Өмнөговиос сард дунджаар 2,3 сая тонн нүүрс Хятадруу зөөж байна

“Таван толгой” орчмын уурхайнуудад “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг” явуулах хуваарь гарсан ажээ. Энэхүү үзлэгт транс тодотгол бүхий 39 компани хамрагдах бөгөөд энэ сарын 30-наас эхлэх гэнэ. Нийт 39 компанийн 5845 ширхэг тээврийн хэрэгслийг 2 сарын дотор үзлэгт оруулхаар төлөвлөсөн байна. Нийт тээврийн хэрэгслийн 90-ээс доошгүй хувь нь нүүрс зөөдөг хүнд даацын тэрэг эзэлдэг аж.
Энэхүү тоо баримтаас харахад багаар бодоход сард 2,3 сая тонн нүүрс өмнөд хилийг давдаг байна. Харин Таван толгойн уурхайн нүүрсний орд 6,8 тэрбум тонн нөөцтэй гэсэн тооцоо байдаг. Энэхүү тооцоогоор бол 20 хүрэхгүй жилийн дараа нөөц нь дуусах тооцоолол гарч байна. Хамгийн харамсалтай нь нүүрсний экспортын татвар авдаггүй манай улс зөвхөн өртгөөр шахуу тооцсон үнээр Хятад улсад гаргаж энэ их баялаг олборлох, тээвэрлэх ажил хэний ашиг сонирхлыг хангаж байна вэ? Нүүрсний экспортын хэмжээ жилээс жилд өсч буй. Тухайлбал, 2010 оны нүүрсний экспортыг 2009 онтой харьцуулахад 2,5 дахин өсчээ. Цаашдаа нүүрсний экспортын хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байна. 2015 он гэхэд 50 сая тонн, 2025 он гэхэд 100 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоог “Монгол нүүрс” ассоциациас гаргасан байдаг. Дээрх тооцоог харвал Өмнөговь аймгийн түшиг гэж нэрлэгддэг Таван толгой уурхайн нас бүр ч богино мэт харагдана. Эсвэл энэ тэндээс орж ирсэн харийнхан байгаа баялгыг байж боломгүй хямд үнээр асар хурдтай залгиж байгаа нь энэ юм. Зүгээр олдож байгаа юм чин зүгээр өгсөн ч яах вэ гэж хандаж болохгүй л мэт санагдана. Ирээдүйн Монгол өнөөдрийн энэ байдлаасаа хамгийн их хамааралтай гэдгийг эрх бүхий хүмүүс ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Байгаа зүйлээ ашиглах нь зөв ч байж боломгүй хямд үнээр, дээрээс нь ямар ч татвар татаас байхгүй үрэн таран хийж байгаа нь харамсалтай.
Эх сурвалж Өмнөговь.мн  Ц.Будгэрэл

URL:

Сэтгэгдэл бичих