Э.Бадар-Ууган Лондонгийн олимпод оролцохоос татгалзлаа

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга, дэлхийн дэд аварга Э.Бадар-Ууган  энэ зун болох Лондонгийн олимпод оролцох  боломжгүй болжээ.
Хэдийгээр түүний  олон жил үргэлжилсан ужиг гэмтэл илааршиж буй ч Казахстаны нийслэл Астана хотноо болох олимпийн эрх олгох тэмцээний багийн бүрэлдэхүүнд  нэрээ өгөхөөс албан ёсоор татгалзсан байна.
Учир нь гэмтэл бүрэн эдгэрээгүй, тун аюултай байдлаар дахин сэдэрч магадгүй тухай эмч нар өгүүлж буй аж.

Аварга Э.Бадар-Ууганы хамгийн том зорилт нь 2016 оны олимпод оролцож, Монголын олимпийн хос алтан медальтан болох явдал юм.

Э.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих