У.Хүрэлсүх өөрөө шантаажчин байгаагүй гэж үү

МАН-д гал уугиж байна. Энэ гал түймэр болж авалцаж магадгүй шинжтэй байгаа юм. Нэг найруулагчийн бэлтгэсэн жүжгийн тоглодог, эсвэл нэг удирдаачийн дохиураар хөдөлж байдаг тусын удирдлагууд сандарч байна. Сандарсандаа шээс алдах шахах тэдний бэлтгэсэн жүжгийн үзүүлбэрүүд, гоцлол дуучны дуулж буй аялгуу ерөнхийдөө үнэ цэнэгүй болжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тулалдааны талбарыг ахалж буй. Нэгэн цагт тэрбээр “улаан хамгаалагч”-ийн дүрд хувилж явсан удаа бий. Түүх хуучирдаггүй болохоор түүний тэрхүү зураг сонины хуудаснаа шарлан үлджээ. Үүнийг сануулах учир нь намынхаа сонинд өгсөн ярилцлагад оршиж буй. Тэрбээр “Хүрэлсүхийн ааш зан, үйл хөдлөлийг хүмүүс ер нь мэднэ. Тиймээс би олон нийтийн өмнө жүжиг тавья гэж боддоггүй. Цаашдаа ч байгаагаараа байж, хийх ёстой ажлаа хэнээс ч айлгүй хийнэ. Тавьдаг хатуухан шаардлагаа ч тавих болно. Бид намдаа шударга ёсыг тогтоох шаардлагатай байна. Энэ бол зарчмын шаардлага шүү. Тийм ч учраас Ц.Даваасүрэн мэтийн зарим нөхдөд би хатуухан шаардлага тавьж байгаа” гэсэн байх юм. Сонин юм шүү, хүн өмнөхөө мартах муухай юм байна. Тэр олон нийтийн өмнө жүжиг тавьдаггүй гэнэ ээ. Буруу сонсоогүй, буруу уншаагүй байгаасай.
Намынхаа шатсан тугийг хүзүүндээ тохоод саарал ордныг тойрон гороолж явсан цаг үеэ мартаж дээ, эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга маань. Цаашлаад унших юм бол “Өнөөдөр бид Н.Энхбаярын үеэс тогтсон хээл хахууль, авлигал, дарангуйллын хана хэрмийг нурааж байна. Хар дарсан он жилүүдийг үлдэн хөөж гэрэл гэгээтэй амьдралыг бий болгохоор зүтгэж байна. Зусарч, бялдууч, шударга бус аргаар хоолоо олж, амьдарч сурсан паразитуудын бүхэл бүтэн сүлжээг нурааж байна” гэсэн хариулт байх юм. Тэр Н.Энхбаярт зусарддаггүй байсан гэж үү. Цагтаа “Ах аа, байя аа” гэж уйлж гуйж явсан үе түүнд бий шүү дээ. Нэгэн цагт Н.Энхбаярын хормойд зүүгдэж явсан эрхэм Ерөнхий нарийн бичгийн даргын амнаас “шантааж” гэдэг үг салахаа больжээ. Шантаажны улс төр. Шантаажны улстөрчид. Тэр ₮Энэ бол намын шинэчлэлийн төдийгүй, нийгмийн шинэчлэлийн эхлэл юм. Одоо бид намдаа шударга ёсыг тогтоож шантаажчин улстөрч¬дөөс салах цаг болж. Үүнд эр зориг, эв нэгдэл хэрэгтэй. Намын шинэчлэл ч үүнтэй холбоотой. Үүнийг олон түмэн хүсэн хүлээж байна. Шударга ёсны агаар намд ч, нийгэмд ч дутагдаж байна.Улстөрийн амьдрал тэр аяараа шантааж дээр тогтдог болжээ. Удирдах зөвлөлийн гишүүн болгохгүй бол шантаажилна, байнгын хорооны дарга болгохгүй бол шантаажилна. Даргаасаа унавал шантаажилна, авгай хүүхэд, хамаатан саданг нь ажилд авахгүй бол шантаажилна. Энэ бузар буруу зүй тогт¬лоос бид салж ангижрах цаг болсон. Үүнийг Ардын нам өөрөөсөө эхлүү¬лэх ёстой. Шудар¬га ёсыг намдаа тогтоож, шантаажчин улс¬төрчдийг таслан зогсоохын төлөө миний бие илд бамбай мэт тэмцэнэ” хэмээн ярьж байна. Үзэл бодлоо илэрхийлж үгээ хэлсний төлөө шантаажлах тэр өөрөө харин шантаажчин байгаагүй гэж үү.
…Энхбаярыг эхнэр Цолмонтойгоо нийлээд ид галзуурч байх үед ч хэлье гэсэн үгээ хэлж, тэмцэж байсан. Шударга үнэн үг хэлж тэмцсэнийхээ төлөө хилс хэрэгт гүтгэгдэн, шүүхийн хаалга хүртэл татаж байсныг Монголын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. “Таныг ч арай дэндүү хэлмэгдүүлсэн шүү, тэр үед бид нар шударга үнэнийг хамгаалж чадаагүй шүү” гэж өнөөдөр шүүх, прокурорынхон надад хэлдэг юм. Аргагүй шүү дээ. Хэн Хүрэлсүхийг өмөөрч ажилгүй болохыг хүсэх вэ дээ. Шударга ёс үгүй болсон Н.Энхбаярын дарангуйллын үе байсан юм чинь. Тэр үед Хүрэлсүхийг шоронд хийж гэсгээвэл хүмүүс айж, дахин Н.Энхбаяр болон түүний гэр бүлийн дарангуйллын эсрэг шударга ёсны төлөө дуугарах хүн гарахгүй болно гэж тооцоолсон юм билээ. Үүнийг ч тэр үед Н.Энхбаяртай ойр дотно ажиллаж байсан намын журмын нөхөд маань одоо надад ярьдаг юм. Ийм л үеийг бид тэмцэх нь тэмцэж, тэвчих нь тэвчиж өнгөрөөсөн дөө. Над шиг хэлмэгдсэн хүмүүс зөндөө бий. Харамсалтай нь одоо болтол дуугардаггүй юм. Түүний өгсөн ярилцлагаас харахад тэр шантаажлуулж ч явж, шантаажилж ч явж дээ , хөөрхий.

Н.НОМИН


URL:

Сэтгэгдэл бичих