариу зургаадугаар сард гарах юм гэсэн.

Энэ мэтчлэн газар ухвал л ашигт малтмал хэмээн хөөрөлхөөд байж болохгүйг ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн байдалд гарч буй өөрчлөлтүүдээс харж болно. Эмч мэргэжилтнүүд ч сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээңд төрөлхийн гаж хөгжилтэй хүүхдийн төрөлт ихэслээ хэмээн толгой сэгсэрдэг.
Гэвч тухайн орон нутгийн удирдлагууд болон холбогдох яам тамгын газрын сайд дарга нар асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж хордлогыг бага дээр нь зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас цааргалж буй мэт аяглан хордоогүй, зүгээр заваандаа хамуурчихаж ухааны юм ярьсаар байх нь хачин. Заримдаа хэн нэгний хусэлтээр монголчуудыг хархнаас илүү дасан зохицох чадвартай эсэхийг шалгах туршилт хийгээд байна уу ч гэж хардах…

Монголчууд дасан зохицох чадвар сайтай гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг ч хархтай харьцуулах шаардлага хаанаас гараад байгаа юм бол гэж гайхах…Ингэхэд бид эмнэлгийн туршилтанд хэрэглэгддэг хулгана шиг туршилтын амьтан болчихоод байгаа юм биш үү. Үгүй бол ямар нэг арга хэмжээ аваачээ л гэж хүсэх байна даа, дарга нар аа.


URL:

Сэтгэгдэл бичих