Д.Идэвхтэн сайд, хөвсгөл нуурыг хятадуудтай хамтарч эзэмшинэ

Цагийн сайнд МАХН-ын генсек явсан Д.Идэвхтэн УИХ-д 4 жил суугаад дараа нь Хан-Уулын засаг дарга Загджавт далаараа цэвэр тавиулж 5-хан саналаар ялагдсан. Удалгүй БОЯ-ны дэд сайдаар ажиллаж байгаад ОХУ-д элчин сайдаар явсан. Д.Идэвхтэн шинэ бизнес эхэлжээ. Тэрээр Хөвсгөл нуурын сав газарт тосны хайгууль асуудал гарч ирэхэд чих урттай сайд хэдий сонсоод амжсан бололтой. Хятадуудтай хамтарч Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуу газрын тосны хайгуул хийхээр ханцуй шамлан орсон гэнэ. Дорнодын Дачин Тамсагийн сав газарт хайгуул хийж байгаль орчныг их хэмжээгээр сүйтгэдэг гэж хэл ам дагуулаад байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК энэ оны 8-р сараас эхэлж өрөмдлөгөө эхлэх сурагтай байна. Тус компани нийт 22 өрөмдлөг хийж 80 гаруй сая долларын хөрөнгө зарцуулах гэнэ. Энэ ажилд 100 айлд барилгын материалын бизнес эрхэлдэг эхнэр нь уйгагүй хөөцөлдөж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих